Мэнэнгийн отряд эрчим хүчтэй боллоо

 Мэнэнгийн отряд буюу хилийн 0306 дугаар анги байнгын цахилгаан эрчим хүчинд холбогдлоо. Эрчим хүчний яамны сайдын албан даалгаврын дагуу “Тамсаг-2” дэд станцаас Хилийн 0306 дугаар анги хүртэл 10 кВ-ын 37.84 км цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих ажлыг “ДБЭХС” ТӨХК  хийж гүйцэтгэсэн байна.
 
 Дорнод аймгийн Матад суман дахь тус хилийн отряд Зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд ийнхүү холбогдсоноор цэргийн ангийн алба хаагчид, 65 айл өрх тохь тухтай амьдрах боломж нөхцөл бүрджээ.
Өмнө нь тус отряд цагийн хязгаарлалттайгаар дизель станцаар цахилгаанаа хангаж байсан юм.
Л.Ганаа
www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )