Далдалж орхисон хэргийн нууц буюу Б.Дангаасүрэн агсны үхэл

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн Австралийн Сидней хотод амь насаа алдаж байв. Энэ хэрэг 2007 оны 10 дугаар сарын 25-нд гарч байжээ. Хэдий арван оныг үдсэн ч хэрэг хуучирдаггүй гэдэг. Тиймээс учир битүүлгээр хорвоогоос "явсан" АТГ-ын анхны даргын үхлийн нууцтай холбогдох мэдээллийг нийтэлж байна. Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгаан тун сэжигтэй. Үүнийг нь ар гэрийнхэн, бас учир мэдэх хүмүүс ухаж ярьдаг. Тухайлбал, түүний төрсөн дүү болох Б. Дансал ахынхаа учир битүүлэг үхлийн шалтгааныг олж мэдэхийн тулд хөлөө хүрэх газраар явсан гэдэг.  Тэрээр ахынхаа үхлийг улс төрийн шалтгаантай гэж үздэг бөгөөд олон асуудал дээр эргэлзэж явдаг байна.

“Эргэлзээ 1” буюу задлангийн хариу

Б.Дангаасүрэн агсны биед хийсэн задлангийн шинжилгээний хариуд эргэлзэх шалтгаан их бий. Гадаад, Монгол эмч нарын задлан шинжилгээний хариу тэнгэр газар шиг зөрдөг, хууль хяналтын байгууллага нь бие биерүүгээ бичиг цаас чулууддаг зэрэг нь ар гэрийнхэнд нь хар төрүүлдэг. Энэ талаар түүний төрсөн дүү Б.Дансал

"Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт би миний ах Б.Дангаасүрэнг нас барсны дараа “Австралийн Сидней хотын Висентийн эмнэлэгт цогцост нь задлан шинжилгээ хийхдээ хоёр нүдийг нь ухаж авч хоцорсон, хавирга нь хугарсан шалтгааныг олон улсын харилцааны шугамаар тодруулж өгөх хүсэлт хүргүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч тухайн үеийн улсын ерөнхий прокурор М.Алтанхуягт хандан дотоодын болон Олон улсын хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг судлан шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэтэл прокурорын газраас гаргасан мэдэгдэх хуудаст “Цогцосны нүдийг хаана хэн ямар зорилготой хэзээ авсан болох нь нотлогдож тогтоогдоогүй гэсэн хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл ахын хоёр нүдийг Австралийн Сидней хотод авсан эсэх нь мэдэгдэхгүй байна гэсэн байгаа юм. Ахыг нас барсан тэр орой юу болсныг хэн ч таашгүй. Ахын нүдний алимыг ухархайнаас буюу тархинаас салгаж авсан байсан. Энэ бол эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын л хийсэн ажил байх, тэрнээс биш жирийн хүн салгах боломжгүй гэж би бодож байгаа. Яагаад гэвэл ахын нүүр нүд биед ямар нэг сорви үүсээгүй байсан. Австралийн талын дүгнэлтэд тархинд нь 100 хувийн зүсэлт хийсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл гавлын ясыг 80,90 хувь нээсэн. Тархийг нь гаргасан гэсэн үг. Тархи гаргана гэдэг нүдийг нь авсан байж таарч байгаа юм.

Австралиас ирсэн задлан шижилгээний хариу , манайханы хийсэн задлан шижилгээний хариу хоёр эрс тэс байгаа юм. Австралид бол ахын цогцост задлан шинжилгээ хийхдээ бөөр, тархи,  зүрх, элбэг, дэлүү гээд бүгдээс дээж авсан байдаг. Тэр бүү хэл бөөрнөөс төчнөөн граммыг, зүрх, элэгнээс ийм граммыг авлаа гэж нарийн бичээд шинжилгээ хийсэн байдаг бөгөөд ахын цогцос дотор гялгар уутанд хийгээд оёж явуулсан байдаг. 2007 оны 11 сарын 28 нд задлан шинжилгээ хийсэн байгаа юм.  Энэ шинжилгээгээр элэг, зүрх, бөөр, уушиг гээд бүх эрхтэн нь хэвийн гэж гарсан байдаг.   Гэтэл манай эмч нарын хийсэн задлан шинжилгээний хариугаар бол ах маань бараг л амьд яваад байсан нь гайхал төрүүлж байгаа юм. Цусан хангамжийн дутагдал, сүрьеэ, архаг үрэвсэл, энэ тэрээр нас барсан байх боломжтой гэсэн байгаа болохоос нас барсан гээгүй. Шууд хэлэхэд Австралийн талын дүгнэлтээр уургын дутагдлаар нас барсан гэж гарсан. Харин Монголын  шинжээчдийн дүгнэлт зүрхний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан байж болзошгүй гэж гарч байгаа юм. Ийм байж болох уу? Тэгээд ч цогцос ирэхээс өмнө манай эмч нар дүгнэлтээ гаргачихсан байсан.

Би 2007 оны 11 сарын 03-ны өдөр ахынхаа цогцосыг эх орондоо авч ирсэн. Гэтэл задлан шинжилгээний хариу 2007 оны 11 сарын 01-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ахын цогцос ирэхээс өмнө манай эмч нар задлан шинжилгээний хариу гаргачихсан байдаг юм. Та энэ бичиг баримтуудыг хар л даа. Ийм юм байж болох уу?” хэмээн ярьсан удаатай.

"Эргэлзээ 2" буюу хамт явагсдын худал мэдүүлэг

Б.Дангаасүрэн агсныг Сиднейгийн зочид буудалд нас барсан гэж анх ярьсан байдаг. Харин ар гэрийнхэн нь газар дээр нь яваад  очиход зочид буудал огт байгаагүй. Айлд  нас барсан байдаг аж. Тухайн үед Б.Дангаасүрэнтэй хамт явсан хүмүүс энэ хэрэгт их сэжигтэй санагддаг тухай талийгаачийн төрсөн дүү ярьсан байдаг. Тэрбээр энэ талаар “Алтангэрэл, Доржпалам, Гунгаа, Энхтуяа нар худлаа ярьсан. Тухайн үед Гунгаа, Энхтуяа нар АТГ-ын дэд дарга Сундуйсүрэн рүү утсаар ярихдаа манай ахыг зочид буудалд нас барсан гэж  хэлсэн байдаг. Гэтэл энэ бүхэн нь худлаа байсан.

Яг үнэндээ Австралийн Сиднейд хоёр Монгол айл байдаг. Түвшинжаргалынх бас нэг эмэгтэйгийнх. Энэ хоёр айлд АТГ-ын зургаан хүн очоод гурав гурваараа хоёр айлд салж байрласан байдаг. Алтангэрэл, Доржпалам нар тухайн айлын хүмүүст заавар зөвлөгөө өгсөн нь илт байдаг. Тэд дарга зочид буудалд нэг хоночихоод маргааш нь манайд ирж хоносон гэж ярьсан. Тэндээ хоол хийж идсэн байгаа юм. Тэгээд оройтоод хоносон боловч тэр шөнөдөө нас барсан гэдэг. Тэгэхээр нь би ахын буусан зочид буудал руу явмаар байна, хүргээд өг гэж Алтангэрэлд хэлсэн.  Гэтэл Алтангэрэл “Уучлаарай Дансал гуай , бид зочид буудалд байрлаагүй” гэсэн юм. Тэгээд  “Та онгоцны буудал дээр буухдаа хүн аймаар стресстэй буусан, тэгээд айгаад хэлээгүй” гэж хэлсэн. Би , “Та нарын ярьсан хэлсэн худлаа юм байна” гэж хэлэхэд дуугараагүй. Тэр орой нь  би Түвшинжаргалын эхнэр Эрдэнэцэцэгтэй уулзахаар гэрт нь очсон. Тэгээд “Юу болоод байгааг би ойлгохгүй байна, Алтангэрэл болоод ахтай явсан хүмүүс та нарт заавар зөвлөгөө өгсөн, юу гэсэн, та  нар яагаад худлаа ярьсан, ах буудалд буугаагүй, танайд ирээд хоёр дахь хоног дээрээ нас барсан байна”  гэж хэлсэн. Яагаад ингэж худлаа хэлж байгаа юм гэхэд тэр эмэгтэй уйлаад юу ч хэлээгүй. Гунгаа, Алтангэрэл, Доржпалам нар тохиролцоод бүхнийг нуусан” хэмээн ярьсан байдаг нь энэ хэргийн ээдрээг улам нэмэгдүүлдэг юм.

"Эргэлзээ 3" буюу Б.Дангаасүрэн агсны өчил

Ардын багш, Хөдөлмөрийн баатар Чимэд агсанд Б.Дангаасүрэн агсан ийн ярьж байжээ. Чимэд агсан 2007 оны 6 сард Б.Дангаасүрэнтэй уулзсан байдаг аж.   Ажил төрлөөр явж байгаад Төрийн ордонд уулзаад ярилцсан энэ яриа их сэжигтэй.

Чимэд гуай “Ажил төрөл ямар байна” гэж асуухад Б.Дангаасүрэн “Их хүнд ажил юм, ер нь АТГ-ын дарга гэдэг чинь жирийн хүн хийдэг ажил биш байна, Улсынхаа дээд шүүхэд очиж ажилламаар байна” гэж хэлсэн байдаг. Эндээс харахад Б.Дангаасүрэн агсан АТГ-д ажиллаж байхдаа асар их дарамттай байсан нь илт.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Энхбаяр гол хүн!(202.126.89.245) 2023 оны 01 сарын 26

Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр их дарамталж байна аа, захиалга өгөөд Женко Х.Баттулгыг яаралтай хорь гэж шахаад байна...гээд шүүхийн дотно найздаа ярьж байсан гэдэг! Н. Энхбаярыг зайлшгүй шалгах ёстой! Монголд тэгж байж шударга ёс тогтно!!!

0  |  0
МАНАН(192.82.73.118) 2020 оны 03 сарын 19

Тэр уед гарсан блхоор МАНАН л байж таараа. Хэрэг хуучирдаггуй ээ гэж энэ уед гарсан хэрэгууд нэг месен олноор илрэнэ. Илрэхгуй гэж шударгачууд буу гунд, хэрэгтэн нь буу баярла. Нугэл нудээ олдог блхоор тамын уудэнд бугд шуугдэж тамруу илгээгдэнэ

0  |  0
мадам(139.5.219.138) 2020 оны 03 сарын 19

Хурц хамт явсан байдаг

0  |  1
Монгол ялна(202.179.24.125) 2020 оны 04 сарын 10

Монгол ялна!!! Энэ бол Баттулга ын ганц сонгуулийн жилийн настай хийрхэл биш юм шүү. Баттулгатай Баттулгагүй монгол ямар ч тохиолдолд ялах учиртай. Монголын ард түмэн нэгдмэл байна. Уртхан уяа, өтгөн угаадасанд худалдагдахгүй гэж итгэж байна.

1  |  0
Уур(64.119.19.229) 2022 оны 01 сарын 19

Уншлаа уур их хүрж.байна. Муусайн хүн сүнснүүд илрэх тэр өдөр 3 бүү хэл.9 үеэр нь энэ монгол улсаас.хөөж гаргалаа.

1  |  0
сэжиглэл(202.126.89.172) 2020 оны 03 сарын 17

шалгуулах л хэрэгтэй юм бна. энэ бол үнэхээр сэжигтэй аллага байна шүү.

2  |  0
Zochin(103.10.23.118) 2020 оны 03 сарын 17

Ter yarigdaad bgasTuvshinjargal,Erdene tsetseg nar hun alahaar humuus bish,uur l shaltgaan bgaa baih,gehdee ter honoson geed bgaa Tuvshinjargaliinh odoo Avsraliin irgen bolchihson doo.

2  |  0
Zochin (223.39.146.218) 2020 оны 03 сарын 17

Тухайн үед байсан ерөнхийлөгч холбоотой

1  |  0
Зочин(202.179.27.58) 2020 оны 03 сарын 17

Буусан айлын хүмүүс, хамт явсан хүмүүсийг хорьж асуухад мэдэгдэх юум биш үү???!!!

5  |  0
Зочин(202.179.27.58) 2019 оны 06 сарын 07

Буусан айлын хүмүүс, хамт явсан хүмүүсийг хорьж асуухад мэдэгдэх юум биш үү???!!!

0  |  0
Зочин(202.179.27.58) 2019 оны 06 сарын 07

Буусан айлын хүмүүс, хамт явсан хүмүүсийг хорьж асуухад мэдэгдэх юум биш үү???!!!

0  |  0
Zochin(203.91.115.39) 2019 оны 06 сарын 07

Alaad hayrsiim bishvv

1  |  0
хардагч(150.129.143.221) 2020 оны 04 сарын 10

тэр үед хэн ерөнхийлөгч байсан гэнээ тэр хүн л сэжигтэй шүү дээ, эрх мэдэлтэй мөнгөтэй том хүн л тийм зүйл хийж чадна

3  |  0
Иргэн (103.212.119.103) 2020 оны 04 сарын 10

Дангаасүрэнгийн хэрэг Зориг агсаны хэргээс дутуугүй Энэ хэргийн талаар одоо босгож шалгах цаг болсон юм биш үү Нямдорж сайд өөрийгөө их л шударга гэж ярьдаг Яг Нямдоржийн энэ олон жилийн түүхэнд энэ хүний шударгын хүчинд шийддэгдсэн асуудал байдаг юм болуу Миний бодлоор улсуудын эмзэг сэдвээр өөртөө ашигтайгаар шантааж хийж амьдардаг хүн лгэж ойлгож явдаг шүү

10  |  2
Зочин(122.201.24.120) 2020 оны 04 сарын 10

Нямка л мэдэж байгаа турсагыг нь хуулахаас нааш хэлэхгүй олон юм мэднэ гэж өөрөө сая хэлсэн

4  |  0
Буруу Цолмон(103.10.23.87) 2020 оны 03 сарын 17

Монголын төр МАНАН хэмээх алуурчин хулгайч луйварчин гадаадын тэжээвэр ноходын төр болсон Төрийн арба тэдний бөхс долоогч нарын арба болсон ийм байхад юу гээд ч нэмэргүй Ард түмэн минь МАНАН хэмээх алуурчин нарын бүрэглэлийг дахин бүү сонго Бүх зүүль ард түмэн бидний сонголтонд би

3  |  0
erhet(93.219.159.55) 2017 оны 10 сарын 20

alban ajilaar jvaa albanii humuust buudal, hoolnii möngiin tösvölööd jvuulsan bmaar jm..... jagaad huvi aild buuv gedeg sonin bna.... taliigaatsiig öngörhöd medeej hamt jvsan humuus ni hajuud ni baisan shuudee.... ergeed irhed ni horij shalgaaguig bodhod ar taldaa sain hamgaalttai humuus baij

0  |  0
К(150.129.142.239) 2020 оны 03 сарын 17

Рио тинто алсан

4  |  0
Мх(27.123.214.93) 2017 оны 10 сарын 20

ийм илт хэрэг илрэхгүй бна гэхээр монголд үнэн гэж алга. Дүгнэлт бичсэн эмч, гэрч 3 этгээдүүдийн арьсыг нь хуулахад хэлнэ ш дээ.

0  |  0
zocin(49.0.219.19) 2017 оны 10 сарын 20

odoo mongolcnuud abstarajruu ix tsagaacnilj gardag bolson nydee amaa uxuulcnibdaa

0  |  0
p(49.0.219.19) 2017 оны 10 сарын 20

naadax cnie sanaatai alsan bna 1 trt 2rt nas baranguurt nydnii donort nydii ni uabullsan uym bihyy mergejiliin emcn nar l ingej xvnii tarxiig zadalj tarxinaas nydiig salgana bizdee uamarcn engiin aluurcnin baisan cni igej nydiig tseberxen salgaj cnadax uu nydii ni ix ynetei zarsan bna daa 1 nt yxsen tsogtsos uym cnie geed vxsen xvnii tsogtsosiig gadniixan donor bolgoj ahsigladag hsde ix l nuutslag xeregdee ar geriinxend ni bol gomdol ni tasraxgyi hsde alsan xvn xezeecn taiban uabj cnadaxgyi nygel ni zyydend cxn porj irj bgaadaa aij tsocnson amitan l uabj bgadaa tenger geesgeen

0  |  0
Зочин(112.72.11.114) 2017 оны 10 сарын 20

Тухайн үед мөрдөгдөж байсан хэргүүд,алга болсон эсвэл мөтериалаас сэжүүр гарч мэднэ.Тэгэхдээ хамгийн гол нь наад хамт явсан хүмүүс магадлалтай.Тэр тусмаа хүний нутагт.

0  |  0
зочин(202.179.27.80) 2017 оны 10 сарын 20

цуг явсан нөхдүүдыг хорьж шалгахад хэрэг илрэх юм байна шүү дэ

0  |  0
Гэрлээ(103.229.120.55) 2019 оны 06 сарын 07

Одоо бүхнийг би л чаддаг.бүх илрээгүй хэрэгүүдийг илрүүлэх шахуу юм яриад байгаа Нямка ахад хэлсэн дээр байхаа. Үнэхээр сэжигтэй ар гэр гомдоод барашгүй юмдаа.ум мани бадми хум

1  |  0
Зочин(103.26.195.134) 2017 оны 10 сарын 20

Ойлгомжтой хэрэг бна л даа! Наад гурваасаа өшөөг нь авах хэрэгтэй!

0  |  0
zochin(78.182.66.52) 2017 оны 10 сарын 20

hereg huuchirdaggui shuu.dahin shalguulah heregtei.ene bol zahialgat allaga

0  |  0
зочин(194.230.159.111) 2019 оны 06 сарын 07

Яалт ч байхгүй захиалагт аллага. Нүдийгч бас дагаж явсан нөхдүүд л авсан.Шуудхан хэлхэд дотоодын дайснуудын хийсэн аллагуудын нэг.

1  |  0
ээээ(124.158.110.101) 2020 оны 04 сарын 10

Тэр үед хоносон монгол айл буюу Түвшинжаргал, Нрдэнэцэцэг нар маш их холбоотой. Яг Зоригийн хэрэг шиг байгаа биз дээ. Амьд гэрч байж байхад тэр хүмүүс холбоотой шүү дээ. Эрдэнэцэцэгийн эгч нь МАН-ийн нөлөө бүхий Эрхүүд, Хятадад консулаар сууж байсан Амарсанаа шүүдээ. Энэ бол МАН болон МАХН-ийн байлайр иэнэгүүдтэй холбоотой. Тэр айл Австралид орогнол хүссэн, элдэвийн монгол улсуудыг орогнуулдаг наг сонин айл бдг гэж монголчууд ярих юм бна лээ.

2  |  0
zochin(202.9.43.64) 2017 оны 10 сарын 20

yaltachgui ene hun busdad horlogdson ni oilgomjtoi chuhan hen baiv, medeej tomchuud buh yumaa msh tuluvluj baij guitelduulsen ni hend ch todorhoi shuudee ene buh uchig gogtsoog tailaasai,manaid uls turin dald allaga gazar avlaa,

0  |  0
holbootoi(182.160.5.72) 2019 оны 06 сарын 08

ter ued turiin deed alban tushaald hen baisan ter huntei shuudl holbootoidog

1  |  0
Зочин(2.216.57.45) 2020 оны 04 сарын 10

Энхбаяр томилсон, энхбаярын гарын хүн байсан. Нэг юмны сэжүүрийг барьж аваад танилцуулахгуй бол болохгуй нь эвгүй юм бн гэж ярьж яваад амжаагүй гэж ойр дотныхон ярьдаг юм бнлэ. Энхбаярт танилцуулахаас нь өмнө цааш харуулчихсан бишүү! дараа дараагийн үйл явдлыг харахад яг тэгсэн бн. Цааш харуулчихсан хүмүүс нь Энхбаярт наагаад өөрсдөөсөө холдуулаад бдг гэж нэг найз нь ярьж байсан гэсэн.

2  |  0
зочин(202.9.41.57) 2020 оны 03 сарын 16

Н.Энхбаяртай шууд холбоотой! Тэнэгт ч ойлгомжтой

0  |  1
Пд(66.181.181.50) 2017 оны 10 сарын 20

Гунгаа гэж нэг гөлийсөн пизда бдгийн.

0  |  0
зочин(202.179.31.102) 2020 оны 04 сарын 10

ЭНЭ АСУУДАЛД Н. ЭНХБАЯР БОЛОН ЭНХБАЯРЫН ГАРЫН ХҮН ГЭГДДЭГ ЖАМБАЛЖАВ ЭМЧ НАР ХОЛБООТОЙ ШДЭЭ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

1  |  1
А(66.181.179.244) 2017 оны 10 сарын 20

Шижигтэй биш сэжигтэй гэж бичдэг юм мал аа Монгол хэлээ сайн сурч байж энэ тэнд хов бич пиздаа

0  |  0
Tarav(107.72.164.76) 2020 оны 03 сарын 17

Dangaasurengiin gargaj baisan top 100 avilgalchiin 70-80 huvi ni ter ueiin MAXH-iin undur alban tushaaltnuud baisan gedeg. Tiim bolohoor ajillahad ni ih hetsuu baisan baihaa .Ter jagsaaltiig terguulj baisan humuust uchir baigaa bolov uu.

2  |  0
Top