Ник Вуйчичаас танд өгөх дөрвөн чухал зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Алдартай уран илтгэгч, зохиолч Ник Вуйчичийн лекцэнд суухаар дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун хүн очдог. Генийн ховор төрлийн өвчний улмаас дөрвөн мөчгүй төрсөн Ник хүн өөрт байгаа боломжоо ашиглан хэрхэн аз жаргалтай амьдарч болохыг харуулсан хүн билээ. Тэрбээр ОХУ-ын Сочи хотод болж байгаа Дэлхийн оюутан, залуусын ээлжит фестивальд очиж илтгэл тавьсан юм. Түүнээс нэгэн сэтгүүлч сэтгэлзүйн асуудлаа хэрхэн зохицуулдаг талаар асуухад Ник дөрвөн аргыг нэрлэжээ.

1. Өнөөдөртөө л төвлөр. Маргаашийн төлөө санаа зовних шаардлага байхгүй.

2. Ямар байдалтай, юу мэдэрч байгаагаа хүмүүст үргэлж ярьж бай. Мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авч бас болно.

3. Талархаж байгаа зүйлүүдээ жагсаан бичиж бай.

4. Хаана тусламж хэрэгтэй байна, тэр газар руу яв. Туслахыг хичээ. Тусалж чадвал танд гайхамшигтай мэдрэмж төрөх болно. Бусдад туслах нь таныг ч амгалан тайван болгож, зүрх сэтгэлийг чөлөөлдөг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top