Боловсролын сайдаар Ц.Цогзолмааг томиллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

  УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.  БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмааг томиллоо. Ц.Цогзолмаа нь   1968 онд Ховд аймагт төрсөн.

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг төгссөн.  Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр цолтой. 

Тэрбээр 1992-1997 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллажээ. УИХ-ын гишүүнээр 2016 онд анх удаа сонгогдон ажиллаж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asuudaldaabii(103.57.95.172) 2017 оны 10 сарын 19

BUTEEDEG ERDEMTEDEE DEMJIJ BUTEEDEG BOLOVSROLIIG DEMJEEREI TSUGLUULDAG BOLOVSROL HANGALTTAI BARAG ROBOT L JIGD AJLIIG HIINE

0  |  0
Зочин(182.160.1.252) 2017 оны 10 сарын 19

Албан тушаал худалдаж авахаар мөнгөө өгсөн хүмүүсээс захиалсныг нь өгөөгүй хүмүүс нэлээд байх шиг. Тиймээс ”Одоо хэдэн хүнийг ажлаас нь халах вэ? Албан тушаалын захиалга ихтэй юү?” гэж энэ хүүхнээс асуумаар байх юм. Юутай ч гэсэн энэ хүн нөхөртөө эрчим хүчний нэг байгууллагын даргын суудлыг авч гэсэн, МАН өрөө төлөх ёстой өөр оллон хүн байгаа болов уу?

0  |  0
Top