Нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Чингэлтэй дүүрэг,Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороотой хамтран “Хүмүүнлэгийн үйлсэд нийгмийн ажилтнуудын манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Сургалтаар хүмүүнлэгийн онол, арга зүйн хувьсал, хүмүүнлэгийн талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлага, хувь хүний төлөвшил, хүмүүнлэг сэтгэлгээ, хүмүүнлэг гэр бүл, сургууль, эмнэлгийг бий болгох талаар ярилцаж, туршлагаа хуваалцсан байна.  Сургалтад тус  дүүргийн 19 хороо, халамж, эрүүл мэнд, боловсролын 70 нийгмийн ажилтан  харагджээ.

Д.Амар

www.zindaa.mn  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top