У.ХҮРЭЛСҮХТЭЙ ЗААМДАЛЦАХ УЧРАА

2017 оны 10 сарын 19

 

Хүнд эдийн засаг У.Хүрэлсүхийн нуруун дээр ирлээ. Эдийн засаг өсөөд байхад амьдрал ядуураад л байна гэж ард олон ярилцаж байна. Ам дамжсан энэ яриаг өчигдөр Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооны мэдээ баталж орхилоо. Дээрх хоёр байгууллага хамтарсан хараат бус судалгааны баг гаргаж ядуурлын төвшинг тодорхойлжээ. Тэдний гаргасан тоогоор бол 2016 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын есөн зуун мянга нь ядууралд өртсөн аж.

Гурван хүн тутмын нэг нь ядуурсан гэсэн үг. Энэ тоо 2014 онд 634000 хүн буюу нийт хүн амын 21,6 хувьтай тэнцэж байсан бол 2 жилийн дотор 907,5 мянга буюу нийт хүн амын 29,6 хувь болж өсжээ. Мөн Монгол улсын нийт иргэдийн 42 хувь нь зээлтэй байна. Үүний 37 хувь нь цалингийн зээл эзэлж байгааг дээрх хамтарсан багийн судалгаанд дурджээ. БНСУ-руу явж 3 сараар ажил хийгээд буцаж ирэх сонирхолтой хүний тоо сүүлийн 2 жилд мөн эрс өслөө. Тэр байтугай ээлжийн амралтаараа  БНСУ-д ажиллаад ирж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын засгийн газар 5,3 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өглөө гэдэг нь зүгээр л хуурай тоо юмсанж. Ядууралд өртсөн хүний тоо есөн зуун мянгад хүрч нэмэгдээд байхад эдийн засаг нь 5,3 хувиар өсөөд байдаг парадокс тогтолцоо.

Энэ эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь нүүрсний үнэ, экспортын хэмжээ хоёр өссөнтэй шууд холбоотой байсан. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсаны дараагаас БНХАУ авдаг нүүрснийхээ хэмжээг эрс бууруулсаар байна. Гол орлого ордог мөнгөний крант өмнө нь даралттайгаар гоожиж байсан бол одоо дусалж байна гэсэн үг. Мөн нүүрсний үнэ 2018 он гараад бага зэрэг буурна цаашид ойрын зайнд төдийлөн өсөхгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Эндээс харахад л У.Хүрэлсүхийн танхим хэцүүхэн учраатай оноолт таарсан нь ойлгогдох байх. У.Хүрэлсүхтэй хүч үзэх дараагийн эрхэм бол ноён бонд. АН-ын засгийн үед аваад хэрэглэчихсэн Чингис бонд, Дим сам бонд зэргийн эргэн төлөлт болох 660 сая ам доллар он гарангуут нэхэгдэнэ. Мөн энэ өвөл хүндхэн болно гэж цаг уурчид сануулж байна. Өвөлжилт хүндэрнэ гэдэг бол шууд утгаараа эдийн засгийн хохирол амсанаа л гэсэн үг. Гэх мэт эхний ээлжийн хүндхэн сорилтууд У.Хүрэлсүхийн засгийн газартай заамдалцах гэж байна.

Н.Алтанхуягийн засгийн газрын үед мөнгөөр гулгиж, төсөл бичээд ирсэнд нь нэн хөнгөлөлттэй зээл олгож байсан. Харин дараа дараагийн ерөнхий сайдуудын үед байдал муудаж гэнэт идсэн хүний гэдэс нь өвдөнө гэгчээр Монгол улс санхүүгийн гүн хямрал руу гулсаж байна. Товчхон хэлэхэд Монгол улс шаварт зоогдчихоод байна. Өр гэх энэ шавраас Монгол улсыг татаж гаргах уу эсвэл бүр улам гүнзгий зоогдох уу гэдэг нь У.Хүрэлсүхийн хүч тамир, танхимынх нь эв нэгдэл, бүр тодруулж хэлбэл эрх баригч намын эв нэгдлээс ихээхэн хамаарна.  Гээд нөхцөл байдал хэцүү байлаа ч эрийг бүү бас гэж үг бий. Энэ бүхнийг даваад гарвал Хүрэлсүх бус Алтансүх болж түүхэнд үлдэх боломжтой.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(180.168.220.158) 2017 оны 10 сарын 21

mgl ulsiin ur gd bgaa zuil yag yas yuman dr ene heden idej uusan garuudiin mungu! edert ednees iluu mungu bgaa ireeduid oloh Uul uurhai gazar nutgaas huljdun mungunuud !!! 3 dagch nambusiin huchin zuw humuus garch baij zuw golidtold oroh magadlaltai

0  |  0
монгол хүү(43.228.131.63) 2017 оны 10 сарын 19

АНын хэдэн луйварчны хувааж идсэн мөнгөнөөс болж улс орон дампуурахдаа тулаад байна. Тэр мөнгө хулгайлж авсан хүмүүст хулгайлсан мөнгөө өгөх үү амиа өгөх үү гэсэн сонголтыг тулгавал л буцааж өгч магадгүй.

0  |  0
Zochin(66.181.181.230) 2017 оны 10 сарын 19

Bondoos zeel avsan aj ahuin negjuud l hugatsaandaa tulburuu baragduulaad yavahad boloh zuil bish u.Bondin zeel avaad uildverleliin tonog tuhuurumj tehnikiin shinechlel hiisen AAN uud olon bgaa bizde.Harin naidvargui zeel uguud taviad tuuchihsan bol holbogdoh alban tushaaltan ni hariutslagaa huleeh yostoi.Tatvar davan bielej bgaa ni turuuchiin UIH. ZG in ued hiigdsen NOAT in shinechleliin bodlogo uil ajillagaatai salshgui holbootoi.Tusviin orlogo bielej bgaa ni delhiin zah zeelin uul uurhain buteegdehuunii uniin usult. eksportin usult 2 toi holbootoi.Ogtsorson ZG sain ajillasan yum ogt bish

0  |  0
б(66.181.177.243) 2017 оны 10 сарын 19

АН гэдэг нийгмийн идээ бээр улс орноо ийм байдалд оруулах гэж ээ халаг гэж

0  |  0
б(66.181.177.243) 2017 оны 10 сарын 19

АН гэдэг нийгмийн идээ бээр улс орноо ийм байдалд оруулах гэж ээ халаг гэж

0  |  0
Зочин(195.206.47.120) 2017 оны 10 сарын 19

Бондын өрийг бондоор төлбөл өрийн дарамт улам ихсэнэ гэсэн үг.Үгэндээ эзэн болж е.сайд болохоосоо өмнө хэлж байсан бондын өрийг бондоор төлөхгүй байвал Монгол улсад шинээр өр нэмээгүй ерөнхий сайд болно шүү, Та.

0  |  0
ЗОЧИН(27.123.214.93) 2017 оны 10 сарын 19

ӨМНӨХ 4 ЖИЛД БОНДЫН МӨНГӨНӨӨС МӨНЫХАН НИЛЭЭД АВСАН БАЙСАН .ОДОО ТӨЛСӨН БОЛОВ УУ???? ЯАГАА БОЛ???

0  |  0
Иргэн(202.179.27.247) 2017 оны 10 сарын 19

Ямар нимгэн мэдлэгтэй сэтгүүлч вэ энэ. Эдийн засгийн өсөлт өнөөдөр гараад л маргааш нь амьдрал сайжраад явнаигэж байдаггүй. Зүгээр эерэг хандлагууд ажиглагдаж байна. Ганц жишээ гэхэд ААН-үүд сэргэж татвараа төлөх болж татварын төлөвлөгөө сүүлийн 5 жилд анх удаа биеллээ ш дээ. Нийгэм чинь том масс. Аажмаар амьдралд бууж мэдрэгдэнэ. Харин энэ утгаар өмнөх 4 жилийн эдийн засгийн сүйрэл одоо яг одоо амьдралд бууж байна. Шинэ засаг хүрсэн түвшнээ барьж, ахиулж сайжруулах болтугай л гэж хүснэ!

0  |  0
irgen(78.245.100.57) 2017 оны 10 сарын 19

yadahdaa offshortonguudaas mungu tataach!!!

0  |  0
зочин(66.181.160.92) 2017 оны 10 сарын 19

юу хийж чаддагаа, хийж болохыг, юу бүтээж чаддагаа харуулаад өгөөч ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙДАА. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ОГШТОЛ ЗҮТГЭЭЧ. ХАРУУЛААЧ

0  |  0
Top