”Шилэн эмнэлэг” иргэдийн цагийг хэмнэнэ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүлээлтгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Шилэн эмнэлэг" төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ дагуу тус төслийн эхний шатны ажил хийгдэж,  нээлтээ хийлээ.

Төслийн энэ шатанд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэж,  /7037-1103/ утсаар болон /Emneleg.darkhan.mn/ цахим хаягаар эмчид үзүүлэх дугаараа авдаг болсон зэрэг нь эмнэлгийн үйлчилгээний шуурхай, ил тод нээлттэй байдлыг хангаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Залуучуудын гэх тодотголтой манай аймагт хэрэгжиж байгаа энэхүү төслийн 2 дахь шат түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэгдэх ажээ.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

vv [ 103.212.117.15 ]      |     10-р сарын 18 -нд, 09:39 минутанд

SHILEN GEHEER LUIVAR BOLGOH ARGA BAIGAA MATEMATIK ARGAAR