Намиби уул уурхайн компаниуддаа нэмэлт татвар ногдуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Намиби улс уул уурхайн салбарын компаниуддаа нэмэлт татвар ногдуулахаар  болжээ. Уул уурхай, эрчим хүчний сайд Исак Катали энэ талаар мэдээлэл хийсэн байна. Тус улсад дэлхийд томд тооцогдох ураны ордууд илэрсэнтэй энэ шийдвэр шууд холбоотой аж. “Энэ алхам бол эх орныхоо эдийн засгийн баталгаа болсон байгалийн баялаг, түүхий эдээ авч үлдэх зорилтготой юм. Хүнд хэцүү цаг ирсэн үед татварын бодлого эргээд хэвдээ орж болно. Харин түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ цаг мөчид ийм шийдвэр гаргах нь хамгийн зөв зам” гэж тэрбээр өгүүлжээ.

Харин уул уурхайн компаниуд үүнийг сэтгэл дундуур хүлээж авч байна. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн захирал “Сайд өмнө нь ярьж байсан зүйлийнхээ яг эсрэг алхмыг хийчихлээ. Бид уулзаж ярилцах шаардлагатай. Хэрвээ татвар нэмэгдэх юм бол аль алинд маань хэцүү байх болно” гэж өгүүлжээ. Намиби нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 10 хувийг дангаараа хангадаг, энэ тоо цаашид ч өсөх нь ойлгомжтой болоод байгаа юм.

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СС(207.244.83.115) 2017 оны 10 сарын 20

МАНАЙХААН ЮМ БОДООЧ

0  |  0
Top