Олны дургүй зэвүүг хүргэдэг газар буюу ШШҮХ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Монголд олон нийтийн дургүй зэвүүг хүргэдэг ганц газар байна. Тэр нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/. Ямар л олныг цочроосон онц ноцтой хэрэг гарна, тэр бүхэнд ТЭРСЛҮҮ үзэлтэн болдог ШШҮХ-ийнхнийг ойлгоход тун бэрх. Та бодоод үз дээ.

10 мянган төгрөгийн асуудлын ард...???

Тавхан настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх мэдээлэл нийгмийг цочроож байна. Хүний санаанд ч буумгүй энэ хэргийг тойрсон олон асуудлын нэг нь ШШҮХ-ийнхэнтэй холбогдоно. Тодруулбал,охиныг шинжилгээ өгөхөөр ШШҮХ-д ирэхэд 10000 төгрөг нэхээд боломжгүй бол шинжилгээ авахгүй гэсэн мэдээлэл бий. Үүнийг харсан хүн ч байгаа гэх бөгөөд хөндлөнгийн тэр залуу хөөрхий охины шинжилгээний мөнгийг нь төлсөн байдаг. 

"Зайлшгүй ийм тохиолдолд эхлээд шинжилгээг нь авч болдоггүй юм уу" гэсэн сэтгүүлчдийн асуултад ШШҮХ-ийн дэд захирал "Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг.  Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Үзлэгийн хураамжгүй болох талаар бид саналаа боловсруулаад яам руугаа хүргүүлсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж байх гэж бодож байна" хэмээн хээв нэг хариулж суух.

Үнэхээр ой гутам. Хүний нялх үрийн хувь заяа яригдаж байхад гурван сайдын хамтарсан журам яриад сууж байх ч гэж дээ....

13 настай охины үхлийн шалтгааныг тогтоосон ШШҮХ-ийн дүгнэлтийг үгүйсгэв 

Image result for Буудалд амиа алдсан охин

Буудалд харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэрэг мөн л энэ өдрүүдэд олны анхаарлын төвд ороод байна. Охины амиа алдсан шалтгааныг тогтоохоор ажилласан  Шүүхийн шинжилгээний эмч нартай санаа нийлэхгүй байгаа талаараа талийгаач охины эмээ С.Оюунцэцэг дараах зүйлийг ярьсан байдаг.

Задлангийн шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтэд умайн хэсэгтэй холбоотой анхаарал татах нэг асуудал бий. Би эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч нартай уулзаж зарим зүйлийг асуусан. Тэд 13-тай хүүхдийн шинжлэх ухаанаар нотлогдсон умайн хэмжээ 3–3.2 диаметртэй жижигхэн байдаг гэж хэлж байсан. Гэтэл энэ задлангийн эмч болохоор охиныг минь умайн хэмжээ нь 7 диаметртэй байна гэж гаргасан байгаа юм. Тогтворжсон амьдралтай, бэлгийн харьцаанд байнга ордог, нэлээн хэд төрсөн эмэгтэйн умайн хэмжээ дээд тал нь  зургаа диаметртэй  байдаг гэнэ. Гэтэл  талийгаачийн умайн хэмжээг маш том хэмжээстэй болгоод ШШҮХ-ийнхэн биччихсэн.

Түүнчлэн С.Оюунцэцэг

"Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд үнэхээр бид санал нийлэхгүй байна. Дотрын гурван гол эрхтэн харвалт өгсөн тохиолдолд аминд нөлөөлөхгүй гэж үгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн байцаагч залуу хэлж байсан л даа. “Хүн нас барсан үедээ бие нь хөөх, хавдах, үхлийн толбо гарах зэрэг өөрчлөлт гардаг. Түүнийг хөхрөлт гэж бодоод байгаа юм биш биз. Тийм өөрчлөлт энэ тэр гардаг шүү дээ” гэж байсан. Үхлийн толбо амиа алдсан хүнд гардаг. Би 60 гарсан хүний хувьд олон хамаатан садан, эцэг эхээ алдаж үзэж, гашуун амьдрал туулсны хувьд хөхрөлт, үхлийн толбо хоёрыг ялгана. Хоёрдугаарт “Үхлийн толбо байлаа гэхэд үхлийн сэтрэлт, үхлийн цөмрөлт гэж байхгүй. Уруулын сэтрэлтийг үхлийн сэтрэлт гэж хэлэх гэж байна уу чи. Тийм юм байдаггүй байхгүй юу” гэж би тэр цагдаад хэлж байсан. Тэгэхээр гадны нөлөө бий болсон гэдэг зүйлийг эхний хэрэг бүртгэлд, задлангийн шинжилгээ эхнээсээ “но” орсон гэж бид сэжиглээд байна" хэмээн ярьжээ. Анзаарсан бол 13 настай охины ар гэрийнхэн ШШҮХ-ийнхний гаргасан дүгнэлтийг хангалттай нотлох баримттайгаар үгүйсгэж буй юм.

Б.Цэдэн-Иш бүсгүйн өмнө ШШҮХ буруутай юу?

Image result for Б.Цэдэн-Иш бүсгүй

Найз залуудаа  олон цагийн турш зодуулж амиа алдсан  21 настай  Б.Цэдэн-Иш охины  хэргийн талаар олон нийт одоо хэр нь мартаагүй байна. Бүсгүйн амиа алдсан шалтгааныг тогтоосон гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1955 тоот дүгнэлт нийтийн эсэргүүцэлтэй тулж байв. Сануулбал, шүүх эмнэлгийн дүгнэлт илт нэг талд үйлчилсэн буюу талийгаачийг зодуулснаас амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт юм. Найз залуугийнхаа зодуураас элэг, цөс, тархиндаа хүнд гэмтэл авснаас хагалгаагаа даалгүй нас барсан охины үхлийн шалтгааныг “гадны нөлөөгүй” хэмээн гаргасан нь ШШҮХ худлаа хариу гаргадаг хэмээх ойлголтыг олон нийтэд нэгэнт төрүүлсэн

Аливаа хэргийн  үнэн мөнийг дэнслэхэд хамгийн чухал үүрэгтэйгээр шүүх хуралд оролцдог ШШҮХ гэдэг энэ байгууллагыг авлигад идэгдсэн, илт худал,  хууль бус дүгнэлт гаргасан гэх мэдээлэл цөөнгүй дуулддаг. Тэр бүх хэргээс олны анхаарлыг хамгийн их татсан тав, 13 настай охины, 21 настай бүсгүйд тохиолдсон харамсалтай хэргүүдийг энд дурьдлаа. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(211.222.221.144) 2017 оны 10 сарын 17

Tiim shvv ene baigyylagiin emch shinjeechid bvgd tsagdaa shvvh prokyror baitsaagchtai holbootoi bgd bvr umguulugchtei hvrtel ymar 1 hreg garhad eme terni tanil gd deegvvr ali hediin medeelelee awchihsan hyiwaldaad l bj bdg gazardaa.bvgd hahyylid idegdsen.ingej argalwal teden tugrug gd l hoorondoo vne mungu yrij hvni tsogtsos tulburiin chadwar myytai hvmvvsiin zowlongoor BIZNES hij syrsan hvnentservvd bdg

0  |  0
zochin(202.9.41.176) 2017 оны 10 сарын 17

uhej bsan novshnuud ajilladag gazar gej oilgoloo, hunii adguudiig bugdiig n zailuulaad chadaltai , medlegtei, hamgiin gol n setgeltei humuusiig n tsalin hangamjiig sain uguud ajillulah heregtei yum bn gej bodlo

0  |  0
Top