Олон улсын ТОПСИТ шалгалтад хамруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэдээлэл технологийн үндэсний парк хамтран “ТОПСИТ” шалгалтад төрийн өмчит,  төрийн өмчийн оролцоотой компанийн  инженер, техник, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг хамруулжээ. Өндөр оноо авсан шалгуулагчийг БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцын урилгаар тус улсын техник технологийн хөгжилтэй танилцах тусгай хөтөлбөрт хамруулах юм байна.  Шалгалтыг мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл гэж зохион байгуулагчид онцолжээ.

Д.Амар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top