БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тамгаа хүлээн авлаа

2017 оны 10 сарын 20

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө хүлээлгэн өглөө. 
Сайд нарын ажлыг хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирж, уг салбарт сайдаар ажиллаж байсны хувьд үнэтэй зөвлөгөө өгч, төр, иргэний нийгэмд ажилласан байсан багш мэргэжилтэй хүн ирж буйг онцлон сайд нарт ажлын амжилтыг хүслээ. 
Шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Академич Г.Чулуунбаатартай хамтран салбарынхаа асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллах болохоо илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oooo(217.172.229.74) 2017 оны 10 сарын 20

UneteI zovlolgoo ogz bn

0  |  0
Зочин(112.72.12.65) 2017 оны 10 сарын 20

Энэ хүүхэгч мэдэхрүйээ

0  |  0
Top