Өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргосон этгээд дахин хулгай хийж байгаад баригджээ.
Тодруулбал, овор ихтэй эд зүйл авч явсан Орхон аймгийн харьяат Ц.Г-г шалгахад тус хорооны иргэн О.М-н байшингийн цонхны хамгаалалт төмрийг хөшин орж монетон ээмэг, гинж, хийн гар буу, iphone-6 гар утас зэрэг эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсан байж
Дээрх хэргийг Хууль сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.Одхүү, ахлагч М.Баярхүү, сонсогч н.Түвшинтөгс нар “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлээр ажиллаж байхдаа илрүүлжээ.
Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Ц.Г-нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргосон этгээд болох нь тогтоогджээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Хүнийхээ царайг олон нийтэд харуулахгүй бол цаашаа харсан хүний зураг худлаагаасаа оруулаад байгаа ч юм билүү ...
Хулгайлах гэмт хэрэг биш хулгайн гэмт хэрэг, хулгай гэж хэлээчээ малуудаа наад хэлээ эвдэж гүйцлээ.Гэмт хэрэгтнүүдийн нүүрийг ил харуулж, нэр усыг нь зарлаж бай. Гэмт хэрэгтнүүдийг хамгаалах гээд л салгалаад байх юм аа
Хүний юм хулгайлсан, хүчин хийсэн этгээдүүдийг олон түмэнд ил нүүрийг нь харуулаачээ тэгвэл хулгай хийх явдал эрс багасана