Засаг дарга С.Батболдыг огцрохыг шаардаж иргэн Б.Батдэлгэр өлсгөлөн зарлажээ

2017 оны 10 сарын 17

“Бүрэн цутгамал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд лоозон байрлуулж, хоёр дахь өдрөө өлсгөлөн зарлаад байна. Өлсгөлөн зарлах болсон гол шалтгаан нь хуулийн байгууллага болон албан тушаалтнууд жирийн иргэдийг хэрхэн яаж хохироож байгаа асуудлыг олон нийтэд болон төрд хүргэх зорилготой юм. Тэрбээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэллийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж байгаа ажээ.

Тэрээр 2013 онд “Сант” сургуулийн барилгын ажлыг 80 хувьтай гүйцэтгэж байх явцад тухайн газраас гэрээгээ цуцлан, “Голомт” констракшин компанид барилгын ажлыг шилжүүлэн өгснөөр тэрбээр өдий хүртэл хохирсоор иржээ. “Бүрэн цутгамал" компани барилгын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн мөнгө 500 сая төгрөгөө нэмэмжлэн шүүхэд хандсан ч авч чадаагүй байгаа ажээ.

Харин маргаан эхэлснээс хойш олон жил түүнийг чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Иргэн Б.Батдэлгэрийн хариуцан гүйцэтгэж байсан барилгын компанийн ажлыг чанаргүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрнээ түүний барилгыг өөр компанийн нэр дээр стандартад нийцнэ хэмээн хүлээж авсан аж. Мөн түүнд чанаргүй барилга барьсан хэмээн найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэн, тэрхүү шийдвэр нэг жилийн дотор гурван удаа өөрчлөгдөж, хэрэгсэхгүй болжээ.

Иймд  хууль зөрчин түүнийг хохирооход анхаарал хандуулаагүй, албан ажилдаа хариуцлаггүй хандсан гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэллийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцруулахыг шаардаж буй юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг анхаарал хандуулахыг шаардаж, албан тоот илгээсэн байна.

Н.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.101.130) 2017 оны 10 сарын 17

Дархан уул аймгийн Татварт ажиллаж байгаад Сэлэнгийн татварын дарга болсон Х.Батболд гэгч авилгын асуудалтай боловч Эрдэнэбатын татаасаар дарга болсон мэдээлэл байна АТГ-ынхаан

0  |  0
Top