13 настай охины үхэлд буруутай зочид буудал одоо ч ажилласаар байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нас барсан байсныг 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр тэднийг цагдан хорьж, шалгаж байгаа.

Тэгвэл 13 настай охины амь эрсэдсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудал өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Талийгаач охиын аав Т.Лхагвасүрэн хэлэхдээ “Буудалд ороод архи аваагүй гэж буудлынхан тайлбарладаг. Авсан ч байж магадгүй. Хүн өөрийгөө хамгаалахын тулд буудлынхан юу ч гэж хэлж болно шүү дээ. “Манайхаас ерөөсөө архи аваагүй. Өрөөнд дуу чимээ гараагүй” гэсэн байдаг. Би буудлын хүмүүст хандаж “Та нар яагаад 13-хан настай хүүхдийг буудалд оруулж байдаг юм” гэж уурласан. Тэгэхэд “Жавхаа л тооцоо хийсэн шүү дээ” гэсэн. Тэгэхээр буудлынхан нь бүр Жавхланг таньдаг юм байна лээ. Гол нь зочид буудал нэртэй энэ газар бага насны хүүхдийг буудал руу яагаад оруулав. Оруулахгүй гэж хэлж болох байсан. Тэгсэн бол өнөөдөр миний хүүхэд амьд явах байлаа. Энэ буудлынханд их учир бий. Дуу чимээ гараагүй, юу ч болоогүй гэдэг. Гэр хороололд ер нь буудал байх хэрэг байна уу. Тогтвор суурьшилтай, гэр бүлтэй хүмүүс үйлчлүүлэхгүй шүү дээ. Ойлгомжтой л хүмүүс орно. Тэгэхээр гэр хороололд зочид буудал байх шаардлага байхгүй. Хүчингийн хэрэг, тэр тусмаа охид эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг маш их өсч байна. Сард 2-3 ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Улсаас яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Энэ хэрэгцээгүй зочид буудлуудыг яагаад байлгаад байна. Гадаад дотоодын зочид төлөөлөгчид ийм гэр хорооллын буудлаар үйлчлүүлэхгүй шүү дээ. Ямар хүмүүс ийм буудлуудаар үйлчлүүлэх нь тодорхой. Дандаа архичид, хүчирхийлэх гэсэн хүмүүс л орно. Тэгэхээр гэмт хэргийн үүр болсон ийм газруудыг бүгдийг нь хаамаар байна” гэсэн юм.

2010 оны байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудал, зочид буудал нийт 350 гаруй бий гэсэн судалгаа гарч байсан. Үүн дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй зочид буудал нэмэгдэнэ. Зөвшөөрөлгүй зочид буудлын ихэнх нь гэр хороололд байрладаг. Гагцхүү гэмт хэрэг эдгээр буудлуудад л үйлдэгддэг гэхэд хилсдэхгүй. Хүчирхийлэл, мансууруулах бодис хэрэглэх явдал, гэмт хэрэг, аллага, биеэ үнэлэлт гэх мэт хэргийн үүр уурхай болсон газар бол гэр хороололд байрлах дэн буудлууд. 13 настай охины хэрэг гарахаас ч өмнө зочид буудалд амь насаа алдсан хэргүүд бүртгэгдэж байсан. 35 настай нэгэн эмэгтэй хэдэн залуустай хамт архи ууж, зодуулан амиа алдсан, 14-хөн настай охины биеийг нь үнэлүүлж байсан хэргийг илрүүлж байв. Энэ бол хамгийн наад захын жишээ. Бидэнд мэдэгдэхгүй энэ мэт хэчнээн хэргүүд дарагдсан бол.  

Гэр хороололд байрлах дэн буудлаар ямар хүмүүс үйлчлүүлэх нь ойлгомжтой. Гадаадын улсаас аялал жуучлалаар ирсэн хүмүүс тус буудалд орохгүй. Архиндаа хөлчүүрхсэн нэгэн л ордог гэдэг нь нууц биш. Хамгийн гол нь зочид буудлын ажилчид үйлчлүүлэгчийг оруулахдаа бичиг баримтыг нь үзэж, насанд хүрсэн эсэхийг нь шалгадаггүй. Буудлынханд ямар ч үр дагавар гарсан хамаагүй. Тэдэнд мөнгийг нь л өгч байвал ямар ч хамаагүй хүнийг оруулахад бэлэн гэдэг нь дээрх хэргээс харагдаж байна. Хэрэв буудлын ажилчид багахан хүн чанар гаргаж, бичиг баримтыг шалган, 13 настай охиныг буудалд оруулаагүй бол өнөөдөр нэгэн гэр бүл хагацал, зовлон үзэхгүй байсан.

Хүүхдийн аминд хүрч байгаа буудлуудыг хэрхэн цэгцэнд нь оруулах вэ. Хууль хүчний байгууллагууд яагаад энэ тал дээр ажиллахгүй байна. Хэзээ хамгийн сүүлд гэр хороололд байрлах буудлуудад шалгалт хийсэн бэ. Энэ мэт зүрх өвтгөм хэргүүд гарсаар л байх уу.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsooj(27.123.212.143) 2017 оны 10 сарын 19

ene buudaliin ezeniig sain shalgaad hereg nuun daragduulsan gsen vndesleer horih heregtei hvnii nyalh ohiniig tegj helj ner hvnd ni haldaj bolhgvi bailgvi dee shonoor hvchinii baiguulag irgvvl hiihen baitsan ym uu tsagdaanar irgvvl hiihel estoi bmaar ym aa ydaj kamer ene teriig ni shvvj harmaar l ym

0  |  0
Өлзий(203.91.115.35) 2017 оны 10 сарын 18

Гэр хороололын доторх зочид буудлыг устга

0  |  0
Өлзий(203.91.115.35) 2017 оны 10 сарын 18

Гэр хороололын доторх зочид буудлыг устга

0  |  0
зочин(202.72.240.5) 2017 оны 10 сарын 18

тусгай зөвшөрлийг нь цуцлаач

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 10 сарын 18

hulgaigaar ajilaad bga yum bol us tsahilgaan gd tasdaj boloh buh yumiign tasdaa

0  |  0
Алтан(45.77.27.106) 2017 оны 10 сарын 18

Хаагаач ээ... Хаагаач... Муу бүхний үүр болсон Хараал идсэн газрийг хаах хэрэгтэй

0  |  0
khokh uul(112.72.11.109) 2017 оны 10 сарын 17

Bi barisan shotgortei gazar

0  |  0
Zochin(173.255.198.30) 2017 оны 10 сарын 17

yagaad Ene buudliin uil ajillagaag zogsoohgui shalgah gui bga n oilgomjtoi bn, Damba ochir ta huulia deedeldeg ym Bol uuruu uhamsaraaraa zogsoochooch, huurhii ohinii altan ami ersedsen uruund uur busad huniig yu ch boloogui ym shig oruulah aimaar bishuu, heden tsaasnii tuluu yu ch hiihees butsahgui iim zawaan buudliig shuud zogsooj haah heregtei, tanii buudal zochin amarch tuhlah bish aluurchid, arhichidiin huslee guitselduuldeg gazar bolson baina gedgiig ta medej bga bh

0  |  0
Enhee(27.123.212.136) 2017 оны 10 сарын 17

Novshiin gazriig haah heregtei dee huuli gej bdag l yum bol

0  |  0
Дамбашка(66.181.178.227) 2017 оны 10 сарын 17

Дамба очирынх биз дээ

0  |  0
Б(202.179.25.5) 2017 оны 10 сарын 17

Манай буудлууд жинхэнэ утгаараа ажилладаггүй. Энэ олон буудалд жуулчид,явуулын гээд тэр болгон хэрэгцээтэй хүмүүс нь биш ихэнх нь буруу гарын нөхдүүд ордог нь нууц биш. Харин насанд хүрээгүй хүнд үйлчилсэн бол өндөр торгодог хаах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй.

0  |  0
sharga(202.21.113.94) 2017 оны 10 сарын 17

ochir tuvd orood cegsruuleed gardag ym daa oir xaviinxan n bugd medne xudlaa gevel ter xavias ochood asuu uunees ch xetsuu ym xelex vii...

0  |  0
Top