Ц.Нямдоржийг 13 настай охины үхэлд анхаарал хандуулахыг ерөнхийлөгч санууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан хэлсэн үгэндээ буудалд амиа алдсан 13 настай охины хэрэг болон таван настай охин хүчирхийлүүлсэн асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Ерөнхийлөгч энэ талаар хэлсэн үгэндээ “Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй” гэсэн юм.

Нийгмийн цочирдуулаад буй уг асуудалд Ерөнхийлөгч ийнхүү байр сууриа илэрхийллээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.214) 2017 оны 10 сарын 20

Эмчийн ёс зуй ямар хэмжээнд оччихоод байгааг нотлох баримт лдаа хэдий мордох заалт журам бх ч оргосон тангарагтаа унэнч эмч хун нялх хуухдээс 10 мянга нэхээд зогсохгуй л бсан бх Эмч нар ямар хунлэг бус болсныг харуулсан тод жишээ лдээ

0  |  0
saruul(202.70.37.134) 2017 оны 10 сарын 18

huuhed huchirhiilsen hunii beleg erhteniig tasdaj alna gesen huuli gargah zov shu tegej baij shudarga es heregjin onoodor 1 nastai huuhediig huchindej aimshigtaigaar tarchilaaj alj baina ymar buzartai we humuusee huuhed huchindsen humuusiig ingej shiitgehed sanalaa negtgeed uzii

0  |  0
aaaa(202.70.37.134) 2017 оны 10 сарын 18

huuhediig huchirhiilsen huniig tamlaj alsan ni zov huuhediig yaaj tamlaj erhendee bailgav terentein ilij shiitgedeg boloh heregtei

0  |  0
Эрдэнэ(66.181.160.69) 2017 оны 10 сарын 18

Баярлалаа Ерөнхийлөгчөө таны иргэд шудраг төр засаг үнэнч нийгэмийг хүлээн хүсч байна. Бид өөрийн эх орондоо амар тайван айх аюулгүй элбэг дэлбэг амьдрах юмсан . Бид таныг дэмжсэн бас дахин дэмжсээр байх болно.

0  |  0
ёох(139.5.218.234) 2017 оны 10 сарын 17

Ерөнхийлөгч зөв юм хэлжэ. Улсын сайд болох гэж байгаа хүмүүст иймэрхүү нийгэмдээ болоод байгаа хурц асуудалуудаа нуулгүй хэлж байх нь зөв

0  |  0
SOS(139.5.218.234) 2017 оны 10 сарын 17

ОВОО ДОО, ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ. ХУУЛИА ЧАНГАТГААД, ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХИЙН ТӨЛӨӨ ТУУШТАЙ АЖИЛЛААРАЙ. ЦААЗЫН ЯЛЫГ ХҮН АЛСАН БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН, ЗОДСОН, ТАРЧЛААСАН, АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН ХҮН БҮХЭНД ЯМАР Ч ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ ТЭР ГЭЛТГҮЙ ОНООДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. МӨН ХҮЧИН ХИЙСЭН ХҮНИЙГ ОЛОН НИЙТЭД НҮҮРИЙГ НЬ НУУЛГҮЙ ҮЗҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

0  |  0
Уйлж байна(202.70.46.239) 2017 оны 10 сарын 17

Баярлалаа Ерөнхийлөгч өө...хуулийг чангатгаарай...Цаазаар авах ялаа сэргээгээчээ.Нялх.хүүхдүүдийг ЭДЭЛЖ болдог болцон юмуу..Болдог юм байна. хэдхэн жил өнгөрөөд хүмүүс мартчихдаг юм гэсэн бодолтой байна шүүдээ НЯЛХ ҮР ХҮҮХДҮҮДИЙГ ТАЙВАН ӨСӨХ БОЛОМЖООР ХАНГААЧЭЭ.ЭНЭ МОНГОЛ ЧМНЬ ЮУ БОЛООД БАЙНАА.ЯМАР СЭТГЭХҮЙТЭЙ.ЯМАР ҮР УДАМ ҮЛДЭЭГЭЭД БАЙНАА...ЦААЗААР АВЧ АЙЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА ҮНЭХЭЭР ӨӨР АРГА АЛГА.ЭД НАР ЧИНЬ ДАВАРНА2 ГЭХЭД АДГУУСНААС ДОР БАЙНАШДЭЭ..УЙЛЖ БАЙНА

0  |  0
Ө.Эрдэнэбат(27.123.214.91) 2017 оны 10 сарын 17

Баярллаа Ерөнхийлөгчөө

0  |  0
з(49.0.219.233) 2017 оны 10 сарын 17

эмч нар дутуу дулимаг байна нээх жаахан тэгчээд үг дуу ч гарахгүй их зан гаргадаг юмуу эсвэл мэддэггүй юмуу . өшөө уртасга

0  |  0
з(49.0.219.233) 2017 оны 10 сарын 17

чаддаг юм бол хүчирхийлэгчдийг боовыг нь тасддаг хууль гаргаарай

0  |  0
Baatar(119.40.102.12) 2017 оны 10 сарын 17

Nyamdorj sbudraga es togtooj chadnaa. Eronhiilogchidoo bayarLalaa shudraga unenii tald baigaad ni

0  |  0
Baatar(119.40.102.12) 2017 оны 10 сарын 17

Bayarlalaa eronhiilogchoo

0  |  0
Baatar(119.40.102.12) 2017 оны 10 сарын 17

Bayarlalaa eronhiilogchoo

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 17

Ерөнхийлөгч Цаазын ялыг нэн даруй сэргээх хэрэгтэй. Улсад онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан угаасан авилгал авсан, Хар тамхи хилээр нэвтрүүлсэн тээвэрлэсэн зарж борлуулсан эмэгтэй болон охид хүүхдийг хүчиндсэн авто тээврийн хэрэгслээр иргэнийг дайрч унагчихаад хэргийн газраас зайлсан этгээдүүдэд ялын дээд хэмжээг өгөх хэрэгтэй бусадад нь сургамж болох үүднээс төр төмөр нудрагаа харуулах болсон гол нь шудрага шиидэх

0  |  0
z(202.131.243.6) 2017 оны 10 сарын 17

yag zuv halah heregtei shd

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 17

Магадгүй энэ шүүх эмнэлгийнхэнд шалгалт оруулах хэрэгтэй . Учир нь гэмт этгээдүүд хэргээ нуун дарагдуулахын тулд шүх эмнэлгийнхэнтэй үгсэн хуйвалдаж авилга өгөх эрстэл маш өндөр шүү Бас цагдаагийн мөрдөн байцаагч нар мөнгөтэйд нь төрийн үйлчилгээ үзүүлж мөнгөгүй ядуу иргэнд хүрч ажиллаж чадахгүй байгаад л хэргийн учир оршиж байна.

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 17

Юуны өмнө ХЗДХ сайд Нямдоржд баяр хүргэе. Ер нь Монгол улсад Цаазын ял нэн даруй сэргээх хэрэгтэй. Нийгэмд гарч буй хэрэгийн дийлэнх нь Хүчин,Хар тамхины хэрэг, бусдын онц хэрцгийгээр амийг егүүтгэх авто тээврийн хэрэгслээр иргэнийг санаатай болон санаатай бусаар амь насыг хохироох явдал ердийн үзэгдэл болоод байна шүү дээ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 17

Зөв шүү НЯМДОРЖ САЙД АА СҮҮЛИИН ҮЕИИН ЭДГЭЭР БУЗАР ХЭРГИИГ АНХААРАЛДАА АВЧ ДУУСТАЛ ХЯНАЛТ ТАВИАРАЙ БАЯРЛАЛАА

0  |  0
Зочин(103.229.120.66) 2017 оны 10 сарын 17

Зоригийн хэргийг ч бас татаад нэг уншчих хэрэгтэй байх.Арай хууль зүйн сайдад уншуулахгүй”нууц”гэхгүй байлгүй.

0  |  0
зөв шүү(103.26.193.79) 2017 оны 10 сарын 17

өө тэгвэл таарна. тэр шүүх эмнэлгийнхэнд чадалтай мэдлэгтэй эмч нар авч ажиллуул. хэдэн алцгансан годгор охидууд юу ч мэдэхгүй тэгээл их зантай. Одоо ер нь эмч нарыг 60 хүртэл нь ажиллуул. учир нь эмч болно гэдэг асар их цаг хугацаа нөр их туршлага хэрэгтэй. одоо бүр доктор гэдэг тэнэг цолноос салах хэрэгтэй. цаасан дээр юм бичиж худлаа доктор нэр зүүсэн годгор охид хөвгүүд 20 жил клиникт ажилласан эмчийн туршлагыг яаагаал ч гүйцэхгүй шүү дээ. үүнийг амьдрал нотлоод байна. залуусаа ажиллуул тэтгэвэрийхнийг гарга гэдэг чинь угтаа сүйрэл. ахмад үе 30, дунд үе30 залуу үе үлдсэн нь байж сая тэнцэн

0  |  0
Top