П.Пүрэвдолгор: Даланжаргалан сумын иргэдийн уушиг устаж эхэлсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

 Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Байгаль хамгаалах иргэдийн бүлэг” өнөөдөр мэдээлэл хийлээ. “Ашигт малтмалын газрын тосны газраас” Даланжаргалан сумын гурван багийн малчдын гол бэлчээр нутаг болох Алаг толгод, Гашуун, Залаатад 12664 га талбай хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа аж. Тус тендерийн ялагчийг энэ сарын 23-нд тодруулж, зөвшөөрөл олгоход бэлэн болоод байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Э.Чулуунцогт  “Бид малчдын төлөөлөл болон нутаг орондоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр ирлээ. Манай сумын гурван багийн малчдын гол бэлчээр нутгийг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг цуцлахыг хүсч байна Энэ талаар аймгийн удирдлага болон АМГТГ-т тендерээ цуцлах шаардлагыг энэ сарын 12-нд хүргүүлсэн. Мөн У.Хүрэлсүх сайд болон УИХ-ын өргөдлийн байнгын хороонд 900 хүний гарын үсэгтэй тендер зогсоох шаардлагыг хүргүүлээд байгаа. Одоогийн байдлаар хариу ирээгүй байна. Ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг  аймгийн удирдлага, орон нутгийн малчдаас зөвшөөрөл аваагүй. Энэ бол засгийн газар сонгон шалгаруулалт нэрээр малчдын газрыг булааж байгаа хууль бус үйлдэл. 1999 оноос хойш манай Даланжаргалан суманд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж хэлсэн байдаг. Одоогийн байдлаар газар нутгийн маань 70-аад хувь нь уул уурхай, хайгуул, ашиглалтын талбай болоод байна" гэв.

Ш.Энх-Амгалан: Даланжаргалан суманд бороо орохоо байсан

“Манай сум уул уурхайн нөлөөнд асар их өртөж байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд хайгуул хийж, ашигт малтмалаа олборолчихоод огтхон ч нөхөн сэргээлт хийдэггүй. Мал бэлчээрлэх ямар ч боломжгүй болсон.  Өнгөт чулуу их хэмжээгээр олборлосноор бороо орохоо байсан. Энэ чулуу нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг чухал ач холбогдолтой. Бидний үр хойч уул уурхайн нөлөөллөөс болоод Даланжаргалан суманд амьдрах боломжгүй боллоо. Тиймээс Даланжаргалан суманд дахин хайгуулын лиценз хийх зөвшөөрөл олгохгүй байхыг хүсч байна” гэлээ.

Тус суманд уул уурхайн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани байдаг байна. Тухайлбал  МАК ХХК-ийн “Алаг толгойн нүүрсний уурхай”, “Чингисийн хар алт” ХХК, Алаг тогоо ХХК  гэх мэт. Мөн уул уурхайн компаниуд ашиглалт малтмалаа 22 километр шороон замаар тээвэрлэдэг аж. Хүний эрхийн байгууллагаас тус нутагт судалгаа хийхэд шороон замаар 10 минутад 22 машин явж өнгөрдөг гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс үүдэн  тоосжилтын хэмжээ маш их байгааг малчид онцолсон юм.

Б.Эрдэнэбат: Гар худаг олноор ширгэж, малаа усаар хангаж чадахгүйд хүрсэн

“Манай нутагт булаг шандны 10 хувь нь л үлдсэн. Байгаа цөөхөн хэдэн булаг шанд нь хуучин шигээ ундаргатай байхаа байсан. Гар худаг олноор ширгэж, малаа усаар хангаж чадахгүйд хүрсэн. “Элдэв” баг дээр 22 булаг байсан одоо хоёрхон булаг бий. “Өнгөт” баг дэр 26 булаг байсан одоо гуравхан булаг үлдсэн. Худаг ус энэ мэт бүгд ширэгдсэн. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, үндсэн хуулиар олгогдсон эрхүүд зөрчигдөж байна. Тоосжилт маш их байгаа. “Coal” хэмээх компани Дэлүүт гэдэг газрын 10 мянга гаруй га талбайд ашигт малтмалын хайгуул хийсэн. Улмаар ганц үлдсэн булгийг минь шавхаж биднийг хохироосон. Бид уул уурхайн эсрэг хатуу арга хэмжээг авна. Ганцхан манай нутагт ч гэлтгүй газар болгонд ийм зүйл болж байгаа. Энэхүү байдлыг Засгийн газар яаралтай зогсоохыг шаардаж байна” гэлээ.

П.Пүрэвдолгор: Даланжаргалан сумын иргэдийн уушиг устаж эхэлсэн

 “Одоогоор нүүрсний тав, ашигт малтмал хайгуулын гурван уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. МАК ХХК-ийн уурхай 1995 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ мэт уул уурхайн үйл ажиллагаанаас болоод настай хүмүүсийн даралт ихсэх, уушги устчих, ханиад томуу их гарах тохиолдол их байна. Хуучин 100 төрлийн ургамал ургадаг байсан. Гэтэл одоо үгүй болсон. Энэ нь малын тарга хүчинд нөлөөлж байгаа. Малын таргалалт 5-7 килограммаар буурсан. Ямааны ноолуурыг 90 мянгаар авдаг. Гэтэл манай нутгийн ямааны ноолуур чанар муу гэж 60 мянган төгрөгөөр зарагддаг. Энэ бол уул уурхайн буруутай үйл ажиллагаатай бүрэн холбоотой. гэв”

Даланжаргалан сум нь хоёр мянга гаруй хүн амтай, 150 мянга гаруй малтай аж. Өнөөдөр нутгийн хүн ам, малын 80 хувь нь уул уурхайн сөрөг нөлөөнд өртжээ.

Ахмад малчин Г. Тогтох жаргал 85 настай буурал “Миний залуу байх үеийн зуншлага шал өөр байсан. Харин одоо уул уурхайн гайгаар өвс ногоо ургахаа байж, булаг шанд ширгэх боллоо. Отор нүүдэл хийе гэсэн ч явах газар алга. Манай нутгийн залуусын биеийн байдал тоосжилтоос болоод маш их муудсан. Жонш нь усыг маш сайн хадгалдаг зүйлсийн нэг. Гэтэл жоншны олборолтоос болж сөрөг нөлөө олон гарч байна. Уул уурхайн компаниудыг ухаж сэндийлсэн газартаа нөхөн сэргээлт хийгээч ээ гэж хүсч байна. Дахин уул уурхайн компанийг манай нутаг руу бүү илгээгээч гэж Засгийн газар, эрх мэдэлтнүүдээс хүсье. Хэрэв бидний хүсэлт шаардлагын дагуу гурван талбайн сонгон шалгаруулалтын лиценз цуцлагдахгүй байх аваас бид тэмцлийн хатуу хэлбэрт шилжих болно. Энэ тухай хэлэхээр 300 километрийн цаанаас Улаанбаатар хотыг зорьж ирлээ ” гэв.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ajiglagch(27.123.212.131) 2017 оны 10 сарын 26

Yu hutsatsgaagaad bgaan nooluur 60 myangaar abah yur n uul uurhaid yamar hamaatain. uursduu dandaa chuluugaa tuusen garuud shde

0  |  0
Zochinboortsog(77.113.122.87) 2017 оны 10 сарын 21

Ex ornyxoo ezen bolson Malchdynxaa temtseld negdej baina.Gazar nutgiig mini bitgii syitgeech!!!

0  |  0
Иргэн(66.181.191.180) 2017 оны 10 сарын 20

Бороо орохгүй байх, худаг ширгэхэд уул уурхай ямар хамаа байнаа?!?! Хариуцлагатай уул уурхай хөгжүүл?!?! Уул уурхайн нөөц ашигласны татварын 50%-г тухөйн орон нутагт үлдээвэл орон нутгийнхан ирээд ухаад өгөөч гээд уул уурхайнханы хойноос өөрсдөө гуйгаад гүйнэ?!?!?! Гадаадад тэгдэг юм?! Энэ ашиг шим багатай хэдэн малаа ад үзэх болно?!?!?!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 20

odoo zaashdaa uul uurhaigaa zogsoogooch, mongol uls baigaa uurhainuud hangalttai,,,,uls oron suidej guizlee,,,,Ulsaa hogjih busad zuilyyddee anhaaraachee !!!

0  |  0
Top