Эхнэрийн зурхай: Та өөрийн ордоор ямархуу зан төлөвтэй эхнэр гэдгээ олж мэдэх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Хонь 

Xүчтэй зан чанартай, гуйвшгүй хүсэл мөрөөдөлтэй нэгэн. Романтик бөгөөд ямар ч нөхцөлд урьдчилан таамаглах боломжгүй бүсгүй юм. Тэд сониучирхаж эсвэл өөрчлөлтийг эрэхдээ шинэ хайр дурлалтай учирдаг. Гэрлэсэн үедээ үүнтэй адил шалтгаанаар нууц амрагтай болдог. Тэд “харанхуй өрөөнд тод гэрэл асах” дүрмийн дагуу бусдын анхаарлыг өөртөө татдаг. Бүх хайрсан далавчтанууд түүний гэрэл рүү хошууран дайрдаг.
Тэд илэн далангүй, шулуун шударга, идэвхтэй улс. Хэрэв ямар нэг зүйлийг хүсвэл шууд л үйлдэл хийж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн ямар ч заль мэх хэрэглэлгүй байгаагаараа л байж амжилт олдог. Тэр таалагдах таалагдахгүйгээ нуудаггүй. Тэд хайраа түрүүлж илчилж чадна. Сул дорой эрчүүд тэдэнд дэнгийн эрвээхий гэрэл рүү тэмүүлдэг шиг л тэмүүлнэ. Харин хүчирхэг залуус түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг сайн мэддэг. Эмэгтэй Хонь феминист байж болно, эрэгтэй хүнийг үзэн ядагч байж болно, гэвч хэзээ ч хоёр нүүр гаргадаггүй. Түүнд хэтэрхий их ажил үүрэг бас хүсэл бий. Хонь бүсгүй Хонь залуутай гэрлэх нь түгээмэл үзэгдэл. Хонь бүсгүй Арслан, Нумтай гэрлэж болно. Тэдний харилцааны нэг дутагдалтай тал нь: хурдан ноцож хурдан унтардаг. Мэдээж хэрэв сүйт залуу түүний эхнийх биш бол энэ гэрлэлт амжилттай байх болно. Хонь бүсгүй Ихэр, Хумх, Жинлүүртэй гэрлэвэл хэл амаа амархан ололцоно. Эр нөхөр нь түүний найз, хамтрагч, хос нь байх болно. Матар, Мэлхий гэрийн ажлын хагасыг өөр дээрээ авахыг зөвшөөрсөн тохиолдолд гэрлэлт бүтэмжтэй байх болно. Охин, Загас, Хилэнцийн гэрлэлтийг хоёр үгээр тайлбарлах боломжгүй. Тэд гэрлэх нь ховор ч гэрлэдэггүй гэсэн үг биш. Хонь эмэгтэй хайрлах үедээ сайн ээж, үнэнч эхнэр байж чаддаг. Учир нь тэд нөхөр, гэр бүл, гэрлэлт гээд бүх зүйлээ үргэлж хамгийн сайнаар төсөөлдөг. Энэ эмэгтэй өөрийнхөө, нөхрийнхөө, хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө бат зогсож чаддаг. Тэрээр гэрийн эзэгтэй, гэрийн гэрэл гэгээг хамгаалагч. Үзэсгэлэнт Хонь бүсгүйг дэргэдээ байлгах хэцүү. Нэгдүгээрт тэмцэл, хоёрдугаарт түүнд үргэлж таарч тохируулах шаардлагатай байдаг. Хэрэв залуу тэнэг биш л бол түүнийг амар тайван байлгаж эрх чөлөөтэй байх боломжийг олгож байх хэрэгтэй. Үгүй бол Хонь асуулгүйгээр өөрөө өөртөө чөлөө өгнө. Хонь эмэгтэйд бүх зүйлийн төв гэдгээ мэдрэх хэрэгтэй байдаг. Тэрээр хүссэндээ хүрч чаддаг, эрэгтэй хүнийг ч ялж чаддаг. Түүнд заавал итгэж шударга байх хэрэгтэй. Түүнтэй жижиг асуудлаар тогтмол маргалдаж байх шаардлагатай байдаг. Энэ нь тэдний гэрлэлтэд амт оруулж цус хөрөх боломж олгодоггүй. Хонь эмэгтэй ажил, харилцаа холбооноос гадна хувцсаараа ч бас тэмцэлддэг. Гэхдээ ерөнхийдөө бол түүнд хүн юу өмссөн байгаа нь чухал биш харин тэр хүн ямар хүн бэ гэдэг нь чухал байдаг.
Үхэр 
Хартай, нөхөртэйгөө өөрийн өмч мэт харьцдаг. Араар тавилтыг уучилдаггүй, дүрэм журмыг ягштал биелүүлдэг нэгэн. Тэд маш зөрүүд. Эмэгтэй Үхрүүд амьдралын огцом эргэлтээс айдаг. Тэд итгэл найдвартай, бүх амьдралаа зориулах залууг л хайдаг. Тэд эрчүүдийн дан ганц амлалтууд, ирээдүйн сайн сайхны төлөөх үйлс бүрт хууртагдахгүй гэдгийг сана. Үхэр эмэгтэй гайхалтай найз, сайн гэрийн эзэгтэй, үнэнч эхнэр, хариуцлагатай ээж байж чаддаг. Энэ авьяас төрөхөд нь л түүнд заяагдсан юм. Мөн тэрээр хэрхэн хуримтлуулж, хадгалах, хамгаалах, тайтгаруулах мөн нөхөртөө урам зориг өгөхийг мэддэг. Тэдэнд эршүүд, найдвартай, зоригтой эрчүүд таалагддаг. Тэрээр яг л гэр бүлийн амьдрал, хайр дурлалын төлөө төрсөн мэт хүмүүс юм. Эмэгтэй үхэр гэрт тав тухыг авчирна. Үхрийг Арслан, Хонь, Ихрүүдтэй гэрлээд хэрэггүй гэдгийг түрүүлээд хэлчихье. Учир нь гэр бүл салалтын статистик судалгаагаар харамсалтай нь дэндүү их салалт бүртгэгдсэн байдаг. Хумхтай гэрлэвэл хамгийн тохиромжтой. Өөр жишээ ч бий. Үхэр эмэгтэй өөртэйгөө адил ордны эрэгтэйтэй гайхалтай зохицдог.
Ихэр 
эд эмэгтэй зүрхтэй ч эрэгтэй ухаантай. Тэд эрэгтэй логикийг сайн ойлгодог. Тэдэнд бүхнийг үгээр ойлгуулж болно. Гэвч тэдний хоёрдмол зан чанар нь бие биетэйгээ сөргөлдөн үр дүнд нь тэднийг ихээр бухимдуулдаг. Эмэгтэй Ихрүүд хүйсийн харилцаа болон гэрлэлтийн харилцаанд хөнгөн ханддаг. Ихэр эмэгтэй хамгийн тохиромжтой хүнээ олтлоо маш олон төрлийн эрчүүдтэй харилцаж үзэхэд бэлэн байдаг. Тэд хүмүүстэй хэл амаа амархан ололцдог, хөгжилтэй, амьдралын идэвхтэй, хурц ухаантай, адал явдалд дуртай. Тиймээс Ихрийн ордныхон нөхөртөө эхнэр байхаас гадна нууц амраг, эзэгтэй, сайн найз, удирдагч нь байж чаддаг.
Тэд өөрийн хүчээр хүссэн зорилгодоо хүрэхийг илүүд үздэг. Тэд азанд найдаж суудаггүй. Ихэр бүсгүйчүүд аз жаргалынхаа төлөө юутай ч тэмцэлдэхэд бэлэн байдаг. Тэд чихээрээ дурладаг. Шинэ содон зүйлээс хоцрохыг хүсдэггүй. Тэднийг ер бусын, хачирхалтай үйлдлүүд мөн анхаарал халамж татдаг. Тэд зочин, аялал гээд янз бүрийн юманд л дуртай. Тэдэнтэй байхад уйдахгүй, тэд өөрсдөө ч уйдах дургүй хүмүүс. Ихэр эмэгтэйчүүд зурхайд ямар нэг үнэн зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч ханиа бол өөрсдөө л сонгоно гэж боддог. Гол нь залуу ухаалаг, тууштай байх хэрэгтэй… Энэ тохиолдолд л харилцаа амжилттай байх болно. Ихрүүдэд хамтрагчтайгаа сэтгэл санааны гүнзгий холбоо тогтооход хэцүү байдаг. Тэд хүсээгүйдээ тэгдэг юм биш. Тэд зүгээр л юуны тухай яригдаж байгааг ойлгодоггүй. Эмэгтэй Ихрүүд өөрийн давуу болон сул талаа сайн мэддэг байх хэрэгтэй. Ихрийн хамтрагчид гэж хэлэхэд, хайртай бүсгүйгээсээ чадахгүй зүйлийг нь нэхэх нь дэмий зүйл юм шүү гэдгийг сануулчихая. Эмэгтэй Ихэр адил ордны хүнтэйгээ амархан ойлголцдог. Тэд Хоньтой хурдан хос болцгоодог ба хамтдаа хөгжилтэй байх болно. Ихэр, Матар хоёрын харилцаа аяндаа хөгжиж бие биенийхээ сул талыг нээж чаддаг. Ийм хосуудын бизнесийн харилцаа амжилттай байдаг. Усны элементтэй холбоотой ордны залуутай гэрлээд хэрэггүй гэдгийг сануулмаар байна. Энэ нь ухааны логик болон логикгүй мэдрэмж хоёрын тэнцвэргүй байдлыг үүсгэж үл ойлголцол болон гомдлоор л дуусдаг юм.
Мэлхий 
Нуухыг оролддог ч тэд нарийн мэдрэмжтэй мэдрэг хүмүүс. Гэрлэлтийн тухай сайн мэддэг бөгөөд гэр бүлийн амьдралын төлөө төрсөн гэж хэлж болно. Төрөл бүрийн нийгмийн дүрийг өөр дээрээ авч чадах ч хэзээ ч хувийн амьдрал болон гэр бүлийн сайн сайхныг золиослохгүй. Нөхрөө маш анхааралтай сонгодог. Эмэгтэй Мэлхий ихэвчлэн толгойгоороо боддог, баримт дээр тулгуурладаг, нарийн зүйл дээр анхаарал хандуулдаггүй эрчүүдэд нууцлаг санагддаг.
Эмэгтэй Мэлхий гэрлэлт, гэр бүл, эд хөрөнгө, орон байрны асуудал зэрэг амьдралд гарах бодит байдалд туршлагатай ханддаг. Мэлхий өөрийн эмэгтэй гариг болох Сарны нөлөөнд захирагддаг. Сар тэдний чухал зан чанарыг өгдөг. Тэд амар амгалан, эв нэгдэл, гэр бүлийн уламжлал, үнэт зүйлсийг дэмжигчид юм. Тэд хатуу ширүүн байдлыг – хайр халамжтай, оюун ухааныг – мэдрэмжтэй хослуулж чаддаг. Сайн, халамжтай ээж, итгэлтэй эхнэр юм. Тэдний хувьд гэр бүл, гэр орон ихэвчлэн эхний байранд зогсдог. Эмэгтэй Мэлхий амьдралаас болон хамтрагчаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Мэлхийн ордны бүсгүй найдаж болохоор, түүнийг хамгаалж чадахаар нэгнийг сонгодог. Тиймээс тэд хүчирхэг эрчүүдийг сонгох нь элбэг. Ихэр, Жинлүүр, Хумх тэдний сэтгэл хөдөлгөм амьдралыг ойлгож чаддаггүй. Харин Хонь, Арслан, Нум тэдний алхамыг тайлбарлаж чаддаггүй.
Арслан 
Ихэрхүү зан Эмэгтэй Арслан хайр, секс, гэрлэлтийн ялгааг маш сайн ойлгодог. Эмэгтэй Арслан эрэгтэй хүнтэй харилцаа хурдан тогтоодог ба тэр даруйдаа залуудаа өндөр шаардлага тавьж эхэлдэг. Арслан бүсгүй эрэгтэйн цус, мэдрэлийг гэмтээн байж тулалдан эхний байранд ордог. Хүссэндээ хүрээд Эмэгтэй Арслан тайвширдаг. Тэдний дайчин чанарыг үл харгалзан бид түүнийг сайн сайхныхаа төлөө тасралтгүй тулалдаж чадахгүйг мэднэ.
Эмэгтэй Арслан зугаа цэнгэл, эд баялаг, өндөр албан тушаал болон хүмүүсийг удирдах дуртай. Бусдын анхаарлын төвд эсвэл удирдах албан тушаалд байх нь их таалагддаг. Тэрээр прагматик, реалист, эрч хүчтэй, ихэрхүү зантай. Эмэгтэй Арслан өөрийгөө, гэр бүлээ, амьдралаа хамгаалж чадна. Хүүхэдтэй болох бодолтой бол Арслангууд хүүхэдтэй хэрхэн харилцаж байгаа нь баталгаа болж өгдөг. Дотоод эрч хүч, хүсэл тэмүүллээ Арслан зөвхөн гэр бүлдээ зарцуулж чаддаггүй учир гэртээ байхаас илүү ажил төрөл, спорт гээд гэрээс гадуур хаана ч идэвхтэй байдаг. Тэрээр ихэвчлэн нөхрөө атгадаг ба гэр бүлийн бүх ажлаа гартаа авдаг. Дүрмийн дагуу бол ингэж л аз жаргалгүй гэр бүл үүсдэг юм шүү дээ. Эмэгтэй Арслан нэг бол хүчтэй, эрх мэдэлтэй, эд баялагтай залууг сонгодог нөгөө бол удирдахад амархан нэгнийг сонгодог. Тэд зүрх сэтгэлийн дуудлага эсвэл олон аашнаасаа болж гэр бүл зохиодоггүй. Тэд хувийн ашиг сонирхол, тав тухаас гадна харилцаа холбоо амархан тогтоодог. Өөрийгөө хүндлэх чанар нь түүнийг ямар ч нөхцөл байдлаас гарахад тусалдаг. Хэрэв ийм эмэгтэй агуу дотоод үзэл санаатай бол ямар ч нийгмийг чимж чадна.
Охин 

Шулуун зантай. Энэхүү үлгэр дуурайлал болсон эзэгтэй хөдөлмөрч, хямгач, хичээнгүй нэгэн бөгөөд бусдад үргэлж туслахад бэлэн байдаг. Бодит байдал тэдэнд дэмий зүйл хийж цаг үрэх хэрэггүй гэдгийг ойлгуулдаг. Эмэгтэй Охин алдар нэр карьер хөөхөөр хошуурдаггүй бөгөөд гэр бүл болон аз жаргалын төлөө нийгмийн харилцаагаа тасалж чадна. Тэд хүүхэдтэй болохыг тэгж их хүсдэггүй ч хүүхэдтэй болвол хамаг бүхнээ зориулдаг.

Эмэгтэй Охин нэг бол хэтэрхий нямбай нэг бол хэтэрхий замбараагүй байдаг. Тэд ихэвчлэн гэр орноо гайхалтай цэгцтэй байлгадаг ба гэр доторх дүрэм журмын дагуу амьдардаг хүмүүс юм. Эмэгтэй Охин даруу төлөв зантай, заримдаа шийдэмгий бус байдаг. Хайр дурлалаа нарийн төлөвлөдөг ч ажил хэргээ урсгалаар нь явуулдаг. Тэд сэтгэл санааны нарийн зохион байгуулалттай учир болгоомжгүй үгээр амархан гомдоож болно. Охин зүрхэндээ итгэдэг шиг ухаандаа итгэдэг. Тиймээс бусдыг өөрөөсөө илүү ойлгож чаддаг. Улмаар түүний хүсэл болон бодит байдлын дунд зөрчил үүсдэг ба сэтгэл зүйн асуудлаасаа салахын тулд тэрээр үргэлж завгүй байж, бусдыг халамжилж, хариуцлага үүрч байдаг. Эмэгтэй Охин даруухан, ичимхий, гэвч үүнийгээ ихэвчлэн мартчихдаг. Охин өөрийн шаардлага болон төсөөлөлд нийцсэн хүнийг л нөхрөө болгодог. Тийм учраас л эрчүүдэд сэтгэл дундуур байдаг.
 Жинлүүр 

Түргэн, эелдэг, ширүүн, хатуужилтай, дайчин чанартай. Тэд ихэвчлэн үзэсгэлэнтэй, гоолиг биетэй, сэтгэл татам хүмүүс байдаг. Тэдэнд их зан болон бага сэтгэл хөдлөл толгой дараалан заяагдсан байдаг. Тэд өөрийгөө өндрөөр үнэлдэг ба хялбар амьдралаар амьдрахыг илүүд үздэг. Тэд тав тухтай ярилцаж суух дуртай. Жинлүүр биеийн болон сэтгэлийн ачааллыг даах чадваргүй. Ирээдүйн нөхөр нь үүнийг мэдэж байх хэрэгтэй ба хайрт бүсгүйгээ гэнэтийн өөрчлөлт, бэрхшээлээс хамгаалж байгаарай.

Тэрээр үнэхээр гоо үзэсгэлэнтэй боловч танд хүйтэн хөндий нэгэн шиг санагдаж магадгүй. Энэ нь түүнийг цасан хатантай адил харагдуулдаг. Тэдний гоо үзэсгэлэн хүн бүрт таалагддаг. Түүний эргэн тойронд үргэлж эрчүүд эргэлдэж байдаг. Тэрээр нөхөрлөл, тав тухыг хайр дурлалтай андуурдаг. Тэд багаасаа л амьдралд эрт хөл тавьдаг. Нөхрөө өөрөө сонгодог ба нэг бус удаа гэрлэдэг аж.
 Хилэнц 

Мэдрэмжтэй, нууцлаг, даруухан, уян хатан, энхрий бүсгүйтэй учирлаа гэж бүү хуурт. Медаль бүр хоёр талтай байдаг. Таны сайхан хүүхэлдэй өөрийгөө хамгаалж чаддаг нэгэн. Тэд хүчтэй зан чанартай, зөөлөн сэтгэлтэй, тодорхой зорилготой. Өөрийг нь гомдоохыг зөвшөөрөхгүй. Тэрээр хувийн амьдралдаа сэтгэл хөдлөл ихтэй, романтик ч гэлээ энэ түүний ажил мэргэжилд огтхон ч саад болдоггүй.

Эмэгтэй Хилэнц эмэгтэйлэг зан чанарынхаа хажуугаар тэвчээртэй чадвараа харуулж чадна. Тэрээр өөрийн эрч хүчээ гэрийн ажилд зарцуулах дуртай. Ийм төрлийн эмэгтэйчүүд тусгай зөн совин, мэдрэх чадвартай байдаг. Хилэнц өөрийн сонголтоо зөнгөөрөө мэддэг. Тэрээр ирээдүйд хостойгоо ямар байхыг урьдчилж харсны дүнд залуугаа сонгодог. Тэд эрэгтэй хүнийг буруу таньдаггүй. Хилэнцүүд галзуурмаар хартай хүмүүс. Эмэгтэй Хилэнц эмэгтэй зан чанараараа өөрийн залуудаа амжилттай нөлөөлж чаддаг. Үүний тулд хажууд нь байх шаардлагагүй, оюун ухаанаараа л удирдана. Бүх зүйл түүний гарт хялбархан ордог. Нэг нууцыг задруулахад тэр бол шулам. Хилэнц чөтгөртэй найзалж, баяраар шүүр унадаг. Тэд залуусыг өөртөө соронз мэт татдаг эсвэл эсрэгээрээ өөрөөсөө шууд л түлхэж чаддаг. Тэд яг л цус сорогч шиг. Гэхдээ төрөлхийн л цус сорогч учир түүнд буруу огт байхгүй. Үхлийн аюултай гоо үзэсгэлэн түүнд заяасан! Тэрээр хордуулаад тэгээд иддэг. Тэр яг л дурлалын шөнийг өнгөрүүлсний дараа нууц амрагаа иддэг аалз шиг. Хилэнцүүд Үхэр болон Матруудтай сайн зохицдог. Ийм хосууд гэр бүлээс гадна бяцхан бүтээлч баг болж чадна. Үхрийн ордны нөхөр түүний гол дүрийн баатар байж чадахгүй. Харин Мэлхийд Хилэнц чухал анхаарал хандуулдаг. Хоёр хилэнц яг л хоёр аалз шиг хамтдаа амьдарч чадахгүй. Гэвч Загастай бол гайхалтай нийлдэг. Охин, Ихэр түүний хувьд хэтэрхий эрэмбэ дараатай, бага сэтгэл хөдлөлтэй санагдана. Жинлүүр, Хумхтай бас л адил зүйл хэлж болно. Тэд өөр өөр ертөнцөд амьдардаг, юуг ч өөрчлөх аргагүй. Нум, Хилэнц хоёрын харилцаа их ярвигтай. Эмэгтэй Хилэнц – нууц амраг ч, дайчин найз ч, буянтай эхнэр ч, зугаа цэнгэл хөөгч ч байж чадна. Эмэгтэй Хилэнцтэй нэг дээвэр доор амьдарна гэдэг бол могойг цээжин дээрээ дулаацуулахаас өөрцгүй хэрэг. Дулаацсан могой үнэнч, халамжтай байх бөгөөд жаргал зовлонд хайрттайгаа үргэлж хамт байх болно. Хортой могойг хортойгоос нь болж буруутгах утгагүй хэрэг. Хор гэдэг чинь хортойгоос гадна бас эм гэдгийг сана. Үүний учрыг олж чаддаг залуу эхнэртэйгээ аз жаргалтай байж чадна. Эмэгтэй хилэнц бүхэлдээ эрчүүдэд захирагдахыг хүсэхээс гадна тэднийг ч захирахыг хүсдэг. Түүний хайрыг даагаарай. Тэгвэл таны хайр хамгийн гайхалтай байх болно.
 Нум 

Эмэгтэй Нум багадаа хүүхэлдэйгээр тоглохын оронд хөвгүүдтэй гүйлдэж, модонд авирч, хашаа давж, өвдгөө шалбалж, гэрлэх хүртлээ эршүүд байхыг илүүд үздэг. Тэд бусдаас түрүүлж үнсэлт, уруулын будагны амт, тамхины үнэрийг олж мэддэг. Эцэг эхийнхээ санааг зовоох гэж биш харин хамт олон эсвэл сониуч зангаасаа болдог.

Эмэгтэй Нум зугаа цэнгэл, баяр найр, зугаалга, бүжиг, хөдөлгөөнтэй спорт, хамт олонтой байх дуртай. Харин бусад бүсгүйчүүдэд дургүй. Тэрээр эрэгтэй болж төрөөгүйдээ харамсдагаа нуудаггүй. Тэр бол морьт бүсгүй: морин дээр давхиж нум сумаараа харвадаг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг тэр дэмждэг гэвч феминистүүд болон ижил хүйстнүүдийн байгууллагад орох гэж яардаггүй. Тэрээр эрэгтэй эмэгтэй хүний тэгш байдлын төлөө тэмцэлддэг эмэгтэйчүүд байдаг гэдгийг мөн гэр бүлийн чимээгүй аз жаргалд дуртай (жишээ нь төмс арилгах) бүсгүйчүүд байдгийг мэддэг. Түүний хувьд өөрийн олж авсан хувийн эрх чөлөө нь эмэгтэйчүүдийн төгс төгөлдрийн төлөөх хоосон тэмцлээс чухал. Эмэгтэй Нум үеэс үед шүхэртэй үсэрч, гүйлтээр хичээллэж, морь унаж, цанаар гулгах хэрэгтэй байдаг. Ингэснээр түүний сэтгэл санаа сэргэж, хоолны дуршил сайжирч, нүүрний арьс нь ч гэрэлтдэг. Нумын ордны эмэгтэйн нөхөр болох аз завшаан түр бүр олдоод байхгүй шүү. Тэрээр нөхрөө өөрөө сонгохыг илүүд үздэг ба нөхрөө удирдах гээд байх хандлагатай байдаг. Үргэлж завгүй байдаг, удирдагч Нум өөртөө зөөлөн сэтгэлтэй, өөртэйгөө эн тэнцэх хүнийг олдог. Гэвч энэ нөхөр удалгүй тоос арчиж, хоол хийж, дэлгүүр хэсэж, “Чи хаана байсан юм бээ?! Дахиад л ажил дээрээ удсан уу?!” гэж асуух болно. Хэрэв гэрлэхээр шийдсэн бол битгий л эхнэр нь болоод хувирчихаарай. Нумын ордны бүсгүй сонирхол татам учир хүмүүс анхны харцаар л дурладаг. Тэрээр гэрлэлтээс айж, шаналдаггүй. Нум эрт нөхөрт гарч, хурдан төрж гэр бүлийн амьдралыг ухаарч ойлгодог ч алдаандаа суралцахдаа муу. Тэрээр маш хялбархан, албадлагагүй гэрлэдэг. Жишээ нь, нөхөртэйгөө наран шарлагын газар эсвэл үдэшлэг дээр танилцаад л гэр бүлийн амьдралыг нэн даруй эхлүүлдэг. Секст тэрээр спорт, бодибиллдинг, аялал шиг ханддаг. Эмэгтэй нум хариуцлага хүлээхдээ маруухан. Түүний эцэг эх нь ихэвчлэн салсан байдаг. Түүний хувийн амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Баатарлаг эхийн дүрд ороход тэд бэлэн биш. Гэр бүлийн амьдрал нэг хэвийн байх нь түүнд хэцүү байдаг. Түүнд эрх чөлөө агаар мэт чухал. Эмэгтэй нум эрэгтэйгээсээ хүссэн үедээ явж чадна гэдгээ мэдэж байгаа цагт түүнийг орхидоггүй аж.
Гэрийн ажил хийхдээ тэр маруухан. Залхуудаа биш, гэр бүл үр хүүхдэдээ хайргүйдээ биш, харин зурхайн дагуу угаас маруухан нэгэн. Нум гэрийн эзэгтэй өрөвдмөөр, зүйд нийцэхгүй, эв хавгүй харагддаг. Түүний хүүхдүүдийг ихэвчлэн эмээ нь өсгөдөг. Хурдан гэрлэдэг шигээ хурдан салдаг. Ухаалаг залуу түүний дайчин бүсгүй өдрийг сав суулгатайгаа зууралдаж өнгөрүүлэхийг зөвшөөрөхгүй. Түүний тэвчээр алдраад өөр залуу руу явчихна шүү дээ. Нөхөр түүнд эрх чөлөө өгч байх хэрэгтэй. Хэрэв эмэгтэй нохойтой болохыг хүсвэл зөвшөөр. Нум эмэгтэйн амьдрал гал тогоо, хүүхдээр хязгаарлагдахгүй. Дэлхий дээр кино, спорт, загварын бизнес гээд маш олон төрлийн сонирхолтой зүйл байхад яагаад бүгдийг нь туршиж болохгүй гэж? Тиймээс л тэр гэртээ суулгүй шинийг туршиж үзэхээр гардаг. Нумын бүсгүй залуугаа амьдралд юу хийж бүтээснээр нь болон гадаад үзэмжээр нь дүгнэнэ: яаж хувцасласан байна, үсээ яаж засуулж, ямар зангиа сонгосон. Төгс төгөлдөр, даруу төлөв зан нь хэнээс ч илүү түүнд зохидог.
Матар 
 Матар эмэгтэй бусад ордыг бодвол эрчүүдийн сэтгэлд хамгийн ихээр нийцдэг. Тэрээр ирээдүйн төлөвлөгөөтэй, зөн совинтой, болгоомжтой нэгэн. Матар эмэгтэй нөхөрт гарахдаа их уддаг учир нь удаан сонгодог. Түүний сэтгэлд нийцүүлэх хэцүү, нөхөр нь түүний мөрөөдлийг дэмждэг байх ёстой. Тэгвэл Матрын ордны бүсгүй нөхрөө амжилт гаргахад тусалж, түүний ажил амжилтыг өөрийн мэт хүлээн авч амьдарна. Эвсэл бүр өөрөө нөхрийнхөө өмнө хэрэгтэй зорилгыг нь тавьж өгөх болно. Тэрээр амьдралдаа өөрийн гараар ямар нэг зүйлд хүрэхийг хүсдэг. Гэвч гэр бүл, нөхөр нь түүний зорилгод саад болно гэж боддог. Матрын ордны эхнэр найдвартай, хөдөлмөрч, шударга, арвич хямгач. Түүний үзэл бодлыг харгалзан өдөр бүр дэмжиж байх шаардлагатай. Түүнийг эхнэр байх хугацаанд нөхөр нь цэвэр цэмцгэр, цатгалан, угаасан хувцастай, юуг яах гэж хийх ёстойгоо сайн мэдэж байдаг. Матар эмэгтэй Карнегиг судлалгүйгээр л сэтгэл зүйд амархан зүг чигээ олдог. Хэрэв тэр нөхөртөө нөлөөлөхийг хүсвэл ямар ч зовлонгүй түүн рүү инээж, нэрээр нь дуудаж, түүний асуудлыг сонсож, яагаад нөхөртэйгөө хамт байхад сайхан байдгийг тайлбарлана… Ээж хүний хувьд тэр хүүхдүүддээ өндөр шаардлага тавьдаг, хүүхдүүдээ ширүүн ханддаг, хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжил, ирээдүйд нь санаа тавьдаг. Хүүхдүүд нь хайр, энэрлээр дутаж болох ч сэтгэлзүйн байдал нь тэдний ирээдүйг утга учиртай, үр бүтээлтэй болгоход тусалдаг. Загас, Охин, Хилэнц, Үхэртэй гэрлэвэл аз жаргалтай байна. Загастай хөгжилтэй ч зохицохгүй. Матартай уйтгартай ч зохицно. Матар эмэгтэй хялбар замыг хайдаггүй, хүнд ярвигтай хамтрагчтай гэрлэхийг илүүд үздэг. Тиймээс Ихрүүдтэй гэрлэх нь элбэг. Арслан, Хонь, Жинлүүртэй бүр ч хэцүү харилцаатай. Нумын ордны залууг сонгоод хэрэггүй. Гэхдээ ийм гэрлэлт элбэг байдаг. Хумхын залуутай бас мөн л адил. Бодоод үзээрэй! Та гэр бүлийн аз жаргалыг хүсэж байна уу эсвэл дур булаам ковбойтой гэр бүлийн карьер эхлүүлэхийг үү? Та түүнийг өөрийн хүссэнээрээ байлгахыг хүснэ. Харин тэр тав тух, хүйтэн хөндий байдлыг шаардах болно!.. Ажилласаг, зорилготой, ухаалаг Матар шууд биш ч амжилтад бол заавал хүрдэг. Эмэгтэй Матар хүсэх л юм бол ямар ч мэргэжилтэй болж чадна. Гол дүр эсвэл улс төрийн карьер ч түүнд тохирно. Тэрээр үүний тулд өөрийн авьяас чадвар, холбоо сүлбээ, ажил мэргэжлийн ур чадвараа тэнцүү ашиглах болно. Матрууд их хатуу улс. Саруул ухаан, мэдрэмж хоёр нь энэ эмэгтэйд онцгой сэтгэл татам байдлыг өгдөг.
 Хумх

 Түүнийг ойлгоход бэрх, тэр өөрийгөө ч ойлгодоггүй. Түүний үйлдлийг урьдчилан таамаглах боломжгүй, үг яриа нь ч таамаглахын аргагүй, тэд өвөрмөц сэтгэхүйтэй. Түүний сонгодог залуус ч их этгээд хүмүүс байдаг. Жишээ нь, мэс засалд орсон, ижил хүйстэн ч юм уу. Хумх эмэгтэй олон зүйлд нүдээ аниад өнгөрүүлж чадна гэхдээ түүний сонгосон хүн алдар нэртэй хүн байх ёстой.

Хумх эмэгтэй эр хүний ажлаас айдаггүй, асуудлаас зугтдаггүй. Тэд үргэлж байгаагаараа байдаг таамаглахын аргагүй хүмүүс. Жишээ нь, “Playboy”-ын модель Nicole Wood залуу охины чанарыг тодорхойлсон 3 нандин мөрөөдөлтэй. Карьераа босгох, заавал гэр бүл хүүхэдтэй болох мөн… сөнөөгч онгоцоор нисэх.
Хумх эмэгтэй – бие даах чадвартай, нийтэч, өөдрөг. Энэ нь үргэлж залуусын сонирхлыг татдаг. Тэрээр үнэхээр хурц ухаантай. Үргэлж тусалж, уучилж, хүмүүсийг ойлгохыг хичээдэг. Тэд нөхөрсөг, үргэлж сайн сайхныг хүсэн ерөөдөг. Хумх эмэгтэй амархан дурладаг ба эрэгтэй хүний хувиа хичээсэн зангаас болж их зовдог. Нөхөрлөлийг дурлалтай андуурч урам нь их хугардаг. Эрчүүдтэй маш хачин харилцаатай байх тохиолдлууд бий. Тэд тооцоо, ятгалга, сониуч зангаасаа болж гэрлэдэг. Нэгэн хэвийн хувийн амьдралтай байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэрээр идеалист үзэлтэн. Олон удаа нөхөрт гардаг. Судалгааны дунджаас харахад хумх хоёроос илүүгүй удаа гэрлэж байсан эсвэл огт гэрлэж байгаагүй байдаг. Саяхан Монакогийн гүнж Каролина дуулианы бай болсон юм. Тэрээр залуустай түр зуур л харилцаатай байсан гэдгээ баталж нөхрөө дахиад л нууц амрагтайгаа уулзуулаад амжсан юм… Нэгэн хошигногч ингэж хэлсэн юм: Ихэнх хүмүүс дэлгүүрээс гутал сонгохдоо амьдралын ханиа сонгохоос илүү анхааралтай ханддаг. Хумхын нөхөрт гарах нь гайхмаар амархан байдаг учир үүнийг бодоод ч ойлгохгүй биз ээ. Эмэгтэй Хумх хүнтэй гэрлэдэггүй харин өөрийн бий болгосон дүртэйгээ л гэрлэдэг. Түүний эрх чөлөөнд хайртай зан чанар болон амьдралыг харах өнцөг нь гэр бүлийн хэвшилд огт хэрэг болдоггүй. Ертөнцийг Хумх эмэгтэйн нүдээр хардаг залууг хайх хэрэгтэй. Нөхрийнхөө сонирхлыг судалж хамтдаа ижил зүйл хийдэг бол сайн. Эхний ээлжинд Ихэр, Жинлүүр, Хумхыг сонгоод хэрэггүй. Энэ тохиолдолд эмх замбараагүй зүйл үүснэ. Гэхдээ бүгд тийм биш. Жинлүүртэй харьцангуй аз жаргалтай гэрлэлт байж болно. Хилэнцтэй ажил үйлс гайхалтай бүтэх болно. Арслантай бүх зүйл амаргүй. Охинтой эмгэнэлт түүх л гэсэн үг.
 Загас 

Эмэгтэйлэг зан чанартай, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Хэрэв тэр гадаад гоо үзэсгэлэнгээрээ татахгүй бол дотоод гоо үзэсгэлэнгээрээ татна. Жишээ нь, Орнелла Мути хэдэн жил дараалан Италийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсон юм. Америкийн сексийн бэлгэ тэмдэг Элизабет Тейлор ч бас үнэн гэдгийг баталж байгаа юм.

Хилэнц эмэгтэйчүүдтэй адил Загаснууд хамгийн шилдэг жүжигчид. Тэс ихэвчлэн хүнийг сайн сонсдог, хүнийг ятгаж чаддаг, уян хатан оюун санаатай, гүн сэтгэл хөдлөлтэй байдаг. Эмэгтэй Загас баримт нотолгооноос илүү өөрийн зүрх сэтгэл, ухамсарт оюун ухаандаа итгэдэг. Тэд ер бусын, сэтгэл татам. Бусдыг амархан итгүүлэх болон дуурайх чадвар нь нийгмийн олон үүрэг гүйцэтгэхэд тусалдаг. Тэд дурламтгай, хайртай хүнийхээ төлөө золиос гаргачихаад байдаг. Эмэгтэй Загас итгэл, найдвар, хайраар амьдардаг гэвч өдөр тутмын амьдралд энэ нь мэдэгддэггүй. Загас халамжтай, үргэлж уучлахад бэлэн байдаг. Тэд хүмүүсийг үргэлж сэтгэлээр нь дэмждэг. Ямар ч эр хүн ийм эмэгтэйн хажууд өөрийгөө эр хүн гэдгээ мэдрэх болно. Ингэж Загаснууд эрчүүдийн амжилтыг ашигладаг. Тийм ч шударга биш ч маш сайн эхнэр байж чадна. Яг л ээж шиг ээ. Тэд ер нь өөрийн аз жаргалаа гэр бүлээсээ олдог. Түүний хувь заяанд дэргэдэх залуу нь хүчтэй нөлөөлдөг. Түүний сонгосон залуугаас түүний амьдрал шалтгаална. Түүний хөнгөн бодол өөрийг нь амархан бусдын өгөөш болгож хувиргадаг. Тэд өөртөө азгүй, шимэгч залуусыг татдаг. Түүний өрөвдөх сэтгэл “тамлан зовоогчийг” улам өөгшүүлдэг. Загасны ордныхон амьдралдаа олон удаа зовох шаардлагатай болдог. Гэвч тэд зовж чаддаггүй. Тодорхой чиг баримжаа өгч чаддаг, түшигтэй залуу Загасны ордны эмэгтэйд хэрэгтэй. Зөв залуу түүний амьдралыг зөв тийш залж, амьдралд нь эерэгээр нөлөөлнө. Загас, Матар, Хилэнц, Үхрийн ордны нөхөр асуудал үүсгэдэггүй. Охины ордны залуутай байхад тэвчээр их шаардана. Загастай гэрлэвэл уйтгартай. Бусад ордныхонтой гэрлэвэл асуудал их үүснэ. Ийм учраас л эмэгтэй Загаснууд зовох хэрэгтэй болдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top