СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар: Уярааж догдлуулж, нулимс мэлмэрүүлсэн сайхан тоглолт болно доо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 

 

   Монголын яруу найрагт халгиж, цалгисан, уярааж мэлмэрүүлсэн хөг хөгжим нэмэн орж ирсэн нэгэн түрлэг бол нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар. Тэрбээр “Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн дууны уран бүтээлийн цэнгүүнээ толилуулахаар “гүйж” явна. Тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм. Түүнтэй тус тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Шинэхэн тоглолтоо толилуулах гээд завгүй яваа сураг дууллаа. Энэ удаагийн тоглолтын тань гол онцлог юу бол?

-Би Монголын дууны яруу найрагт 30 гаруй жил хөдөлмөрлөж, зүтгэсэн байна. Тоглолтын маань онцлог бол нэгдүгээрт дан зохиолын дуугаа дуулуулах юм. Дуунуудын маань хамгийн шинэ нь хоёр сар, нэгээс хоёр жил дуулагдсан дуунууд байна. Дээд тал нь гучин жил дуулагдсан дуу ч байна. Тоглолт гэдэг өөрөө ямар нэг онц гойд зүйлийг өөртөө агуулж байж сайхан болно. Тийм ч учраас би аль болох сайхан тоглолт толилуулахаар зорьж явна даа. Хүн уйдаахгүй омогшуулсан уяраасан, самсаа шархируулсан тоглолт болох байх. Болгоно ч гэж бодож байгаа. Эх орны тухай дуунууд ч байна. Аав ээжийн сайхан дуу ч дуулагдана. Хайр сэтгэлийн дуунууд ч байна.

-Та дууны уран бүтээлийн цэнгүүнээрээ сонсогч, үзэгчидтэйгээ уулзалгүй арваад жил болчих шиг боллоо. Догдлол төрж байна уу?

-Яарч байна шүү. Ах нь тоглолтоороо хүмүүстэй нүүр тулалгүй яг найман жил болж байна. Миний дуунууд ард түмний аманд хүлхэгдэж, сэтгэлд нь гал болж явдаг гэдэгт итгэдэг. Бас мэдэрдэг. Ер нь уярааж доглуулсан нулимс мэлмэрүүлсэн тоглолт болно гэдгийг давтаад хэлчихэд гэмгүй байх. Нэлээн уянгалана. Уйлуулах ч байх. Ярилцаж, хөгжөөх ч юм бий. Монолог, шүлэг, өгүүлэхүйн урлаг ч хөвөрнө. Тоглолт гэхээр дандаа дуу дуулуулах юм байна гэж ойлгож болохгүй.

-Яагаад зөвхөн нийтийн дуугаар дагнасан тоглолт зохион байгуулахаар болов. Таны шүлгийг нь зохиосон рок, попын дууг сонсдог хүн олон. Тэр үзэгчдээ татсан бол?

-Ер нь би нийтийн дуу олонтой хүн шүү дээ. Миний тоглолтоос хоёр хоногийн дараа буюу энэ сарын 27-нд Балхаа /Л.Балхжав/-ийн маань тоглолт болно. Найзтайгаа дуучид булаацалдаж болохгүй биз дээ. Гэхдээ би зөвхөн нийтийн дууны тоглолт хийгээд үзье гэж анхнаасаа шийдсэн байсан.

 “Монголын үнэртэй салхи”-ийг С.Жавхлан, эсвэл өөр хүн дуулна

 -Та олон дуучныг хоолонд хүргэсэн хүний нэг. Ёстой л дууг тань хүлхэж явсаар гавьяа шагналд хүрсэн нь ч бий байх. “Ш.Гүрбазар уран бүтээлээ тайлагнах нь” гэхээр дуучид хэрхэн хүлээж авч байна?

-Ёстой сайхан хүлээж авч байгаа. Зарим нь ярьж байна. Хүсэн хүлээж байсан хүн маань тоглолтоо хийх нь энэ тэр гээд. Чингисийн одонт, гавьяат Г.Ариунбаатар гэхэд 25-ны өглөө онгоцноос буугаад тоглолтонд маань ирнэ гэдгээ хэлсэн. Мөн МУГЖ Т.Баясгалан ирж ая дуугаа өргөнө. Залуу дуучин ч олон байгаа. Одоо жинхэнэ нэрд гарч байгаа дуучид ч ирнэ. Хэд хэдэн залуу, сайхан дуучин төрүүлэх зорилго тавьж байна. Төрмандах, Идэржавхлан... гээд олон залуу дуучин ахынх нь дууг нэрд гараагүй байхдаа дуулж байлаа шүү дээ.

-Г.Сэр-Одын хөгжим “Монголын үнэртэй салхи” хэмээх сайхан дууг тань УИХ-ын гишүүн С.Жавхлан дуулсан. Таны тоглолтонд очих болов уу?

-Өөрт нь дуулгасан байгаа. Улс төрийн ажилд нь яаж таарах юм байгаа юм хэлж мэдэхгүй байна. Хариу өгөх байх. Гэхдээ “Монголын үнэртэй салхи” дуулагдана. С.Жавхлан маань, эсвэл өөр хүн дуулна.

-Тоглолтын нэр содон санагдлаа...

 -“Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” гэхээр Монгол хүний зүрхэнд ойр буух болов уу гэж бодсон юм. Гэгээн сайхан хүмүүс тоглолтонд маань уригдаж ирэх юм. Сайхан дуу дуулж, дуулуулах хувь оноосон эх орноороо бахархах, Монгол хүн гэдгээ мэдрэх сайхан шүү дээ. Энд нэг зүйлийг орхигдуулж боломгүй санагдана “B” продакшны дүү нар маань ихэнх ажлыг нугалж өгч байгаа. Та нартаа баярлалаа. Мэдээллийг олон сайт, сонин, зурагт радио ивээн тэтэгэж байна. Баярлаж байна ах нь.

-Сайхан хүмүүс уригдана гэлээ тухайлбал хэн хэн гэдэг эрхэм таны тоглолтын хоймрыг чимэх бол?

-Дуучид бол тодорхой, алдар цуутнуудаасаа эхлээд энгийн дуучин ч ирнэ. Хамгийн чухал нь миний дуунуудад жигүүр урласан хөгжмийн зохиолчид бүгд ирнэ. Зохиолч яруу найрагчид маань ч хүндэтгэлийн суудалд тухлана.

-Танд нэг сайхан давуу тал бий. Өөрөө сэтгүүлч, хөтлөгч хүн. Тэр давуу талаа тоглолтондоо ашиглана биз дээ. Өөрөөр хэлбэл тоглолтоо та хөтлөх үү?

-Би тоглолтоо нэг эмэгтэй хөтлөгчтэй ээлжлээд хөтлөчихнө. Олон жил хөтлөгч хийлээ, сэтгүүлчээр ажиллаа. Энэ нээрээ миний давуу тал ч юм хийх ёстой ажил минь ч юм. Өөрөөс минь өөр намайг хэн сайн мэдэх вэ дээ, тийм ээ?

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье танд!

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
/hi(59.153.114.43) 2023 оны 12 сарын 01

Wooow

0  |  0
М. Мөөгий(66.181.161.14) 2021 оны 07 сарын 05

Гүрээ ахдаа амжилт хүсье

0  |  0
М. Мөөгий(66.181.161.14) 2021 оны 07 сарын 05

Гүрээ ахдаа амжилт хүсье

0  |  0
М. Мөөгий(66.181.161.14) 2021 оны 07 сарын 05

Гүрээ ахдаа амжилт хүсье

0  |  0
М. Мөөгий(66.181.161.14) 2021 оны 07 сарын 05

Гүрээ ахдаа амжилт хүсье

0  |  0
зочин(202.9.47.177) 2017 оны 10 сарын 19

Амжилт хүсье, гэхдээ залхтал нурших вий гэхээс .....битгий л их нуршаарай даа, тоглолтоо гутаав, энэ бол нөхөр ёсны зөвлөгөө шүү.

0  |  0
зочин(202.179.25.134) 2017 оны 10 сарын 19

мэдээж сайхан тогтолт болно, монголын үнэртэй салхийг Жавхлан л дуулна, өөр хүн сэтгэлд хүрэхгүй. харин тоглолтоо нэрлэсэн дууг залуу дуучин Ундрах сайхан дуулсан, ялангуяа клиптэйгээ янзтай. Ундрахыг гаргаж ирсэн дуу шүү. танд амжилт хүсье

0  |  0
Бат(66.181.185.11) 2023 оны 12 сарын 01

Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” сайхан сонсогдох ч энэ бол уриа лозун шоу л юм даа гэж харамсаж байна. Монголд гашуун үнэнийг хэлбэл лавтайяа нэг саяас ч илүү хүн Монгол хүн болж Монголд төрж өсөж одоо ийм ядуу амьдарч байгаадаа гутарч байгаа шүү. Зарим оронтой харьцуулбал Монгол тайван орон л доо гэхдээ л...,

1  |  0
trtr(66.181.177.157) 2023 оны 12 сарын 01

ene huniig ene baigaagaar ni l oilgovol ...yav ch hund muu yum hiih hun bishee

1  |  0
Zochin(202.9.41.229) 2023 оны 12 сарын 01

Mongol tumendee zayasan howor hvnde

0  |  1
Цнд(27.123.212.130) 2023 оны 12 сарын 01

Уран бүтээлд тань улам их амжилт хүсэн ере

0  |  1
зочин(202.179.25.131) 2023 оны 12 сарын 01

Нээрээ юү , Тэгж чадах бол уу, Гүрээ ахаа, эсвэл Реклам уу, Та ч Үг хэлээрээ Ална шүү дээ, Таны үгэнд орж очоод Унтаад өгвөл яанаа, хи хи

0  |  1
Top