Шоронгоос оргоод 20 хонохдоо 28 удаа хулгай хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Ахмад мөрдөн байцаагч С.Раднаабазарын нэгэн ярилцлагад адармаатай нэгэн хулгайчийн хэргийн түүх өгүүлснийг олж уншлаа. С.Раднаабазар өөрийн мөрдөж байсан нэгэн хэргийн талаар дурсахдаа “Л.Хуяг-Очир гэж нэгэн этгээд байжээ. Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байгаад суллагдахаасаа хэд хоногийн өмнө оргосон хүн. Оргоод 20 хонохдоо 28 удаа хулгай хийсэн байв. Сансар хочтой Нацагдорж гэдэг хүнтэй нийлж, хоёулаа айлын гэр хулгайлж, Цагаанхуаранд нэг айлын хашаанд барьчихаад хулгайлсан эд зүйлсээрээ гэрээ тохижуулчихсан байсан юм” хэмээн ярьжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top