Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулж байна.
Экспо 2017 оны аравдугаар сарын 21 буюу маргааш МҮЭСТО-нд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан болно.
Экспод:
Сэтгэгдэл ( 0 )