Б.Баттөмөр: Барилгын хөгжлийн төвийг татан буулгах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

  УИХ-ын чуулганы хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчид хандан гишүүд үг хэлж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ.

Б.Баттөмөр “Барилгын салбар зах зээлд бүрэн шилжсэн. Барилгын ассосиаци, төрийн бус байгууллага гээд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвлийн байгууллага олон бий. Энэ бүх байгууллагуудтайгаа ойлголцож ажиллах хэрэгтэй. ТОСК гэж байгууллага  байна. ТОСК-д зарим эрх мэдэлтнүүд барьсан барилгаа өндөр үнээр шахсан гэх мэдээлэл бий. Үүнийг шалгаж ажиллаарай.

Барилгын салбарыг ашигтай бизнес гэж хардаг. Гэтэл тийм биш. Нэг анхаарах зүйл нь барилгын чанарын асуудлыг анхаарах ёстой. Барилгын чанар маш муудсан. Баригдаж байгаа барилгууд нь хотын өнгө үзэмж тал дээр бүр авах зүйл байхгүй байна.

Мөн Гандангийн дэнж, Туул голын орчмыг зөв төлөвлөх хэрэгтэй. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд дэд бүтцийг улсын хөрөнгөөр санхүүжүүлж шийдвэрлэх ёстой. Цэцэрлэг сургууль барих газар чөлөөлөх шаардлагатай. Барилгын тусгай зөвшөөрөл авсан 6000 компани бий. Гэтэл тэднээс яг барилга, орон сууц барьж байгаа нь маш цөөхөн байдаг. Тийм учраас тэднийг цэгцлэх ёстой.

Барилгын хөгжлийн төв гэж нэг байгууллага байна. Барилгын хөгжлийг чөдөрлөх байгууллага гэж ойлгож болохоор. Энэ байгууллагын үйл ажиллагааг зохих ёсоор ажлуулах ёстой. Тэгж чадахгүй бол татан буулгах хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэлээ.

Г.Тэмүүлэн: Газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болох шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэллээ.

Г.Тэмүүлэн “Дадлага туршлагатай хүнээр энэ салбарыг удирдуулах гэж байгаад баяртай байна. Нэг үе би Х.Баделхан гишүүнтэй нэг танхимд, дэд сайдаар ажиллаж байсан. Юуны түрүүнд ажилд нь амжилт хүсье.

Барилгын салбарт газар зохион байгуулалтын асуудал яригддаг. Газрын асуудал нь олон яам агентлагт хамаарагддаг. Байгаль орчны яаманд гэхэд аялал жуулчлал, байгаль хамгаалах чиглэлээр газар олголт явуулдаг. Уул уурхайн салбарт гэхэд газрын тусгай зөвшөөрөл, лиценз гээд яригддаг.

Энэ бүх газрын асуудалд ард авлига бий. Үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Энэ олон яам агентлаг дээр газрын бүртгэл хийгддэг. Тийм учраас энэ асуудал дээр анхаарч салбар дундын уялдаа холбоог хангаж ажиллаарай. Газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болох шаардлагатай байгаа. Мөн Хууль эрх зүйн асуудлыг анхаарч сайжруулах шаардлагатай юм. Салбар болгон дээр газар олгохтой холбоотой шийдвэрлэх асуудал байна” гэсэн юм.
Чуулгын хуралдаан үргэлжилж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.2.100) 2017 оны 10 сарын 23

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүн аливаа асуудалд их жинтэй цэгцтэй дуугарч хэлдэг. Барилгын хөгжлийн төв шиг ажлаа хийдэггүй, хийх ажлаа мэддэггүй ажилгүй танил тал тохойгоор ажилд орсон залуучуудын үүр уурхай болсон газар. Тэдгээр залуучууд төрийн ажил хийж байгаа гэдгээ мэдэрдэггүй. Тэднийг маш хурдан зайлуул. 1-р давхарт байдаг нэг цэгийн хамарт нь баас түрхчихсэн залуучуудыг хамгийн түрүүн барилга дээр гаргаж тоосго зөөлгөж шавар зууруул

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 10 сарын 20

Ок

0  |  0
zochin(66.181.177.74) 2017 оны 10 сарын 20

ok

0  |  0
zochin(66.181.177.74) 2017 оны 10 сарын 20

heden hunii biznes bolson ach holbogdol bagatai horongo bair ihtei toriin omchit kompani uildveriin gazriig huvichlah ni mash zov

0  |  0
зочин(66.181.177.74) 2017 оны 10 сарын 20

баттөмөр гишүүн яг үнэн хэлжээ өөрийн байрныхаа маш олон өрөөг түрээслэдэг юм гэнэлээ гэж хүмүүс ярих юм билээ улс нийгэмч ач холбогдол муутай энэ төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах нь маш зөв хэдэн улс л өөрийн хөрөнгө мэт аашилдаг зөвшөөрөл өгөхдөө асуудалтай гэсэн шү

0  |  0
beluu(103.57.95.172) 2017 оны 10 сарын 19

gunii tsevdeg gej meddeg hun hovor bolj

0  |  0
Цэвэлээ(202.179.31.90) 2017 оны 10 сарын 19

Барилгын талаар . Баттөмөр гишүүнтэй санал нэг байнаа. Газрын бизнесийг ч ёстой ойлгохгүй юм байнаа

0  |  0
Top