Авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн

2017 оны 10 сарын 18

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.10.18, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 07.15-17.58
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top