Цэцэн бууны хугархай буюу ЦЭНДИЙН НЯМДОРЖ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж буй сайдуудын талаар Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг онцолж байна.

 


 

Салхи дагадаг биш, сөрдөг цөөхөн улстөрчийн нэг Цэндийн Нямдорж дахин Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшлээ. Олон нийт энэ томилгоонд тун таатай хандаж байгаа нь илт байна. Ц.Нямдорж дөрөв дэх удаагаа тус яамыг толгойлох гэж байгаа учраас түүний туршлага, мэдлэг, чадварт эргэлзэх нь утгагүй. Өөрөө ч “1992 оноос хойш хамгийн олон хууль бичсэн хүн бол яалт ч үгүй би. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй” гэж хэлдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдад түүнээс өөр зохих, тохирох хүнийг Монголын улс төрөөс олох тун хэцүү. Бараг л боломжгүй.

Өдгөө эрх барьж буй МАН-ын лидерүүдийн жагсаалтад эрс өөрчлөлт оржээ. Уг нь үеийн үед намынхаа жолоог атгаж буй дарга нь хамгийн өндөр рейтингтэй байж ирсэн уламжлал энэ удаа алдагдсан байна. Н.Энхбаяр тус намын дарга байх үед тэр зөвхөн намын лидерийн хэмжээнд биш, үндэсний удирдагчийн хэмжээнд зангараг, нэр нөлөөтэй байсан. С.Баярын үед түүний рейтинг мөн л өндөр байж, өөрөө ч жинхэнэ лидер хүний байдлаар биеэ авч явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг байлаа.

Харин өнөөдөр М.Энхболд хамгийн үнэмлэхүй эрх мэдэл дээр сандайлсан хэрнээ лидерийн орон зайгаа хэдийнэ Ц.Нямдорж, У.Хүрэлсүх хоёрт алдчихаад байна. Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж МАН-ын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд гэж нэрлэгдэх хүртлээ түүний рейтинг өсөөд байсан. Гэвч өөрөө төрийн албыг шилж сонжихыг хүссэнгүй. Түүнээс өөр хүн байсан бол салбарын сайд хийж үзээгүй биш гээд илүү сэнтий зүүдэлж, зүтгэж болох л байсан.

Намын дарга болох шаанс түүнд хоёр ч удаа таарч байсан ч тэр өөрөө хойш суусан юм. Нэгдүгээрт, хэнэггүй лазангаас болж боломжоо алдсан. Хоёрдугаарт, хэзээний хэдэр адайр, хэл амтай, хэрүүлч гэгддэг түүнд яах аргагүй нэг сул тал байсан. Тэр нь юу гэвэл, намынхаа дотоодод өөрийн гэсэн фракцгүй. Нам болон төрийн удирдах түвшинд ийм удаан ажилласан хүн өдий хүртэл фракц ч үгүй юу хийж ирсэн нь нэг талаар сонин. Ц.Нямдорж олон хүнийг улс төрийн өндөрлөгт дэмжиж гаргаж ирсэн. Бас тэднийхээ заримыг доош нь татаж, дээш өгсөх замд нь дэгээ тавьдаг ч гэмтэй.  Өдий хүртэл фракцгүй, намынхаа аль нэг улстөрчтэй салж хагацахгүй болтлоо наалдаж, дотносоогүй яваагийн учир ч энэ байх. Ц.Нямдоржоос ер нь хэр баргийн улстөрч зэнзийрхэж, ширвээтнэ шүү. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч үргэлж л тэмцэл хийсээр өнөөдрийг хүрсэн. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь саяхныг хүртэл хэлэхэд бэрх байв. Харин Эрдэнэтийн 49 хувийн төлөөх тэмцэлд тэр өөрийгөө бүрэн харуулсан.

Энэхүү наймааг эрс эсэргүүцэж, үл эвлэрч олон нийтэд зарласан хүн бол Ц.Нямдорж. Төрийн өмчийг луйврын аргаар хувьдаа завшиж буй үйлдэл гэж үзэж, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ луйварт гар бие оролцсон гэж тэр зарласан юм.

Тэрбээр “Энэ бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан “Монголиан коппер корпораци” 2014 онд өөр нэрээр нэг сая төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэй байгуулагдаж байсан юм билээ. 2016 он хүртэл ямар ч орлого, зарлагагүй байж байгаад он гарангуут нэрээ өөрчлөөд дүрмийн сангаа гэнэт 100 тэрбум болгож огцом өсгөсөн байгаа юм. Луйвар хийх гэхээрээ ингэж компани байгуулж ажилладаг байхгүй юу. Долоо хоногийн өмнө байгуулсан компанийнхаа нэр дээр зочид буудлыг газартай нь авчихдаг луйврын схем Монголд байдаг” гэх мэтээр тун ноцтой мэдэгдлүүдийг хийсэн юм. Үнэхээр төрийн хоточ нохойн үүргээ биелүүлсэн түүний энэ тэмцлийн үр дүнд Монгол Улс “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн банкинд тавиад туучихалгүй буцаан авч чадсан билээ.

Ц.Нямдоржийн хэлсэнчлэн энэ бол ганцхан үйлдвэрийн асуудал биш байсан. Монголын төр оршин тогтнох уу, үгүй юү гэдэг асуудал. Хэсэг хүн далдуур хуйвалдан, Монголын ард түмнийг 40 жил тэжээсэн үйлдвэрийг хувийн болгох гэж байсныг таслан зогсоосон хэрэг байв.  

Харин үүний дараахан нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй” гэж хэлэв.  Мөн тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийн компани худалдан авсныг өмгөөлсөн өнгө аястай үг хэлсэн юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зориг гаргаж авах өөр компани байхгүй. “Эрдэнэт”-ийн асуудал хүнд байгаа. 40 жил болно гэдэг уул уурхайн компанийн хувьд өндөр нас. Тиймээс Оросын талын эзэмшиж байсан хувийг Монголын тал аваад, өөрчлөлт шинэчлэлээ хийгээд яваасай л гэдэг талд би байна. Нэг хүний хийсэн мэдэгдэлд бүрэн автдаг байж болохгүй ээ. Монголчууд ийм зүйлд хууртахгүй билгийн нүдтэй, мэдлэгтэй болсон гэж би итгэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр улс төр. “Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг” гэх мэтээр Ц.Нямдоржийг ил шулуун үгүйсгэсэн билээ.  Хариуд нь Ц.Нямдорж “Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө...” гэж ил шулуун хэлж, тухайн үеийн төрийн тэргүүнийг сөрж зүрхэлсэн юм.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг дэлгэн тавьснаараа тэр намынхаа эсрэг ч сөрөн зогсох шазруун зантай гэдгээ дахин баталсан. Шаардлагатай бол тэр хэнтэй ч дайсагнаж чадна гэсэн үг. “Эрдэнэт”-ийн тухайд тэр Ц.Элбэгдоржтой, намынхаа зарим томчуудтай дайсан болно гэдгээ мэдэж байсан ч 49 хувийг авах гэсэн бүлэглэлийнхэнтэй эвлэрэхгүй тэмцсэн. Мэдээж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нэр төрдөө чамгүй хохирол хүлээсэн ч ялалт байгуулсан гэж хэлж болно. Эцэст нь, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гарсан нь бараг дан ганц Ц.Нямдоржийн гавьяа гээд хэлчихэд буруудахгүй. Энэ хүн хэрвээ үүнийг дэлгэж, тэмцээгүй бол Монголын хамгийн том үйлдвэр бусдын хоол болоод өнгөрөх байв.  

Уулын баяжуулах “Эрдэнэт" үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Улсад төлсөн татварын хэмжээ, ажилтны тоо, зах зээл, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын үзүүлэлтүүдээрээ сүүлийн 10 гаруй жил дараалан бүх аж ахуйн нэгжийг тэргүүлж байна. “Эрдэнэт” үйлдвэр нь алтны салбартай харьцуулахад найм дахин өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгч ирсэн. Хэрэв Оюутолгойтой харьцуулах юм бол тав дахин илүү, нүүрсний салбарынхаас мөн адил найм дахин илүү роялти төлдөг.

1995-2013 он хүртэлх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр улсын төвлөрсөн төсөвт нийт 3 их наяд 542 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 1 их наяд 530 тэрбум төгрөгийг зөвхөн үнийн өсөлтийн албан татвараар төлсөн. Тэгвэл улсын төсөвт ийм л хувь нэмэр оруулдаг үйлдвэрийн хулгайлагдсан 49 хувийг төрд буцаан авч ирсэн нь Ц.Нямдоржийг үнэхээр зангарагтай улстөрч гэдгийг илтгэх баримт юм.

Тэрээр 2007 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа хууль зассан хэргээр албан тушаалаас өөрийн саналаар огцорч байсан түүхтэй. Гэхдээ огцрохдоо “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлээд буусан.

Тэр Хууль зүй, дотоод хэргийн яамыг гурвантаа тэргүүлэхдээ үнэхээр ч хатуу ширүүн сайд байсныг хэлэх хэрэгтэй. 2000 оны эхээр эрүүгийнхэн их хүчтэй байлаа. Тэд улс төрд хүртэл нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг байжээ. Энэ үеийг эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан он жилүүд гэж тодорхойлдог юм билээ. “Эрүүгийн элементүүд” Ерөнхий сайдын өрөөнд дайрч ордог, Ерөнхийлөгчийг сүрдүүлдэг, УИХ-ын гишүүдийг айлгадаг, заналхийлдэг хэмжээнд очоод байж. Харин Ц.Нямдорж гарч ирмэгцээ төрийн төмөр нүүрийг харуулж, тэдэнтэй эрс шийдэмгий тэмцсэн нь түүхэн үнэн юм.

Одоо Ц.Нямдоржоос ард түмэн олон юм хүсэхгүй. Түүнээс зөвхөн өмнө хийж ирсэн тэр зүйлээ л хийхийг нь хүсэн хүлээж байна. Монгол төр хууль ёстой, түүнийг сахиулах хатуу нударгатай гэдгийг зарим нэгэн овилгогүй төрийн түшээдэд мэдрүүлэх хэрэгтэй болжээ. Ц.Нямдорж “Төртэй байхын утга учир бол ядарсныг тэтгэж, задарсныг дарж явахад оршино” гэж хэлсэн удаатай. Тэгвэл задарсныг дарж өгөх түүхэн үүрэг түүнд дахин оногдлоо. Шинэхэн тачигнасан буу хэдий цэнэгтэй ч цэцгүй байдаг жамтай. Харин хуучин бууны хугархайгаар хэрхэн цэцтэй шагайж, мэргэн онож болдгийг Ц.Нямдорж лавтай харуулна. Ядаж л сум гарздахгүй. Яг ононо.

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Холбоотой нийтлэл:

Шаглуулахыг мэддэггүй шатарчин буюу Г.Занданшатар

Элэгдүүлдэггүй, элэг бүсдүүлдэггүй улстөрч буюу ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

 

Сэтгэгдэл ( 143 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.124.28) 2017 оны 10 сарын 27

зөв шүү бохир зүйлийг илчил

0  |  0
Batbayar(27.123.212.138) 2017 оны 10 сарын 19

E.songuuliar Enxboldiig vnseed bsan yalaa ooroo ix xuvliin darga bolox shansgvi boloxooloo esreg sanal ogdog xogiin zantai xvn dee

0  |  0
зочин(103.229.122.125) 2017 оны 10 сарын 18

зөв хүнээ сонгосонд баярлалаа төрд гараад хулгайч улс төрчидөд гүтгүүлж доромжлуулж хичнээнч зовсон МОНГОЛЫН төлөө зүтгэхээр хуулийн зөв замаар төрийн хулгайч нарыг дарах гэж зориг гаргаж байгаа гэдгийг ойлгох ард түмэн олон байгаа шүү

0  |  0
Булган(103.10.23.142) 2017 оны 10 сарын 18

ХАРАЯ.ТОМ ТОМ ЯРЬЖ БАЙГААД Л УСНААС ЦЭВЭРХЭН ГАРДАГ НӨХӨР ДӨӨ.БАС Л ТЭГЭХ САНАА БАЙГАА БАЙЛГҮЙ.ХАРАЯ,..

0  |  0
Чэмка(103.10.23.142) 2017 оны 10 сарын 18

Одоо л юу хийхийг нь харая.эцсийн боломжийг ард түмэн олгож байгаа шүү.Нямка минь.

0  |  0
fgyo(103.26.193.139) 2017 оны 10 сарын 18

amjilt

0  |  0
Zochin(122.201.24.53) 2017 оны 10 сарын 18

Odoo neg jinhene temtsehgui bol bolohoo blaa shuu ta mini ee

0  |  0
Zochin(122.201.24.53) 2017 оны 10 сарын 18

Nyamdorj tiim mundag said bsan um bol onoodor yagaad mongoliin huuliin baiguullaga avilgad idehdsen be

0  |  0
Зочин(202.179.27.24) 2017 оны 10 сарын 18

Хамгийн их хууль зассан хун бол Энэ Нямдорж унтаж байхдаач хууль зacна Хуулийг бурэн утгаар нь гууль болгож сурсан баяд даа. ХЗДХЯ одоо бурэн утгаа алдаж тагнуул эх орноосоо уравсан тагнуул хун тавигдлаа... Шууд хятадчилах байлгуй. Бух хумуусээ цэвэрлэх сайхан боломж гарлаа. Энэ тагнуулыг цагаан хэрэм давуулж хаявал дээр.

0  |  0
бодоо данзан(202.9.43.148) 2017 оны 10 сарын 18

Болтугай.Нямкаг одоо л харий.

0  |  0
жэнны(66.181.185.199) 2017 оны 10 сарын 18

Монгол төрийн хоточ нохой гэж итгэдэг юм. Алдаагүй л байгаасай

0  |  0
zochin(168.235.202.180) 2017 оны 10 сарын 18

Mongliin ene ylzarsan turiigmurduh hatuuhan huulitai ardchilal gej zerlegshij bui anarkuudiig huulind zahiragddag bologvol uhaantai ard tumen n munch baylandaa uhaan muutaiguud n maniig muuljl bg

0  |  0
зочин(202.179.24.36) 2017 оны 10 сарын 18

ЭРДЭНЭТ-ИЙН асуудлыг шийдэхгүй байгаа учраас зг -ийг огцруулахад гарын үсэг зурсан гэж өөрөө хэлсэн байх аа Одоо түүнийгээ хийх хэрэгтэй

0  |  0
Zuuzuu(150.129.141.168) 2017 оны 10 сарын 18

Nyamdorj bnoo bno,gehdee huuchin shigee said bish,shaaal uuruur ajillaj,ofshorchdiig hunii uuriin geltgui gargah tald ajillaval yadarsan ard,uls orondoo mungiig n avaad irvel burhan met ueiin ued shuteh bno,Hurelsuhteigee niilj bgaad za uy!!!amjilt husie

0  |  0
Зочин(202.179.24.190) 2017 оны 10 сарын 18

Хамгийн ядруу хамгийн боловсролгүй сайд давгадоржийн ах Гавъяат тээвэрчин Долгорсүрэнгийн Сумъяабазар юмдаа. Тэр том яамыг удирдах чадал толгой байна уу ямар нэг хүний далд сансаа барагдашгүй шунал яваад байнадаа шинэ засгийг юу л болгох болдоо харж байцгаах уу бөх хүн бүр төр удирдахгүй байлгүйдээ шунал даанч өөрийгөө үгүйсгэхгүйюмдаа дур эзнээ голдоггүй дунд чөмөг сүүжээ голдоггүйгэж энэүү

0  |  0
Болд(66.181.190.215) 2017 оны 10 сарын 18

АРД ТҮМНИЙ НҮДЭНД ИЛЭРХИЙ 60 ТЭРБУМЫГ ЯАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭНЭЭС Л АЖЛАА ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ЧАДАХГҮЙ БОЛ ҮХНИЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ,,60 ТЭРБУМЫН НЭГ НЬ Л ГЭЖ ҮЗХЭЭС ,ШУДАРГА ҮГҮЙ НЬ ХАРАГДАНА ДААА

0  |  0
Сайн ээж(202.9.40.119) 2017 оны 10 сарын 18

Энэ хүнээс өөр он удаан жил төрийн эрх мэдлийг барилцаж байсан хүн одоогоор үгүй. Өнгөрсөн он жилүүдэд манай хууль хяналтын тогтолцоо сайн болсон юмуу. Одоо ард түмэн айдас хүйдэсгүй амьдарч чадаж байгаа билүү. Хууль хяналтын системын өөрчлөлтийг энэ хүн хийж чадах боловуу.

0  |  0
Болд(202.131.227.171) 2017 оны 10 сарын 18

Нямдоржийг дэмжиж байна. Монголын хуулийн байгууллагуудын завхралыг зөв гольдролд нь оруулж өгнө гэдэгт итгэж байна. Хууль хүчний байгууллагынхан МАНАН-гийн гар хөл болж дууссан шүү дээ. Өөрөө ч үүнийг маш сайн мэдэж байгаа, түүнийгээ ч их хурал дээр хэлж байсан учраас би энэ тал дээр эргэлт гарганаж, их цэвэрлэгээ хийнэ гэдэгт нь итгэж байгаа. Над шиг бодолтой маш олон иргэд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. АМЖИЛТ

0  |  0
k(202.21.106.167) 2017 оны 10 сарын 18

Uneheer ih bayrlaj bna ene huniig sain ajiilana gedegt itgej bna.Zorigiin hergiin helmegduuleltiin talaar ajillah baih gedegt itgej bna.

0  |  0
Зочин(202.179.31.68) 2017 оны 10 сарын 18

Нямкад хууль зүйн яаманд ямар нэгэн ашиг сонирхол байна даа.... Хэ хэ

0  |  0
зочин(119.40.103.140) 2017 оны 10 сарын 18

мундаг улс төрч шүү

0  |  0
Монголчууд(202.179.27.78) 2017 оны 10 сарын 18

Нямка Эрдэнэтийн хувьцаагаа авьяаа

0  |  0
Дэмжигч(66.160.199.80) 2017 оны 10 сарын 18

Амжилт хүсье. Хуулийн байгууллагад их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Улс төрчдийн гар хөл болсон нөхөд олширсон. Цагдаа, Тагнуулын байгууллагын дарга нарыг солих хэрэгтэй

0  |  0
Zochin(122.201.24.53) 2017 оны 10 сарын 18

Ene ued iim zorigtoi shiidemgii aaviin huu l hergetei. Odoo bie biendee byalduuchilj sain yavhad ni daldagnaj muu yavhad ni zugtaaj muu helj yavagsdiin too gaarch bga ue. Yalanguya erchuud bur iim boljee. Neg ch boltugai shudraga unenii tuluu duugardag hun ene yamiig tolgoiloh gej bgad bayartai bn. Ene bichsen zuil unen l bol uneheer mongoliig unen bailgahiin tuluu ih yum hiijee. Tand amjit husie.

0  |  0
dorjoo(139.5.219.9) 2017 оны 10 сарын 18

mundag hvnshvv amjilt

0  |  0
Намжилын Ханой(150.129.142.194) 2017 оны 10 сарын 18

Нямдоржид амжилт хүснэ. Тэгэх шалтгаан байна. 30 жил мэдэх юм. Яг тулахаар маш зөөлөн хүн шүү дээ. Би долигонох насны хүн биш. Өөр зүйлгүй. Н.Энхболд энэ хоёрт найдаж байна.

0  |  0
уншигч(45.63.121.162) 2017 оны 10 сарын 18

тийм л сайн хуульч юм бол Зоригийн хэргийг шийдчихгүй яасан юм бэ өдий хүртэл

0  |  0
Зочиг(122.201.22.165) 2017 оны 10 сарын 18

Яг унэнииг хэлэхэд одоохондоо Нямдоржоос өөр байхгуй гэж болох шинээр олон биш ч тодорхой цөөн тооны залуучууд гарч ирж байгаа л байх даа Монгол улс хамгиин ихээр хуульч бэлтгэж байгаа боловч хүсэл зоригоороо хуульч болно сургаагуй ньтодорхой л байх шиг ? Хуульч болно гэдэг тоглоом л биш л лээ

0  |  0
zochid(202.9.42.38) 2017 оны 10 сарын 18

ABILGACHID ofshorchid deed,dund, dood shatni toriin tysheed xuuli eciig ynexeer ix zabxruulj dur duraaraa abirlaj curcan.XUBIIN komfanii zaxirluud shig l .......SHILEN dancni xuuli xaachcan be? toriin udirdlaguudiin,toriin alban xaagchdiin ec zyi ,xariltcaani coel odrooc odort muudaj baina.ER tord Ec zyi, XARILTcaani coeliin,xariutclagiin- xuuli zorchcon l bol ogtcordog ,ajlaac choloologddog dorbitoixon xuuli erx zyin zoxitcuulalt ,tyyniig xeregjyylelt ygyilegdej baina..bucad xogjiltei orni erx zyin zoxitcuulaltaac canaa abmaar zyil ix bainaa......

0  |  0
зочин(122.201.24.168) 2017 оны 10 сарын 18

Энэ Нямдоржоос өөр хуульч Монголд байхгүй юм байна л даа.

0  |  0
Зочин(202.21.106.170) 2017 оны 10 сарын 18

За энэ хүн гарч ирээд Энхбаяртай л тэмцэх байлгүй. 2018 оны сонгуульд Энхбаярыг оруулахгүй байхын тулд МАН энэ хүнийг хуулийн сайдад тавиа биз дээ. Өөр юу гавих вэ.

0  |  0
Зочин(150.129.141.214) 2017 оны 10 сарын 18

Хаашаа ч шарваж мэдэх хүн өчнөөн жил өндөр албан тушаалд ажилсан боловч гийгүүлсэн юм алга монголд гарсан олон ноцтой хэрэгээс нэгэн ч шийдэгдээгүй зөвхөн өнгөн талаас нь ярьж олон түмний өмнө жүжиг тавихаас цаашгүй одоо харжил байя юу хийж чадахыг нь монголчууд бид хүлээж хууртаж сурсан улс даа

0  |  0
Tsegmed(103.212.117.110) 2017 оны 10 сарын 17

Таныг төрийн сүлд Төрсөн нутгийн уул Төрүүлсэн эцэг эхийн хийморь лундаа Цаг ямагт түшиж явах болтугай. Таны ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай.

0  |  0
ДЭЭР ЧИНЬ СОНГОГЧИД(150.129.141.86) 2017 оны 10 сарын 17

Нээрэн энэ хүнээс хууль иргэдэд,цагаан захнуудад тэгш үйлчилдэгийг л харья!!! 1.ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАР 2.ЦААЗЫН ЯЛ 3.ТӨМӨР ЗАМЫН 200 гаруй АМДОЛЛАР 4.ДУББАЙН ГЭРЭЭ

0  |  0
Zochin(27.123.212.130) 2017 оны 10 сарын 17

Nyamdorj mongold yu hiisen yum gej humuus ih yarih yum, udirdaj baisan huuliin salbariinhaa huuli erh zui bolon, niigmiin asuudliig ni ajillah orchniig ni hamgiin sain hiij heregjuulj chadsan said yum sh dee, huuliin baiguullagiin hichneen myangan hun oron suutsand orsoniig olood medchih heregtei, tsagdaagiin akademiin barilga, undesnii arhiviin barilga, ts.e.gazriin barilga, niisleliin shuuhiin shiidveriin barilga, toriin tusgai alban haagchiin emneleg geed hiisen yumiig ni toolj barahgui ee, tiim ch uchraas salbartai ner hundtei huleelt bi bolgodog said daa, buu mart martval sonono gej ug bi

0  |  0
Зочин(150.129.140.208) 2017 оны 10 сарын 17

Энэ хүн хийж чадна аа бурууд хатуу.зовд зоолон байж төрийн төмөр нүүрийг цадаггүй хулгайч.луйварчдыг илчлэх.хариуцлага үүрүүлэх хэрэгтэй цаазын ялыг эмх цэгцэнд ортол нь хэрэглэх л хэрэгтэй

0  |  0
azaa(66.181.176.217) 2017 оны 10 сарын 17

Эрдэнэт бол АРД тумэний омч энэ зуйл дээр естой шударга ажилсан хун бол яаах ч аргагуй Нямдорж гуай шуу баярлаж явдаг шуу

0  |  0
baagii (202.9.42.25) 2017 оны 10 сарын 17

hurelsuhiin zasgiin gazriin hamgiin zov songolt ene hun l huuli tsaaziig zov golidrold ni oruuldag shu dee

0  |  0
Зочин(103.57.92.225) 2017 оны 10 сарын 17

Энэ хүн олон удаа сайд хийлээ яг хийсэн юм юу бнаа байхгүй ш дээ

0  |  0
Зочин(122.201.31.138) 2017 оны 10 сарын 17

Эрдэнэтийн 49.офщорчид.оюу толгой.таван толгой гэрээний луйвар.концессийн луйвар.хармагтайн луйвар.бондын луйвар.сайханбилэгийн балагууд Гээд олон олон луйвруудыг эруугийн хариуцлагад татаарай.цагдаа хуулийннаа цэгцлээрэй.зарим нэг нам булэглэлийн шударга биш монгоний гэмт хэрэгтнууд бат бэх шургалсан байгааг ялыг нь эдлуулж цэгцлээрэй

0  |  0
Батзориг(150.129.142.111) 2017 оны 10 сарын 17

Би таныг маш их дэмжиж явдаг юм шүү та Монгол улсын ноён нурууны нэгээхэн хэсэг нь юм шүү одоо та л энэ хууль сахиулах байгуулагуудыг дүрэм журманд нь оруулах хэрэгтэй дээр нь энэ С.Зориг агсаны хэрэгийг ёстой үнэн зөвөөр нь ил болгож шийдэж ард түмэнд ил болгож хэлмэгдсэн хэлмэгдүүлсэн хүмүүсийг учирыг нь олж өгөөрэй.

0  |  0
zochin(69.140.122.22) 2017 оны 10 сарын 17

iim l xun turd xeregtei dee. bildyychi, zycarch xumuuc duuren bna. zorigtoi ugee xelchix xun alga bolj.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
W(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
Zochin(150.129.141.237) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
Шударга(43.242.241.151) 2017 оны 10 сарын 17

Энэ хүнийг Ерөнхийлөгч болгож АТГ-ыг удирдуулах хэрэгттэй байсан юм. Одоо ард түмэн чинь итгэсээр ирсэн. Одоо Монголын хөрөнгийг идсэн луйварчидтай хатуу ширүүн тэмцэл явуулж эхэл. Прокурорын байгууллагыг эрс шинэчилмээр байна.

0  |  0
Zochin(122.201.24.108) 2017 оны 10 сарын 17

Shudraga hun bishee. Tandaa hun shantjildag, uneheer medsen yum bol ter ued ni heldeggui. Tagnuulch, ehner ni arhinii licensy olgodog, avilagaach bsan biz dee. 2 muu ambaartai, bolomjiin hyamdhan unetei tureesiin bairtai. Hun ni Erdenet ruu yum shahdag....Shudraga hun mun uu

0  |  0
Зочин(103.229.122.41) 2017 оны 10 сарын 17

Энхбаярын тоодгоруудын нэг нь байж байгаад Элбэгдоржтой нийлж эвгүй мурисан шүү тээ

0  |  0
zochin(27.123.214.103) 2017 оны 10 сарын 17

Nyamdorj buh aimgiin sumiin toloologch tsagdaag kobontoi oroh orontoi ailiin togoo ongiilgohgui bolgoson yum daa, harin Temuujin garaad barisan emnelegiig ni offes bolgoj tonog tohooromjiig ni evduulj, huuliinhand zoriulj bariulsan baishingiig ni ashiglaltand orohod ni huvaarilj l baisan baih daa

0  |  0
Abiraa(202.9.42.253) 2017 оны 10 сарын 17

Tumen olon chin demjij bgaa shu mongolchuudiin zayua hayagui l bna daa burhan ibeeg...

0  |  0
zochin(27.123.214.103) 2017 оны 10 сарын 17

Nyamdorj mongold yu hiisen yum gej humuus ih yarih yum, udirdaj baisan huuliin salbariinhaa huuli erh zui bolon, niigmiin asuudliig ni ajillah orchniig ni hamgiin sain hiij heregjuulj chadsan said yum sh dee, huuliin baiguullagiin hichneen myangan hun oron suutsand orsoniig olood medchih heregtei, tsagdaagiin akademiin barilga, undesnii arhiviin barilga, ts.e.gazriin barilga, niisleliin shuuhiin shiidveriin barilga, toriin tusgai alban haagchiin emneleg geed hiisen yumiig ni toolj barahgui ee, tiim ch uchraas salbartai ner hundtei huleelt bi bolgodog said daa, buu mart martval sonono gej ug ba

0  |  0
иргэн(202.179.10.174) 2017 оны 10 сарын 17

нямдорж гуайг би шударга хүн гэдэгт итгэдэггүй харин хамгийн хуурамч хүн юм байна гэж хардаг өчнөөн жил их хуралд суулаа олон удаа сайдаар томилогдлоо юу хийж бүтээснийг мэдэх хүн байхгүй шүүдээ яг үнэндээ хүн хүн рүү үсчээд доромжлоод л үнэнч хүн шиг харагдах гээд л яг амьдрал дээрээ авилгачин иддэг уудаг болоод л баян байгаа биздээ насаараа төрийн албанд ажиллаад байж баяжина гэдэг чинь но-той хүний дүр төрх биздээ харин ж. энхбаярыг гайгүй байх гэж боддог хувирчих бийдээ нямкагаар монгол улс яах ч юм бэ үр хүүхдэдээ л хэрэгтэй байх

0  |  0
Batgerel(27.123.214.91) 2017 оны 10 сарын 17

Awilgal heel hahuulgui uls oron bj ard tumen main twan eh orondoo shan amdirah estoi. Nymdorjdoo amjilt husy

0  |  0
туяа(103.229.120.146) 2017 оны 10 сарын 17

дэмжилгүй яахав ж,энхбаяр, нямдорж нарыг л дэмжинэ энэ засагт бусад нь хөөрхий гэж

0  |  0
Зочин(66.181.177.15) 2017 оны 10 сарын 17

Тийм л сайн юм бол ЗОРИГИЙН хэргийг яаагаад илрүүж чадахгүйБгаа юм бэ 4 САЙДАД ТОМИЛОГДООД БХАД ЗӨНДӨӨ Л ХУГАЦАА БАЙСАН ӨӨРТ НЬ АЛБАН ТУШААЛ ӨГӨХГҮЙ БОЛОХООР ЭНД ТЭНДЭЭС ЯНЗ БҮРИЙН ЮМ ГАРГАЖ ИРЭЭД ШОУ ХИЙГЭЭД БДАГ УВСИЙН ХАЗГАЙ ХЭЛТҮҮД ДАВРАХ. ЮМ НАР ШИНГЭХ ЗҮГИЙН ХҮМҮҮС ХАР МӨР ИХТЭЙ БДАГ ГЭСЭН ШҮҮ

0  |  0
Зочин(66.181.185.168) 2017 оны 10 сарын 17

Нямка “Төртэй байхын утга учир бол ядарсныг тэтгэж, задарсныг дарж явахад оршино” гэж байсан одоо л харж байя даа Нөгөө төмөр зам, Оюу толгой, таван толгой Эрдэнэтээ яаж шийдэх нүү

0  |  0
ЗОЧИН(202.179.25.213) 2017 оны 10 сарын 17

МӨН ИХ МАГТВАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛОХООРОО ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ ОЙМСИЙГ НЬ ГОЗОЙЛОГДОГ ХҮН ДЭЭ.ЭВА ЮУ БААГИЙ ЮУ АЛЬ НЭГ НЬ ӨНГӨРӨӨ

0  |  0
анчин(202.179.25.213) 2017 оны 10 сарын 17

Сайн анчин ч гэсэн өтлөхөөр санаанаас цаашгүй болдог.Онохгүй болхоор хавхдаг нэг муу талтай.Үеээ өнгөрөөсөн анчин буу хоёр сайн ан хийх нь юу л бол доо.

0  |  0
хүн(112.72.11.119) 2017 оны 10 сарын 17

 “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын та

0  |  0
bi(101.235.87.63) 2017 оны 10 сарын 17

Enhbayariig haan baihad hamgiin ih dolignoj bsan hun bol Nyamdorj , Elbegee bol tertei tergui Mongolchuudad taraa taniulsan . Ter hanilj yvaa nohroo , ooriign eronhiiligch bolgoh gej machiin zutgesen namaa namiinhaa buh lideruudiig hagalgan butargaj eldeviin gujir heregt tohoj orhiod yvsan sanaa n erdoosoo todorhoi ! AH -iin ene ueiin buh lideruudiig shivshigt hutgaad etcestn ooroo AH-d neeg ih avragch lideriin dureer ergen ireh !? Ter iim denduu archaagui denduu uwaigui zangandaa ooroo hezeech garahguigeer unasan , unasan hoino n Nyamdorj oshigloson .

0  |  0
bi(101.235.87.63) 2017 оны 10 сарын 17

Za tegeedl ene hudal huurmaguin tuil bilson pi.z.dag magtah geed ydchihdagiin pi.z.da . Ern tegeed ene neg omhii dorvodiig buruu zoruu hereg hiisen baisanch yahleeree omoorch hamgaalj davraaj baidag yum !? Erdeneted eldeviin esgii gutal , kondoom heregtseegui motor metiin hogiin ymnuudaa shahah gejl huvid ochihiig eserguutsee bizdee !

0  |  0
ард түмэн(124.158.110.82) 2017 оны 10 сарын 17

ард түмнээ шоронд хатаах сэтгэлгээнээсээ салсан байх гэж найдая

0  |  0
зочин(202.179.25.131) 2017 оны 10 сарын 17

энэ нөхөр ЦНямдоржийг дэндүү өөгүй магтаж байна даа, ЦНямдоржид Сайн нь ч байдаг л байх, Саар нь ч бас байгаа шүү дээ, Тэрний нь Яагаад гаргаж бичсэнгүй вэ, Шударга л байл даа, Сэтгүүлч ээ, Эсвэл цаанаа ямар нэг учир байна уу,

0  |  0
Зочин (103.57.95.250) 2017 оны 10 сарын 17

За баахан худал магтав.олон жил их хурал сайд хийсэн юу сайжруулав увс дөрвөдөө дэмжих бодлого хийхээс өөр юу ч хийхгүй юу хийнэ гэж горьдохов бүгд адилхан энэ д байгаа бүх сайд их хурлын гишүүд төрөөс зайлж л харин улс орон хөгжинө.

0  |  0
Зочин(59.153.112.161) 2017 оны 10 сарын 17

Төрийн соргог манаа болж чадсан танд амжилт хүсье. Сайн ажиллахад сайн баг хэрэгтэй одоо байнаачуул ч хэцүү л юм байна шүү дээ

0  |  0
МНЛ(139.5.217.101) 2017 оны 10 сарын 17

Хар хятадын тагнуул биш үү , энэ хүн 60 тэрбүмын захиалагаар гарч ирлээ дээ. Монголчуудын хувь заяа ч бүрхэг дээрээ бүрхэг боллоодоо.

0  |  0
Like(122.201.21.177) 2017 оны 10 сарын 17

Hoorhon bichihiim aa. Zindaa

0  |  0
ЗИ (202.9.42.59) 2017 оны 10 сарын 17

дэмжиж бна нуруутай кумэн шуу

0  |  0
Зочин(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Цахай овогт Элбэгдоржийн зувчуулсан 35 тэрбум долларыг монгол улсын төрийн санд оруулаарай. амжилт хүсье. Элбэгдорж цаазын тавцанд!!!!!!

0  |  0
Зочин(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????

0  |  0
Ганаа(83.250.109.15) 2017 оны 10 сарын 17

Ерөнхийлөгчийн мөнхийн дайсан. ХЗДХ сайд болох хэрэгтэй

0  |  0
Зочин(202.9.43.23) 2017 оны 10 сарын 17

Нямдоржийг дэмжинэ. Тэр шудрага ил тод үнэн үгтэй хүн шүү. Түүнээс. Хуулийн хүрээнийхэн нэг гэр бүлийнхэн болж шудрага ес алдагдаж. Хэрэг шийдэх ажил хугацаагүй унжирч бараг мартагдах шахдаг болсныг өөрчилж. Авдаг их цалиндаа тохирсон ажилтай. Шудрага залуу хуульчдад ажиллах дэвших боломж олддог богоосой гэж л найдаж байна. Бас цаг нь болоогүй байхад сэтгэлийн хөөрлөөр халсан. Алах ялыг сэргээгээсэй гэж хүсч байна

0  |  0
ах(66.181.178.192) 2017 оны 10 сарын 17

риогийн монгол талын өмгөөлөгч гэх юмаа хүмүүс орондоо хууль засаад түүнийгээ нуухын тулд гишүүнээр элссэн гэж үздэг юм билээ шударга дүр нь өнгө будаг гэсэн

0  |  0
irgen(139.5.217.229) 2017 оны 10 сарын 17

ene hvnii avilga luivar bulhaig hezee hen shalgah yum be .muu har yaragching nvgliig edlvvlmeer yum

0  |  0
zochin(202.9.41.9) 2017 оны 10 сарын 17

Nyamdorj shig zangaragtai uls turch unuudur baihgui.Huvi huniihee huvid ur zuulun yadarsand tustai harin zadarsand hatuu baij chaddag.Ta mundag shuu.

0  |  0
отгоо(122.201.22.54) 2017 оны 10 сарын 17

Ц.Нямдорж гуай Монгол улсынхаа төлөө зүтгэсэн төрийн хар хүн. Ялангуяа Эрдэнэтийн асуудлаар МАНАН-тай тууштай тэмцэж улсад нь үлдээхэд асар том гавъяа байгуулсан том хүн дээ.Эрдэнэтийн шахаа бол үүний дэргэд өчүүхэн дээ.

0  |  0
Зочиш(202.131.227.82) 2017 оны 10 сарын 17

Бусдыг бодвол яадаж үг нь ил тод юм даа. Нямдорж байгааг ерөнхийдөө хувь хүнийх нь хувьд маш их дэмждэг. Угаасаа нэг сайн хүн байгаад ялахгүй нь тодорхой болчихоод байна. Нийтээрээ эрс эсэргүүцдэг тэмцдэг хариуцлага нэхдэг байхгүй бол. Улс төрчид л баян эрх мэдэлтэй байна. Юу хүссэнээ хийж ямар ч хариуцлага үүрдэггүй хариуцдагагүй учраас тэр бүхэнд ямар ч хамаагүй аргаар хүрэхийн туйлын хүслэн болсон хүмүүс маш их байна.

0  |  0
жирийн бизнес эрхлэг(66.181.160.19) 2017 оны 10 сарын 17

Эрдэнэтийн 49%ийг яаралтай тарийн мэдэлд авч ХХБанкны луйварчдыг юү ч үгүй болго. Үүнийг шийдэж чадна гэж танд итгэж, хүлээж байгаа шүү, Амжилт.

0  |  0
Зочин(66.181.187.165) 2017 оны 10 сарын 17

Нямдорж гишүүн замын цагдаа нараа хамгаалаасай гэж хүсэж байна. Одоо бүр цагдааг дайрч байна гэдэг бол хуулийн дээр гарсан задарсан хүмүүсийн орон зай тэлж байгаа хэрэг. Тэднийг таслан зогсоож хуулийн дор сөхрүүлээрэй. Энэ мэт ажлаас эхлээрэй.

0  |  0
Занаа(202.131.242.42) 2017 оны 10 сарын 17

Хаа алсаан, наад дээрээ нэмээд хүүхдийнх нь Эрдэнэтийн шахааг бичсэн бол жин тэнцэх байлаа Хуцболдоо

0  |  0
Жамух(202.70.46.237) 2017 оны 10 сарын 17

Хятадын бодлого хэрэгжүүлэх маш том төлөөөлөл бишүү

0  |  0
Top