Францад хөдөлмөрийн хуулийг эсэргүүцсэн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилж байна

Францад өчигдөр 37 мянган хүн хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтийг эсэргүүцэн жагсчээ. Жагсаал хэд хэдэн хотод болсон талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Өмнө нь Парис хотод 5.5 мянган хүн жагссан бол дараа нь 25 мянган хүн оролцсон том жагсаал болох зэргээр эсэргүүцлийн арга хэмжээ хэдэн долоо хоног үргэлжилж байгаа юм. Энэ сарын 12-нд болсон жагсаалын үеэр 40 хүнийг баривчилжээ.

Францад өмнөх Ерөнхийлөгч Ф.Олландын үед ч хөдөлмөрийн хуульд өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн жагсаал болж байсан юм. Одоогийн Ерөнхийлөгч Эммануэл Макроны нэр хүнд анх гарч ирсэн шигээ өндөр биш болсныг судлаачид хэлдэг.  

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 202.9.41.229 ]      |     10-р сарын 19 -нд, 21:17 минутанд

Жасч тэмцэж байдаг ард түмэн болохоороо хөгждөг юм.