Афганчууд жилд 2.5 тэрбум долларыг авлигад зарцуулж байгаадаа санаа зовдоггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

НҮБ-ын явуулсан судалгаагаар Афганистаны иргэд өнгөрсөн жил 2.5 тэрбум долларыг хахуульд зарцуулсан гэсэн дүн гарчээ. Уламжлал ёсоор төрийн албад хахууль авагчдыг тэргүүлсэн байна. Баталгаагүй амьдрах орчин, ажилгүйдэл нь авлига үүсэх гол нөхцөл болсон гэж судалгааг хийсэн мэргэжилтнүүд дүгнэж байна. Гурван афган хүн тутмын нэг нь авлига өгч авахыг байдаг л зүйл гэж үзсэн бол нийт иргэдийн 54 хувь нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагуудад таагүй ханддаг, тэд авлига авахын тулд л ажилладаг гэдэгт бат итгэлтэй байдгаа илэрхийлжээ. Энэ нь тус улс авлигатай тэмцэх ажил хангалтгүй явагдаж байгааг харуулахын зэрэгцээ сэтгэл түгшээж байгаа юм. Энд “Авлига өгөхгүйгээр ямар ч ажил бүтэхгүй” гэдэг үг бараг зүйр цэцэн үг болохоо шахжээ.

Гэхдээ BBC агентлаг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар тус улсыг хамраад байгаа эдийн засгийн бусад таагүй үзүүлэлтийн дэргэд авлига бага хэрэг гэнэ. “Таны бодлоор улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал юу вэ”санал асуулгад оролцсон афганчуудын  34 хувь нь эдийн засгийн байдалд санаа зовж, 14 хувь нь л авлигыг эхэнд нэрлэжээ. 

 

С.Төгөлдөр  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(78.250.66.74) 2025 оны 03 сарын 13

mongol afgan yaag adilhan hog

1  |  0
Close menu