Петербургийн нэгэн багш сурагчтайгаа гэрлэх нь бүтээгүй учир амиа хорложээ

Хойд хөршийн Петербургийн нэгэн багш ахлах ангийн сурагчдаа дурласан нь түүнийг амиа хорлоход хүргэжээ. Энэ мэдээлэл өнөөдөр хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тариад байна. 42 настай гадаад хэлний багшийн цогцсыг байрнаас нь олжээ. Түүний бичиж үлдээсэн хоёр зурвасаас юуны учир ийм үйлдэл хийсэн нь харагдаж байгаа аж. Багш нэг зурвасаа ээждээ, нөгөөг нь 17 настай сурагчдаа хаягласан байжээ. Тэд жилийн турш үерхсэн байна.

17 настай охин найз залуугаа цэргээс ирэхийг хүлээж байсан ч багшийнхаа хайр сэтгэлийг хүлээж авсан байжээ. Тэд өнгөрсөн зун Крым рүү хамт явж амарсан байна. Багш, сурагч хоёр хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Гэвч охины найз залуу армиас ирээд гадаад хэлний багшийг зодож, түүнээс харилцаагаа таслахыг найз бүсгүйгээсээ шаарджээ. Багш нь амиа хорлох болсон шалтгаан нь хамт ажилладаг хүмүүсийн болон бусад сурагчдын дарамт шахалтаас болсон гэсэн дүгнэлт гараад байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

хмммм [ 202.9.41.229 ]      |     10-р сарын 18 -нд, 19:07 минутанд

Тэр охин хоёр залуугийн амьдралаар тоглолоо доо, одоо найз залууг нь шалгана шд

Би [ 202.179.31.34 ]      |     10-р сарын 18 -нд, 06:29 минутанд

Яагаад монголчууд дандаа нийгмийн хамгийн болж бүтэхгүй юмнуудыг түүж аваад тавиад байдагт гайхдаг.Өөдрөөг сэтгэж өөдрөг юм ярьж,болж бүтсэн юмаа ярилдаа... Сонин юмаа.Телевиз асаахаар зодоон цохион архи хүүхэндэлт.Хүмүүжил алгаа.Хувь хүний хөгжил байхгүй,хүн чанар алга.Яаж хөгжих гээд байна өрөвдөөд байна.Архи уусаар байгаад хар бараан юм л сэтгэдэг болсон юмуу

уншигч [ 66.181.185.220 ]      |     10-р сарын 18 -нд, 01:10 минутанд

17 хон настай тэгээд бас болоогүй ээ хар энергитэй

. [ 91.93.14.5 ] 10-р сарын 18 -нд, 04:10 минутанд

Harin tiim.iim baga nastai bj tseregt yavsan naiz zaluutai,teriigee olon nasaar ah bagshtaigaa araar ni tavina.shine orosuud uu

. [ 91.93.14.5 ] 10-р сарын 18 -нд, 04:11 минутанд

Araar ni tavina