Б.Ихэрсувдын тухай таван факт ил боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

“Авъяаслаг монголчууд” шоуны оролцогч охин Б.Ихэрсувд хөөрхөн төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд үлдсэн. Эелдэг царай, этгээд хоолойноос гадна энэ охины талаарх олны мэддэггүй таван фактыг танилцуулъя.

Зөвлөгөө-н зураг.

1.Хөрөнгөтний зээ. Машины улсын дугаар үйлдвэрлэж хөлжсөн гэгддэг “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн зээ охин нь гэнэ.

Эхлэх-н зураг.

2.Хайртай дүү. Асашёорюүгийн авааль гэргий Г.Тамирын хайртай дүү байсан нь Б.Ихэрсувдыг бүр ч  ихээр олны анхааралд өртүүлэв.

http://tovchoo.mn/wp-content/uploads/2017/04/Tsogtbayar-Amarlin.jpg

3.Дурлалын эзэн охин. Б.Ихэрсувд 20 насны босгыг алхаж яваа.  Тэрбээр бусад залуусын адил хайр дурлалтай учирч найз залуутай болжээ. Түүний найз залуу нь Америкт амьдардаг, Калифорни мужид уран бүтээлээ туурвидаг “Return” хамтлагийн бөмбөрчин Ц.Амирлан гэдэг залуу. Ц.Амирлин хөгжим тоглохын зэрэгцээ тулааны урлагаар хичээллэж, багагүй амжилт гаргаж яваа авъяаслаг залуу. Энэ оны насанд хүрэгчдийн kiokushin каратегийн хүнд жинд Ихэрсувдын найз залуу түрүүлж, алтан медаль авчээ.

Сонин сайхан юу байна даа-н зураг.

3.Бясалгалч охин. Б.Ихэрсувд "Би өөртөө цаг гаргаж бясалгал хийдэг. Бясалгал хийснээр би дотоод хүнээ улам илүү ойлгодог гэж боддог. Магадгүй ингэснээр муу зүйлийг ч сайн талаас нь олж харах чадвартай болж байгаа юм шиг санагддаг" хэмээн ярьж байсан удаатай.

Сонин сайхан юу байна даа-н зураг.

4.Аз жаргалтай охин. Дуулах бол миний хамгийн дуртай зүйл. Байж болох бүх аз жаргалаа мэдэрдэг.

Playtime Festival-н зураг.

5. Эрэмгий зан. Түүнийг илтгэх хамгийн чухал зан чанар бол эрэмгий байдал Энэ бүхнийг нь "Би сошиалд нэг их идэвхитэй байдаггүй. Гэхдээ ганц хоёр муухай сэтгэгдэл олж уншсан. Эхэндээ эвгүй байсан ч нэг их хүндээр тусгаж авмааргүй байгаа" хэмээн ярьсан нь илтгэнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top