Энхийг сахиулагчдын ээлжит эрэмгий гавьяа

2017 оны 10 сарын 20

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн олон хүний амийг аварч чаджээ. Энэ талаар "Соёмбо" сонинд мэдээлсэн байна.

10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө дотоодын дүрвэгсдийн хуаран руу зэвсэглэсэн дээрэмчид нэвтрэн гурван иргэнийг хүнд гэмтээж, улмаар энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдахаар зэхэж байсныг таслан зогсоосон байна. Хүнд гэмтсэн гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж эрүүл мэнд амь насыг нь аварчээ.

Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй тус дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун үргэлж гарч байдаг аж.

Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлж НҮБ-ын мандатаар хүлээсэн энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.66) 2017 оны 10 сарын 21

manai mongol tserguud harin delhiid danstai bolj baigaa yum bish uu? bayar hurgye. saihan medee baina.

0  |  0
Top