Нислэгийн удирдагчид ур чадвараараа өрсөлдөж байна

2017 оны 10 сарын 17

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Ойртолтын ажиглалтын болон аэродромын нислэгийн хөдөлгөөн удирдагчдын дунд нислэгийн хөдөлгөөн удирдах ур чадвар, онолын мэдлэгийг шалгах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү тэмцээнд 30-аад ажилтан оролцож ур чадвар, мэдлэг, авхаалж самбаагаа сорьж байгаа аж. Тэмцээн нь Нислэгийн удирдагчид нь харилцан мэдлэг, туршлагаа солилцох, ур чадвараа улам дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой хэмээн НХҮА-ны дарга П.Мөнхжаргал хэлж байлаа. Цаашид жил бүрийн аравдугаар сард тохиодог “Нислэгийн удирдагчдын олон улсын баярын өдөр”-өөр уламжлал болгон зохион байгуулагдаж байхаар төлөвлөжээ.

Нисэхийн сургалтын төвийн “Цамхагийн дадлагажуур”-ын байранд гурван өдөр үргэлжлэх энэ тэмцээнд оролцогчид холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгон нислэгийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байгаад шүүгчид үнэлгээ өгөх юм. Түүнчлэн нислэгийн онцгой нөхцөл, тохиолдол тулгарсан үед нислэгийн удирдагч нь богино хугацаанд мэдлэг, ур чадвараа ашиглан оновчтой, зөв шийдвэр хэрхэн гаргаж байгаад нь үнэлэлт дүгнэлт өгнө.

Нислэгийн хөдөлгөөн удирдах ур чадвар, онолын мэдлэгийг шалгах тэмцээнийг НХҮА-ны Ойртолтын болон Аэродромын НХУ-ын хэсэг, Технологи, үйл ажиллагааны хэсэг, Чанар, баталгаажуулалтын хэсэг, Нисэхийн сургалтын төв хамтран зохион байгуулж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top