Дорнод аймагт өмнөд, хойд хөршийнхнийг хамруулсан уралдаан болжээ

Дорнод аймгийн төвд намрын марафон гүйлтийн намрын тэмцээн болж, иргэд өргөнөөр оролцжээ. Тэмцээнд 61 байгууллагын гурван мянга гаруй ажилтан, албан хаагчаас гадна Булган, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгаас тамирчид, ӨМӨЗО, хойд хөршийн Агын буриадаас оюутан залуучуудын төлөөлөл ирж оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй сонирхолтой болгосон байна.

Марафон гүйлтэд 15-50 насны тамирчид таван насны ангилалд оролцон 2-5 мянган метрийн зайд хурд хүчээ сорьсон байна.
Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар дээрх марафон гүйлтийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн марафон гүйлтэд оролцогчдын тоо өмнөх оныхоос өссөн байна.

Л.Ган

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )