Лоохууз гуайг хутгалж явсан Галзуу Галаавар гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Хоёрдугаар 40 мянгатын *Галзуу* Кларов бол төрөлхийн халаасны хулгайч бөгөөд эхийн хэвлийнээс гарахдаа л нэг гартаа хэтэвч, нөгөө гартаа сахлын хутга атгаад төрсөн гэж хүмүүс хошигнон ярьцгаадаг. Монголын нэг номерын халаасчин гэж ярих нь ч бий. *Галзуу* Кларовт дамжаагүй шорон гэж үгүй. Хүүхдийн колониос эхлээд архичин согтуучууд цугладаг *Ерөө*-гөөр дамжиж цаашлаад томчуудын шоронгоор буудаллаад эцэст нь Шархадны галзуугийн больницед хэсэг саатаад нарны амьдрал үзсэн боловч одоогоос хэдэн жилийн өмнө өр сураггүй алга болсон хүн. Хамт хоригдож байсан хүмүүс нь *Галзуу* Кларовыг хаачсан юм бол доо хэмээн өнөөг хүртэл гайхсаар байдаг. Гадаад руу гарах тэнхэлгүй юм чинь үгүй ядахдаа цогцос нь олдмоор юм даа гэж халагладаг. Түүнийг Кларов гэдэг нэртэй болохоор нь орос монголын эрлийз юм болов уу? гэж бодтол цэвэр халх хүн юмсанж. Нэр нь хүртэл монгол. Галаарав гэдгийг Кларов болгосон байна. Энэ хүн улсад ажил хийж огт үзээгүй юм. Дөчин мянгат хавиар хар нялхаасаа хүний халаас суйлж түүнийгээ нэгэн насны амьдрал болгожээ. Суйлсан мөнгө төгрөгөөрөө атамануудыг байнга дайлдаг байсны хүчинд өөрөө ч бас нэг муу атаманы сэтэр зүүгээд авсан байдаг. Гэвч тэр халаас суйлаад, эсвэл атаман болж хүн зодоод баригдах нь ч олон, баригдсан хойноо худлаа галзуурах нь ч олон. Мөрдөнд дөнгөж оронгуутаа шууд галзуу хүн болж жүжиглэдэг бөгөөд эхэндээ эмч нар огт тоодоггүй байж. Тэгээд олон удаа галзуу болж жүжиглэсээр байгаад сүүлдээ жинхэнэ галзуу болж хувирсан байна. Ер нь юмыг олон удаа давтаад байхаар сүүлдээ жинхэнэ дүрдээ хувилдаг тал бий шүү дээ! Нарны амьдралд хэд хонохдоо хармаа суйлж тансаглан жаргаад яг баригдаад иэрэхээрээ шууд л галзуурдаг туйлын сонин ёс суртахуунтай хүн байсан бөгөөд эсэн бусын овогоруудтай нийлж тансаглан жаргаж байхдаа огт галзуурдаггүй байсан нь хачирхал төрүүлж байгаа юм. Галзуу Кларов Бэрлэгийн шоронд байхдаа бас нэг муухай юм хийсэн хүн.

Улс төрийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз гуай руу агсарч *Чиний сайд чинь надад хамаагүй* гээд булчин руу нь хутгалсан гэдэг. Ингээд бодоход галзуу ч юм шиг, галзуу биш ч юм шиг. Лоохууз гуайг хутгалаад тун ялихгүй ял авсан нь галзуу байсны нотолгоо болов уу? эсвэл социалист төрд тэрсэлсэн Лоохууз гуайг хутгалсан хэмээн ардын баатар мэтээр өргөмжлөгдөв үү? Хэрэв тийм бол галзуу биш цоо эрүүл болж хувирах биз. *Галзуу* Кларов амьдралдаа огт гэрлэж үзээгүй бөгөөд ганц хүүхэнд сэтгэлтэй явсаар хорвоог баржээ. Гэвч тэр нь зүс сайтай дөнгүүр хүүхэн байсан тул халаасны хулгайчийг яаж тоох билээ. Харин амьдралынхаа сүүлийн жилүүдэд Мишигийн Цэрэндоржийн охин Доржмаатай хэсэг зуур толгой холбосон байна. *Галзуу* Кларовын эзэг эх нь түүнд сайхан хашаа байшин бэлдсэн гэдэг. Гэтэл тэр хашаа байшин нь архинд урсаад явчихсан юм. *Хамаг эд хөрөнгө нь Доржмаагийн салтаагаар урсаад өнгөрсөн* хэмээн эдүгээ Кларовын найз нар халагладаг юмсанжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рроахл(66.181.178.227) 2017 оны 10 сарын 17

Шоронгийхон шоронгийхондоо зориулсан юмыг уншчихаад уурлаад байх юм аа.Энгийн хүмүүс уншихгүй байхад л хангалттай.

0  |  0
Новш(122.201.24.79) 2017 оны 10 сарын 17

Суулийн уед шорон оронгоор гэр хийж байсан аль болохгуй бутэхгуй хулгайч дээрэмчдийг магтан дурсаж бичээд байх сайтууд олшрох бололтой байгааг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай болж байгаа юмшигээ!Хуучны хулгар, нийгмийн хог шааруудыг сурталчилж бичээд байгаа нехдед анхаарал хандуулаачээ!!!

0  |  0
zochin(183.177.98.238) 2017 оны 10 сарын 17

iim nobshnuudiig tegeed surtachilaad bgaa yum uu

0  |  0
Top