М.Мөнхгэрэл: Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Сүүлийн үед иргэдийн дунд дугаарын хязгаарлалт хүчингүй болсон гэх ойлголт бий болоод байгаа юм. Тэгвэл энэ тухай Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

- Дугаарын хязгаарлалт үйлчлэхээ байсан гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Энэ тухайд?

Өнгөрөгч 2012 оноос нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2014 онд журамд өөрчлөлт орж тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны хуваарьт шилжүүлсэн. Зуны хуваарийг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд мөрддөг бол өвлийн бүсчлэлийн хуваарийг энэ сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл мөрдөх юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтын хамрах хүрээ өөрчлөгдсөн.

- Хамрах хүрээ яаж өөрчлөгдсөн бэ?

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжсэнээр Саппорогийн уулзвараас офицеруудын тойрог хүртэл. Харин  урдаасаа хоёр чиглэлд 32-ын тойргоос 120-ийн уулзвар хүртэл хамрагдаж байгаа.

- Торгуулийн хэмжээнд болон цагийн хуваарьт өөрчлөлт орсон уу?

Өмнөхтэй адил 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй. Торгуулийн хувьд зөрчлийн тухай хуулиараа авто замын тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцох юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(202.70.46.209) 2017 оны 10 сарын 18

Тэмдэгээ нэг байрнаас нөгөө байранд зөөж сураач Тэгж байж хязгаарлалтаа хэрэгжүүл

0  |  0
Баяр(202.70.46.209) 2017 оны 10 сарын 18

Тэмдэгээ нэг байрнаас нөгөө байранд зөөж сураач Тэгж байж хязгаарлалтаа хэрэгжүүл

0  |  0
жолооч(139.162.179.125) 2017 оны 10 сарын 18

Тэр охохыг хориглоно тэмдэг нэг байрандаа л байх уим өвөл зунаагаа наашаа цаашаа зөөж байрлуулах ёстой биз дээ

0  |  0
Top