Орхон аймагт гагнуурын электродын үйлдвэр нээгдэнэ

Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркад гагнуурын электродын үйлдвэр байгуулагдаж нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Энэ сарын 12-ны өдөр туршилтын журмаар 2 тонн гагнуурын электрод үйлдвэрлэсэн нь амжилттай болжээ.

Мөн тус паркийн дэргэд “Хүний экологийн төв” байгуулагдаж байгаа бөгөөд энэ төв нь хүний эрүүл мэндэд үзүүлдэг хими, биологийн сөрөг нөлөөллийг судлах зорилготой бөгөөд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж.

Энэ онд химийн сөрөг нөлөөллийг судлах лабораторийг бүрэн ашиглалтад оруулсан бөгөөд 2018 онд биологийн сөрөг нөлөөллийг судлах лабораторийг ашиглалтад оруулж, 2019 оноос эхлэн анхны хор саармагжуулах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхлэх зорилт тавин эрдэм шинжилгээний 8 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

vg [ 66.181.189.23 ]      |     10-р сарын 16 -нд, 07:21 минутанд

erdenet ovoot