ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак гэгч хэн бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2018 оны гуравдугаар сард болох билээ. Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин дахин өрсөлдөх нь бараг тодорхой болсон бол түүнтэй эмэгтэй хүн “хүч үзнэ” гэсэн таамаг хойд хөршид гараад удаж байна. Тэгвэл өнөөдөр Оросын шилдэг хөтлөгч нарын нэг, нийгмийн олон ажилд зүтгэдэг сөрөг хүчний талын идэвхтэн Ксения Собчак Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Ажиглагчид түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Путинтэй өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэгээр нэрлээд байсан юм. ОХУ төдийгүй дэлхийд чадварлаг удирдагч гэдгээ харуулсан хатуу самар Путинтэй өрсөлдөж магадгүй дараагийн эмэгтэйгээр “Шударга Орос” намын гишүүн Наталья Великаяг нэрлэж байгаа билээ.

Санкт-Петербургийн захирагчийн охин


Тэгвэл Оросын шоу бизнесийнхнийг атгадаг, нийтийн дунд алдартай, оролцохгүй юм гэж байдаггүй Ксения Собчак гэгч энэ эмэгтэйн талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё. Тэрбээр 1981 онд Санкт-Петербургт төржээ. Телевиз болон радиогийн хөтлөгч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, жүжигчин, сөрөг хүчний тэмцэгч энэ эмэгтэй үргэлж шуугиан дагуулж явдаг. Хойд хөршийн “ТНТ” телевизийн “Дом-2” гэх цуврал реалити шоуны хөтлөгч байхаасаа л сенсаац тарьсан энэ бүсгүй сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Борис Немцовыг алагдсан шөнө хэргийн газар ирж байсан хүний нэг. Ксения Собчак өөрөө ч Оросын сөрөг хүчний нөлөө бүхий дэмжигч болоод удаж буй.

Тэрбээр хуучнаар бол язгууртны гэр бүлд төрсөн нэгэн. Ксениягийн аав Анатолий Собчак нь Петербургийн захирагчаар 1991-1996 онд ажилласан бол ээж Людмила Нарусова нь түүхч юм. Ксения Эрмитажийн дэргэд уран зургийн дугуйланд явж, Мариинский театрт балетаар хичээллэж өсчээ. Гэхдээ охин тийм ч дуулгавартай байгаагүй гэдэг. Түүний хэл ам хурц, хэт өөрийнхөөрөө зангаас нь болж хүмүүжүүлэхэд амаргүй байсан талаар эцэг эх нь ярьсан билээ.

Хуримаа зоригтойгоор цуцалсан сүйт бүсгүй


Ксения 2005 оны зун Америкийн бизнесмен Александр Шустеровичтой гэрлэхээр болоод байсан ч хуримынхаа өмнөхөн цуцалсан байдаг. Үүний дараа тэрбээр улстөрч, бизнесмен зэрэг нөлөө бүхий хоёр, гурван эртэй нэр холбогдсон ч эхнэр нь болоогүй юм. Харин 2013 онд К.Собчак жүжигчин Максим Виторгантай гэрлэсэн билээ. Хүү Платон нь 2016 онд төрсөн юм. Тэднийх Оросын нөлөө бүхий гэр бүлийн нэг.


Нийгэм болон сөрөг хүчинд хэрэгтэй хүн

Одоо телевизийн хөтлөгчөөс гадна “LʼOfficiel” сэтгүүлийн ерөнхий редакторын албыг хашиж байгаа Ксения Собчак 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа талаараа “Ведомости” сонинд “2012 оноос хойш таван жил эсэргүүцлийн давалгаанд оролцлоо. Миний улс төрийн хараа оновчтой болсон. Үүнийгээ зарлаж, хамгийн дээд түвшинд ашиглахыг хүсч байна” гэжээ. Тэрбээр мөн “Би сөрөг хүчин болон нийгэмд хэрэгтэй зүйлийг хийж чадна” гэж ярьж байна. Одоо тэрбээр сонгуулийн штабаа байгуулахад анхаарч байгаа аж. К.Собчак түүнчлэн сэтгэл санаа өөдрөг, эрч хүч дүүрэн байгаагаа ярьжээ.


Оросуудын дунд алдартай энэ бүсгүй нэр хүнд бүхий Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэрхэн өрсөлдөх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Оросуудын 75 хувь нь Путинийг дахин Ерөнхийлөгчөөрөө харахыг хүсч буй. Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөх гэж буй бол түүнтэй өрсөлдөж магадгүй байгаа хэд хэдэн хүн бий. Улстөрч, профессор Григорий Явлинский, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Алина Витухновская, Төрийн думын гишүүн Владимир Жириновский, үйлдвэр эрхлэгч Сергей Полонский нар Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүсэлтээ илэрхийлсэн. Харин сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн жил зарласан сөрөг хүчний тэргүүнүүдийн нэг Алексей Навальный нийгмийн эмх журам зөрчиж, олон нийтийг уриалан жагсаал зохион байгуулах гэсэн хэргээр хэд хоног хоригдсон нь түүнийг Путинтэй өрсөлдөх боломжгүй болгож байгаа бололтой.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хх(202.55.191.205) 2017 оны 10 сарын 20

орос яах вэ монголыгоо яанаа болж байгаа юм ер нь байгаамуу төр ийн түшээд нь хулгайч төр нь самуурсан ард иргэд нь архичин юмуу *** эсвэл ,,,,,,,,,

0  |  0
Дэлбээч(66.181.182.129) 2017 оны 10 сарын 20

Иостой нэг дур эзэнээ голохгуй, дунд чемег суужээ голохгуй гэдэг шиг чадахуу энэ сэтхэтбуудагч.

0  |  0
Хуяг(139.162.78.134) 2017 оны 10 сарын 20

Оросын дараагийн ерөнхийлөгч Эр эм нь хамаагүй үстэй хүн байна. өөрөөр хэлбэл халзан биш гэсэн үг л дээ.

0  |  0
зочин(202.179.27.190) 2017 оны 10 сарын 20

Оросын томчуулыг шүүмжилдэг та нар ер нь хэн бэ? Хол очиж дэмийрцгээ.Өмхийрсөн Улаанбаатартаа Элбэгдоржийгоо элдвээр хэлээд байж бай.

0  |  0
0202(103.194.176.101) 2017 оны 10 сарын 20

Оросын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хүртэл болно блхгүй гээд шүүмжлээд хаячихдаг вахахахах

0  |  0
Guest(103.57.93.11) 2017 оны 10 сарын 20

Zaaas,Sobchak ter tom amaa hamhiaad,setgyylee hevlyyleed,zygeer l suuj bai.Oird ingej ineegeegyui:yyniig sonsood WHAT??? LOL! gej suuj bn oo.Sobchak todorhoi hyreend l ner turtei,todorhoi hemjeenii medlegtei,uls turiin uchyyhen ch neg gramm ch turshlaggyui,tyynii etseg n” l ulsturiin togoond changdaj baisan bolohoos ene emegtei zygeer l neg glamour symbol.Yuun delhiid N1 gej barag tootsogddog,olon ulsiin tavtsandeer ner hyndtei,ene asar ih tom ailiig 17 jil avch yavj byui uls turchdee ..”yzeltseh”:HA! Estoi hol hevtne ee! Buun piara. Bi tyynd sygeer l shut up,your big mouth ! gej l helmeer bn

0  |  0
Nomiko(103.26.192.190) 2017 оны 10 сарын 19

Тодорхой санал авах нь ирээдуйд еерт нь хэрэгтэй еер юу ч биш

0  |  0
Л(202.70.46.218) 2017 оны 10 сарын 19

Энэ хүүхэн ч яах болдоо

0  |  0
Л(202.70.46.218) 2017 оны 10 сарын 19

Энэ хүүхэн ч яах болдоо

0  |  0
Top