Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томиллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

  УИХ-ын чуулганы хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн 87.5 хувийн саналаар Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжлээ.

Х.Баделхан 1954 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1976 онд МУИС-ийг Авто инженер мэргэжлээр төгсөж, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2008 онд нутгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хоёрдахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top