13 настай охины хэргийн тухай аавынх нь ярьсныг ЦЕГ-аас үгүйсгэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд энэ оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан хэрэг гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар охиныг архины хордлогод орсон гэх  дүгнэлт гаргасан юм. Тэгвэл энэ хэргийн тухай ЦЕГ-аас өгсөн мэдээлэл эцгийнх нь ярьсан хоёр зөрж байна.

Тухайлбал ЦЕГ-аас  “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Дээрх мэдээлэлд талийгаач охин ямар ч ил шархгүй байсан гэж байгаа бол талийгаач охины аав Т.Лхагвасүрэн болсон явдлын талаар тэс өөр зүйл хэлж байсан юм. Тэрбээр Анх ийм мэдээ сонсоход үнэхээр хэцүү юм билээ. “Шүүх эмнэлэг дээр очоод цогцос таниадах. Охин чинь мөн байна уу, үгүй юу” гэсэн. Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр очоод цогцсыг үзэх гэтэл үзүүлээгүй. “Задланд орж байгаа. Хэргийн газар авсан зургийг үз” гээд үзүүлсэн. Миний охин мөн байсан. Нүүр амыг нь танигдахгүй болтол нь зодсон, уруул нь хавдаад, хамар нь мурийгаад, нүүр нь цус нөж болсон байна лээ. Тийм зураг үзүүлсэн. Анх тэгж л мэдсэн. Гэтэл тэгж их зодуулсан байтал ингэж дүгнэлт гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би үүнд үнэхээр эсэргүүцэж байгаа. Зургийг нь хараад төрүүлсэн эх бид хоёр нь танихгүй байна гэхээр ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Хамар нь мурийгаад, уруул нь сэтрээд цус нөжтэй нь хутгаад, хүчирхийлээд охин минь аль муугаа л үзсэн юм байна лээ” гэсэн юм. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯР(202.70.46.209) 2017 оны 10 сарын 18

Цагдаа худлаа ярьж зовлон амссан нь үнэн ярьдаг шүүхийн шинжилгээний газар дүгнэлтээ худлаа гаргадаг

0  |  0
ИРГЭН (59.153.114.214) 2017 оны 10 сарын 18

ЦАГДАА Ч ҮНЭН АСУУДАЛТАЙ Л ДАА ЭДЭНД ИТГЭЖ ОГТ БОЛОХГҮЙ..ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ..ӨРГӨДЛИЙГ ШИРЭЭНИЙ НҮДЭНД ХИЙГЭЭД НАМ ДАРНА..ШАЛГАЖ БАЙНА ГЭЭД МАРТАЖ ОРХИНО..

0  |  0
itgehee bailaa(182.160.5.0) 2017 оны 10 сарын 17

tsagdaagiin gazriin dargaas ni ene talaar alban esoor sonsmoor baina . hegiin shuuh huraliig neeltteei ywuulmaar baina tegwel hen ni buruu yrsan ni hargdan tsagdaagiin erunhii gazar hudlaa yrisan bol dargiigni ogtsruulj herget hamaaraltaiu buh humuust arga hemjee awah heregtei

0  |  0
piiska(49.0.219.229) 2017 оны 10 сарын 17

amiig taglaa cni xujaa nariin hsurguunii 1 mon bnizdee mongoliin yr sad cnam hsig xujaad xamaa bxgyi cni ter xujaa ruugaa dugai zail esbel gazart bulagt amid sygee

0  |  0
Амыг тагла(66.181.178.227) 2017 оны 10 сарын 17

Эцгийг нь худал мэдээлэл хийсэн нэрээр 5 жилээр шийтгээд нэгмэсэн амыг нь таглаад ав. Болохгүй бол сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлтийг гаргуул. Ер нь үхэр Монголын хохирогчид гэгдсэн гуйлгачинуудад бүгдэд нь сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гарга.

0  |  0
з(49.0.219.233) 2017 оны 10 сарын 17

ажлаа хийж чадахгүй цагдаа нарыг ажилаас нь халаачэээ яагаад ийм арчаагүй гарууд бүхэл бүтэн хүн амьны хэрэг дээр ажиллдаг юм бэ

0  |  0
з(49.0.219.233) 2017 оны 10 сарын 17

цагдаа нарт итгэхгүй байна шударга үнэн байхаа больсон шүү дээ цагдаа хувцастай л хүмүүс байдаг

0  |  0
zochin(66.181.178.131) 2017 оны 10 сарын 17

Tsagdaa.nart.itgehgui.l.bna.shuu

0  |  0
zochin(66.181.180.200) 2017 оны 10 сарын 17

tsagdaa baisan yum bish uu sejigtenguud dund ni tegj bodhoor l bna

0  |  0
Зочин(202.70.46.216) 2017 оны 10 сарын 17

Аав ээжид нь цогцсыг нь харуулаахгүигээр шууд задланд оруулах нь хууль бус.Нуун дарагдуулж бга зүил бна.Задлангиин дараа саин танигдахгүи шдээ.Алуурчдад үилчлээд бна уу даа

0  |  0
Б(202.179.25.5) 2017 оны 10 сарын 17

Сарын дараа л хорьж шалгаж эхэлснийг юу гэж үзэх юм бол.Ер нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэгчийг агтлахыг хуулиндаа тусгамаар юм.Ямарч эрүүл хүн ийм зүйл хийхгүй. Энэ бол сэтгэцийн өвчин тул үржлийг нь зогсоох ёстой.

0  |  0
Gla(202.179.27.113) 2017 оны 10 сарын 17

mongoliin tsagdaa nar bol mungunii bool bolood udaj bna shuu dee 1 bayan ailiin batsaan 1000 hunii nuden deer hun alsanch huuramch dugnelt gargaj gem buruugui gej togtooh bolno odoo iim l bolson ue

0  |  0
кочин(103.9.90.130) 2017 оны 10 сарын 17

ЦЕГ яагаад ингэж гэмт хэрэгтнүүдийг хаййцайлдаг юм бэ????

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 10 сарын 17

aabn hudalaa yriagui gj bodoj bn

0  |  0
zochin (103.26.194.87) 2017 оны 10 сарын 17

shal hudlaa medeelel,13 nastai ohin arhidaad bie hynah chadwargui boltol arhi uuj ywaa n ymr humuujil we,aaw eej n yatsan humuusiin

0  |  0
Top