Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд урьж байна

2017 оны 10 сарын 19

 

Монголын улсын гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх, чадварлаг залуу гагнуурчдыг төрүүлж 2018 оны БНХАУ-ын Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын уралдаанд оролцуулахаар

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг, Эрчим Хүчний Хөгжлийн төв ОНӨГ-тай хамтран хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг "Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулах бөгөөд ISO, MNS, DIN, EN стандартын дагуу гагнах ур чадвараар явуулах болно.

Тэмцээний 4 төрлийг танилцуулбал:

1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур

2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хагас автомат гагнуур

3. Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур

4. Хүчилтөрөгчит хийн гагнуур (311 OFW) буюу хийн гагнуур

Тэмцээнд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчдыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл Герман Монголын Сургалт Үйлдвэрлэлийн төвийн байранд бүртгэнэ.

Тэмцээнд оролцохыг хүссэн гагнуурчид мэргэжлийн үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зураг 1%-тай ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно.

Тэмцээний журам, дэлгэрэнгүй мэдээллийг welding@mmsws.mn сайтаас үзнэ үү.

Холбогдох утас: 70111032, 96961096, 99114360

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top