Цэргийн цол, командлалуудын ялгах тэмдгээр хэзээ бүрэн жигдрэх вэ?

2017 оны 10 сарын 17

 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт өөрчлөлт орсон.  Өөрчлөлт орсон цэргийн цол, командлалуудын ялгах тэмдгээр бие бүрэлдэхүүн хэзээнээс бүрэн жигдрэх вэ?

- 2017 оны улсын төсөв батлагдсаны дараа дүрэмт хувцас болоод цэргийн цол, ялгах тэмдэгт өөрчлөлт орсон. Гэхдээ батлагдсан төсөв байхгүй, дараа жилээс хэрэгжүүлье гээд зүгээр суусангүй. ЗХЖШ тэр дундаа Ар талын газраас өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж БХЯ, ЗХЖШ, командлалууд, Улаанбаатар цэргийн хүрээний болон алслагдсан зарим ангийн бие бүрэлдэхүүнийг шинэ мөрдэсөөр нь хангасан байгаа.  2018 оны төсөвт бүх зардлыг тооцож оруулах саналаа БХЯ-нд хүргүүлсэн. Ирэх жил Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нэгдсэн журмаар хангасан байхаар  тооцоолж байна гэж ЗХЖШ-ын Ар талын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top