Х.Баттулга: 5 настай хүүхдээс 10 мянган төгрөг нэхээд үзлэг хийгээгүй тэр албан хаагчийг шууд хал

2017 оны 10 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна.

Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.

БСШУСЯ нэг жил 3 сарын хугацаанд 3 удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна.

Би У.Хүрэлсүхтэй олон удаа санал солилцсон. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүн байхгүй шүү. Х.Баттулга гэдэг хүн байхгүй шүү. Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана. Ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглогдохгүй юм бол нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна.

Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэвшээд байна. Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ  энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Өнөөдөр бид төмөр замаа барих ёстой. Яаж ийж байгаад үүн рүү орох ёстой. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг.

Моргейжийн асуудал байна. Х.Баделхан гишүүн Барилга, хот байгуулалтын яаманд дэвшиж байгаа. Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддагүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан.

Уул уурхай дээр Д.Сумъяабазар очиж байна. Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог.

Д.Цогтбаатар гишүүн Гадаад яаманд яригдаж байгаа. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй. Үүн дээр анхаарч ажиллаарай. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй шүү.

Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна. Бусдыг нь УИХ-аар оруулах байх аа. Г.Занданшатарын хувьд туршлагатай.

Дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү. Үүнийг дахин дахин хэлье. Баярлалаа” гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид баярлалаа. Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар зөвшилцөх хариуг хуулийн хугацаанд өгсөнд талархаж байна. Мөн шинээр томилогдох сайд нар, Засийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч, анхаарах зүйл болон Ерөнхийлөгчийн хувьд санал бодлоо илэрхийлсэнд баярлаж байна. Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно гэдгээ Ерөнхийлөгч танд хэлье. Түрүүн та хэллээ. Бидэнд улс төр хэрэггүй. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө, хүндрэл бэрхшээлээс гарахын төлөө ажиллана. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Шударга ёсыг сэргээх нь чухал. Хууль хяналтын байгууллага улс төрийн гар хөл болж, улс төрд ордгийг таслан зогсооно. Монгол хүн айх аюулгүй амьдрах ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллана.

Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна. Энэ улсууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм. Ийм асуудлууд тавьж байгаагаа Ерөнхийлөгчид илтгэе. Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүмүүсийн хамгийн их шүүмжилж байгаа зүйл бол энэ сэдэв байгаа. Би давхар дээл гэж ярих дургүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байна гэдэг нь УИХ дээр асуудал үүсдэг тал бий. УИХ дээр батлагдаад маргааш нь огцрох асуудал яригдана. Бид улс төрд олон жил явсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Засгийн газрын гишүүний хариуцсан яамных нь асуудал УИХ-д ороход сайд нь байхгүй байвал гишүүд асар их дургүйцдэг. Үүнээс болж огцрох асуудал яригддаг. Үүнийг анхаарна шүү. Давхар дээл гэдгээр гуравдугаар ээлжийнхэн орж ирэх асуудлыг хөндөх учраас дахин анхааруулахад сайд болсон гишүүд УИХ-даа суух ёстой шүү. Дэд сайдууд байгаа учраас өөрсдөө УИХ дээр байх ёстой. Тэгэхгүй бол огцруулах асуудал хөндөгддөг сэдэв болдог зовлон бий шүү. Амжилт хүсье.

Дахиад хэлье. Унасан улс орныг босгоно гэсэн ирмүүн хүсэл бүгдэд нь байгаа гэж би ойлгож байгаа шүү. Улстөржмөөргүй байна. Хангалттай улстөржлөө. 3 сая хүнтэй улс оронд улстөржөөд юу болдгийг 27 жилд хангалттай харлаа. Байгаа байдлаа эргэж нэг хармаар байна. Ажил хийе. Баярлалаа” гэлээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү


 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(27.123.212.134) 2017 оны 10 сарын 20

Turuud garaad irsen huuhduudees gadna turj amjaagui hevliidee heden zuugaaraa neg udur aluulj bgaa huuhduudiig yaaj hamgaalah gej bnaa mongoliin tur zasag minee

0  |  0
Иргэн(202.21.106.121) 2017 оны 10 сарын 18

Тийм эрх зүйн үндсийг таслах хэрэгтэй. Тэр журмын дагуу ажилласан нэг хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Гэхдээ тэр хүнд хүн чанар дутагдсан байна.

0  |  0
oko(66.181.191.229) 2017 оны 10 сарын 18

Xvvxed emgtei chvvdig xamgaalax xuli chand saxiulax ertei xaalgni ard xvchirxiilel bsaar l bna

0  |  0
zochin(202.70.46.233) 2017 оны 10 сарын 18

demjij bna Amjilt husye

0  |  0
zaluu(27.123.213.2) 2017 оны 10 сарын 18

MUNDAG BAINAA AMJILT. SHUDARGA L BAUWAL BOLOODOO

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 10 сарын 18

ERINHIILIGCHDOO AMJILT. SHUDARGA BAINA . SHUUD L HARIUTSLAGA TOOTSUULAH TALAAR YRILAA ZOW BAINA . UUL. UURHAID AJILLAJ BAIGAA. GOK. OYU TOLGOI NARAAS BUSAD. MONGOL AJILCHDUIN TSALIN. VNENDEE BAGA BAINA DAA . MONGOLDOO GER ORONOOSOO HOL. YLANGUYA. LABORTORI METIIN. GAZRUUDIIN TSALUN BAGA. HIR MASH IH. TSALUN BAGA BAINADAA

0  |  0
Xxxx(150.129.142.189) 2017 оны 10 сарын 18

Erunhiilugchiig demjij bna. Odoo neg tsegtsreh boluu gej naidaj bna .

0  |  0
ОРОС ЖҮЖИГ ХЯМД ОРИЛ(202.179.25.171) 2017 оны 10 сарын 18

НАЦИСТ ЖЕНКО ОДОО БҮҮР ХҮНИЙ ШОУНЫ ТАВАГНААС БУЛААЖ УРД НЬ ОРОН ШОУДДАГ БОЛЛОО.

0  |  0
D SEDED(150.129.141.18) 2017 оны 10 сарын 18

Hunleg yos.ajil bolovsrol yrij bgaa n taalagdaj bna suuri bolovsrold ih anhaarch mendleh hundleh er emiin humuujil bagaas n zaah.amjilt husie bid setgel shanalahgui amidrah udahgui bh

0  |  0
Ner(27.123.214.91) 2017 оны 10 сарын 18

Medeej huuhed huchirhiileliin zolios bolj baigaa ni mash emegneltei zuil. Gehdee end durem jurmaa mordoj ajillaj baigaa jiriin negen emch buruudaj baigad haramsaltai baina. Setgeltei geed l ter emch tend irj baigaa bolgonii omnoos tolboriig ni tolood suuj baihuu?! Ene asuudal bol niigemd il garsan gantshan asuudal oor il boloogui yamar ih zuil baigaa bilee. Ter humuust tuslaach mongo handiwlaach saihan setgeltei humuusee.

0  |  0
Умбаа(59.153.87.60) 2017 оны 10 сарын 17

Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байна. Элбэгдорж шиг нялцагнаж долигноогүй асуудлыг шууд эврээс нь барьж төрийн хүний зангаргтай үг хэлсэнд бахархаж байна одоо л улс шиг улс болох цаг ирж монгол түмэн магнай тэнийх байлгүй дээ шударга ё сыг тогтооход Нямдорж сайд их үүрэгтэй одоо л нэг энэ сайдын ид шидийг харъя ”увс хүн” болж бүү л нохойрхойсой билээ

0  |  0
Sn(122.201.24.137) 2017 оны 10 сарын 17

Yostoi zov.bna

0  |  0
uugii(89.177.165.21) 2017 оны 10 сарын 17

Uneheer saihan hellee.eruul mend bolovsrol ded butets ergelt hiih heregtei.bagsh emch naraa oron suutsjuulah n hamgiib zov shuu

0  |  0
564(66.181.191.209) 2017 оны 10 сарын 17

Зөв шүү. Одоо ажил хийдэг засаг хэрэгтэй. Хаа очиж аятайхан засаг бүрдэж. Бусад оронд дандаа л парламентийн гишүүдкнь сайд байдаг шүү дээ. Наад хоёрын хооронд улс төрөө одоо болио..

0  |  0
Шударга ард(103.229.122.41) 2017 оны 10 сарын 17

Тэр хүний төлөө сэтгэлгүй эмчийг шууд зайлуулах нь зөв. Дэмжиж бна

0  |  0
гэрэл(202.70.46.217) 2017 оны 10 сарын 17

Эрүүл мэндийн салбар доройтсон нь үнэн шүү ойр ойрхон сайдаа солиод

0  |  0
Зочин(66.181.185.168) 2017 оны 10 сарын 17

Давхар дээлтэй сайд нар УИХ-д оролцохгүй,үндсэн ажлаа хийхгүй нь тодорхой

0  |  0
Saraa(202.70.46.239) 2017 оны 10 сарын 17

Nasand hureegui huuhded emneleg unegui uilchildggui biluuuu hezeee iim bolchwoo ewii dee

0  |  0
Зочин(27.123.212.132) 2017 оны 10 сарын 17

Үнэгүй үзээд өгчихөд тэр эмчээс мөнгө ч гарахгүй ер нь юу ч гарахгүй шүү дээ. Тангарга өргөсөн эмч хүн биздээ.

0  |  0
Kkkkk(217.172.229.74) 2017 оны 10 сарын 17

Ulsyn 270 saya dollar idsen novshiig shuud hal

0  |  0
Kkkkk(217.172.229.74) 2017 оны 10 сарын 17

Battulga yagaad narand yavaad bn aa

0  |  0
Соронзонболд(202.9.40.17) 2017 оны 10 сарын 17

Нямдорж пизда нохой хуцаж байгаа мэт тоохгүй сууж байх чинь энэ нямдоржоос өөр хууль мэдэх хүн энэ 3 сая хүн дотор байдаггшй юмуу энэ хүн хуулийг гууль болгох үндэсний эх шүү

0  |  0
Ojoo(150.129.142.57) 2017 оны 10 сарын 17

Uursduu iim juram gargachihaad bas alban haagchaa buruutgah uu. Baga tsalintai alban haagch uuruu tuluh um ui. Esvel teriig shiidverleh erh ni ter hund baisan um uu

0  |  0
1(202.70.34.98) 2017 оны 10 сарын 17

Маш зөв

0  |  0
Иргэн(202.9.43.23) 2017 оны 10 сарын 17

Амжилт ерөөе

0  |  0
Права(59.153.87.203) 2017 оны 10 сарын 17

Бид ч хичээе ... ЗГ, Е-д итгэж байгаа шүү.

0  |  0
Худрагагүй эмчийг ал(112.72.12.65) 2017 оны 10 сарын 17

Зөв зөв эмч нар гэж ханаж цадахаа мэдэхгүй улаан луйварчин хулгайч нарыг халах нь бүү хэл алсан ч багадана. Ажлаас халаад зогсохгүй дахин эмч хийх эрхийг нь хүртэл хурааж эмч хийхээргүй болго яасан муу жудаггүй новш вэ? Зурагтаар гуцаад байдаг нөгөө ёс суртахуун муртахуун нь яасан бэ? Эмч нарын цалинг ч нэмээд хэрэггүй эмч нар өвчтөнөөс мөнгө нэаэж авна даатгалаас бас мөнгө авна төрөөс цалин авна яасан хүний үнэргүй үхээрүүд вэ?

0  |  0
Өвгөөдөй(66.181.191.129) 2017 оны 10 сарын 17

Сэтгэл итгэл төрүүлсэн сайхан эхлэл тул амжилттай ажиллаж гараанаасаа монголын төлөө ажиллахыг хүсэе. Амжилт

0  |  0
Top