Охинтой аавуудад өгөх зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

Бага насны охидыг хүчирхийлсэн гэмт хэргүүд ар, араасаа гарч нийгмийг цочроогоод байна. Тэгвэл олон нийтийн дунд "Охинтой аавуудад өгөх зөвлөгөө" гэсэн мэдээлэл түгээд байна. Уншигч танд ч гэсэн энэ зөвлөгөө хамаатай. Иймээс нийтэлж байна.

Хэрвээ та охинтой бол:

-Гэртээ хэзээ ч битгий согтуу хүн дагуулж ирж бай. хамгийн сайн найз байсан ч тэр..
- Гэртээ шоу цэнгээн битгий зохион байгуул.
- Айлд аль болох орхихгүй байхыг хичээ. Шаардлага гарвал байнга утасдаж юу хийж байгааг ойр ойрхон лавлаж бай.
- Архи уусан бол охин руугаа битгий ойрт, түүний орон зайд битгий нэвтэр..
- Хүүхэддээ зориулах мөнгөө хэд дахин багасгаж, түүнтэй ярилцах тоглох цагаа хэд дахин нэм.  
- Охиндоо танихгүй хүнтэй харьцах талаар байнга асуулт асууж хэрхэн хариулах яаж хандах талаар зөвлөж бай.
- Аюул тохиолдсон нөхцөлд хэрхэн зугтаах, хүний анхаарлыг хэрхэн татах талаар зааж зааварлаж бай.
- Энэ дэлхий хэдий гоё сайхан ч бас хар бараан зүйл байдгийг үлгэр домгоор дамжуулан харилцан ярилцаж ойлгуул.
- Охиныхоо хажууд битгий хатуу ширүүн үг хэрэглэж бай.
- Аав ээжийнх нь нэр барьсан хүмүүст итгэж болохгүйг маш сайн ойлгуул. Хоорондоо нууц үгээр дамжуулан харьцдаг тоглоом их зүгээр.
- Цэцэрлэг сургуулиас нь байнга өөрөө авч бай. аль болох хүнээр битгий авахуул.
- Олон нийтийн тээврийн хэрэгсэл зам талбай гудамжаар зорчихдоо аль хэсэгт байрлах хэрхэн зорчих хэний хажууд байрлах эсэхийг сайн зааж өг.
- Охиныхоо утсанд цагдаагийн дугаар болон аав ээжийнхээ дугаарыг зөвхөн нэг дугаар дараад залгаж байхаар тохируул.
- Бага насны охидод аль болох GPS тохиргоотой цаг авч өгч бай.
- Аав ээжийнх нь авч өгсөн амттан л чиний хамгийн дуртай амттан гэдгийг ойлгуул.
Эдгээр бол охинтой аавд хатуу ч гэсэн үнэн үг шүү.

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аав(103.26.192.190) 2017 оны 10 сарын 19

Ямар юмных нь хатуу байхавдээ. Зев л зевелгее байна

0  |  0
Top