“Playboy” Хью Хефнерийг дурсан шинэ дугаартаа трансжендер моделийг онцолжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

 “Playboy” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын онцлох бүсгүйгээр Францын трансжендер моделийг сонгожээ. Сэтгүүлийн редакц өөд болсон эзэн Хью Хефнерээ дурсч байгаа нь энэ аж. Тэрээр хүйсээ сольж эмэгтэй болсон хүнийг сэтгүүлийнхээ нүүрэнд хэвлэсэн анхны хэвлэлийн эзэн билээ. Хью Хефнер 30 жилийн өмнө “Playboy”-д трансжендер Кэролайн Коссейг сонгон гаргаж байв.

Тэгвэл ирэх сарын онцлох бүсгүй болсон 24 настай Инес Рау нь 15 жилийн өмнө хүйсээ солиулах мэс засалд орж, Нью-Йоркт очжээ. Хойд Африкаас гаралтай энэ бүсгүй тус хотоос нэр хүндээ олсон байна. Тэрбээр “Playboy” сэтгүүлд гарч буйдаа баяртай байгаагаа хэлжээ. Бүсгүй мөн зорилгодоо хүрэхийн тулд даван туулсан аймшигт мөчүүдээ зураг авалтын үеэр дурcч байсан гэнэ. “Playboy”-ын бүсгүй болсон нь түүний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг гэж Инес Рау хэлжээ.

30 жилийн өмнө “Playboy”-д гарч байсан трансжендер Кэролайн Коссей.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.5.196) 2017 оны 10 сарын 24

suuliin zurgan deer er hun l haragdaj bn da,sejgiin um

0  |  0
Top