Алтайн нутгаас 2000 жилийн настай мумми олджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Манай улсаас 2000 жилийн настай эрэгтэйн булш олджээ. Тодруулбал, Уг муммиг Алтайн уулсын хойд бүсийн Шивээт Хайрхан нутгаас олсон. Өндрийн хувьд 165-170 см өндөртэй хүнийх байсан аж.

Харин түүнийг шинжилж үзсэн эрдэмтэд хэлэхдээ, “Нүүдэлчин Монголчуудын газар нутгаас мумми олсон. Энэ мумми нь МЭӨ тавдугаар зууных бололтой. Өмссөн хувцаснаас нь харах юм бол Хан үндэстний хувцас байгаа юм. Иймд түүнийг Хятад эрэгтэйн булш гэж үзэж байна” гэжээ.  Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Энэ мумми нь Торгоны замаар явж байсан худалдаачин эсвэл Хятадын цагаач хүнийх байх магадлалтай. Ямар ч байсан Зүүн Хойд Хятадтай холбоотой гэж үзэж байна” гэв.

Түүнчлэн булшнаас шавар эдлэл, алтан цэцгийн чимэглэл, морины ясыг малтаж гаргасан талаар “Yonhap” агентлаг өнөөдөр мэдээллээ.


Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
олон(202.70.46.211) 2017 оны 10 сарын 17

Хэрмэл хятад юм хэн үүнийг нандигнан оршуулж байх уу.

0  |  0
Top