Х.Баделхан: Орон сууцанд орох сонирхолгүй айлуудыг дулааны шугамд холбох бичил төвүүд байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 


 

Ж.Ганбаатар:

Хүнд суртлыг яаж багасгах вэ. Барилга барихад эхлээд бүгд боломжгүй байдаг. Тодорхой хугацааны дараа боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар ч тохиолдолд заавал буцаадаг, хүнд суртал гаргадаг. Гэр хорооллын барилгажилтын талаар та яаж үргэлжлүүлье гэж бодож байна вэ? Танд харагдаж байгаа гарц бий юу? Төр инженерийн шугам сүлжээгээр хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байна. Барилгын компаниуд барилга барих гэхээр дэлхийд байхгүй шаардлага тавьж байгаа шүү. Хот төлөвлөлтийн хувьд Улаанбаатар хот ер нь хаашаа тэлэх вэ? Шинэ онгоцны буудал руу тэлэх бүрэн боломж байна. Тэнд Улаанбаатар хотын захиргааг нүүлгээд, хажууд нь цөөн хүнтэй дүүрэг байгуулах боломжтой.

Х.Баделхан:

Ер нь хүнд суртал байгааг би ч бас хүлээн зөвшөөрнө. Ялангуяа дунд шатанд, зөвшөөрөл өгөх шатанд хүнд суртал их бий. Үүнд анхаарч ажиллана. Өнөөдөр 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байгаа. Инженерийн шугам сүлжээг 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар хийхээр бэлэн болсон. Орон сууцанд орох сонирхолгүй айлууд байдаг. Тэр айлуудын цэвэр ус, халаалтыг шийдэж өгөх байдлаар шийднэ. Нийт 50 ийм бичил төв баригдахаас ирэх жилдээ 2 төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ нь 200 айлын дунд бичил төв байгуулна гэсэн үг. Цахилгаан, шугам сүлжээ, халуун ус, бохирыг тэр төв шийдэх юм билээ. Энэ төслийг би дэмжиж ажиллана. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jjjjj(176.187.190.87) 2017 оны 10 сарын 19

Tsahilgaanaar haldag paar hugjiltei orond ih heregledeg haluunaa uuruu tohiruuldag dulaan udur haaj bolno iim l tehnolog oruulj ireh heregtei dulaanii shugam jil bur soli o bas hagarna asuudal ihtei

0  |  0
Зочин(66.181.160.84) 2017 оны 10 сарын 19

Байрны урьдчилгааг болиулж сард 400-500 мянган төгрөг төлдөг бол орох хүн их байгаа гэж бодож бна.Барилгын компаниудад төрөөс мөнгө өгдөгийг болиулвал таарна.

0  |  0
Зочин(43.242.243.16) 2017 оны 10 сарын 19

OK . Тэгвэл дэмжиж бна . Амжилт хүсье . Барилгын компаниудыг гэр хорооллоос хол байлгаарай

0  |  0
Зочин(202.179.27.67) 2017 оны 10 сарын 19

Барилгын компаниудыг яагаад зугээр зах зээлийн зарчмаар нь уйл ажиллагааг нь явуулахгуй тороос бур бодлоготойгоор дэмжиж ард иргэдээ зээл огч орон сууцжуулж бгаа нэрээр шуналтай хэдэн унээ хоосруулсэн барилгын бизнесменуудэд боломж олгоод байгааг ойлгохгуй бн Энэ шударга бус бохир бизнесийн салбарын уйл ажиллагаанд тор засаг нь хутгалдаж иргэдээ шулуулж ондор унэтэй байр шахаж бгаа ажлаа даруй зогсоовол таарна шуу

0  |  0
Zaa(202.70.46.228) 2017 оны 10 сарын 19

Shineer hotoo baiguulah ni zuw

0  |  0
хэт удаан өвгөн байн(182.160.36.86) 2017 оны 10 сарын 19

энэ хасаг чадах уу? нэг жилд хоёрхон төв? арай ч дэндүү хойрго юм. нэг жилд 10 төв байгуул

0  |  0
Зочин(150.129.142.144) 2017 оны 10 сарын 19

21-р зуунд модон жорлон, үнэр танар гээд сууж байх ч гэж дээ. Анхнаасаа хотоо тэлэхгүй шамбааралдуулсны гай . Ядаж москва шиг москвагийн иргэнтэй суувал, үгүй бол гоц хүмүүсийг нийслэлийнхээ иргэн болгодог байсан бол. Одоо ядаж нийслэлийн иргэн болох хүмүүсийг атестатчилдаг болгомоор юм .

0  |  0
Top