”Салаавч” Ц.Баярцогт ”Сайн” өмгөөлөгч хүсэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал болжээ. Тодруулбал, өнөөдөр 10:00 цагт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлж, түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүжээ. Шүүх хурал 30 минут завсарласны дараа шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг арваннэгдүгээр сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Өмнө нь аравдугаар сарын 5-нд товлогдсон түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон билээ. Энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг 22 хоногоор хойшлуулсан нь энэ аж. Шүүх хурлын үеэр Улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж аваагүй байна. Ийнхүү иргэн Ц.Баярцогт өмгөөлөгч нь ирээгүй, эсвэл шинэ өмгөөлөгчтэй болно гэх зэрэг шалтгаанаар шүүх бүрэлдэхүүний товлосон хугацааг хойшлуулсаар байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтыг батлан даалтад гарган, Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Мөэ ойрын хугацаанд Ц.Баярцогтыг гудамж талбайд танхайрч, үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа руу салаавч гаргасан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн  шүүхэд шүүх мэдээлэл байгаа гэнэ. 

С.Баяр

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(66.181.177.157) 2025 оны 03 сарын 13

hun bish uuruu oilgohoorgui mal baihaa daa

1  |  0
Zochin(83.77.77.185) 2025 оны 03 сарын 13

Huuliig guul bolgodog humuus umaa. Neree ih solidog geluu. Udahgyi bayrmaa bolooroi

1  |  0
.(91.93.14.5) 2025 оны 03 сарын 13

Ih tomorson bh aa ene muu

1  |  0
зочин (66.181.185.220) 2025 оны 03 сарын 13

ЭГО гоор өвчилсөн иймэрхүү юмнуудын хандыг хага дарах хэрэгтэй ш дээ. Хулгайгаар олсон хэдэн халтар төгрөг, прокурор ээж, хамаатан саднаас илүү өөрөө хүнлэг сэтгэлтэй, зөв хүн байх нь чамд хэрэгтэй гэдгийг ойлгох. . . гээд л байнаа байна

1  |  0
!!!(49.0.147.29) 2025 оны 03 сарын 13

Enemuu lagaig ambaardaad hoogooch ee

1  |  0
Close menu