Тарваганы тулам 18 ширхэгийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Төв аймгийн Цагдаагийн газрын Лүн сум дахь байнгын хяналтын пост 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар өчигдөр /2017.10.19/ шөнө Лүн сумын нутаг дэвсгэрт Toyota Corolla маркийн автомашинаар 18 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэн явсныг алба хаагчид илрүүлэн холбогдох байгууллагуудтай хамтран шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хүйтэн, сэрүүний улиралд иргэд хориотой ан хийх, хориотой ангийн эд зүйлийг хууль бусаар олж авч тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйлдэл гардаг. Иймд иргэн таныг хууль бус ан, агнуур болон хориотой эд зүйлсийн талаарх бусдыг эрсдэлд хүргэж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллана уу.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top