Хөгжмийн зохиолч Б.Магсаржав: Дунд талынх нь хүүхэн их аятайхан санагдсан

 МҮОНР-ийн нэгэн сайхан нэврүүлэг бий. "Зохиогчийг нь урьж байна" нэвтрүүлгийн зочидтой та бүхнийг уулзуулахаар зорилоо. Бидний дуулах сонсох дуртай, “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа” гээд олон сайхан дууны хөгжмийг зохиосон хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав энэ удаагийн зочин билээ...

-Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Зүүдэн бороо” гэж сайхан дууг Цэрэнчимэд агсны дуулснаар мэднэ. Энэ дуу 1988 оны Морин хуур хөгжмийн наадмын тэргүүн шагналыг хүртэж байж. Дууныхаа түүхээс хуваалцвал сонин байх болов уу?

-1987 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин байлаа. Тухайн үед төмөр замын  шугамаар жил бүр уран бүтээлчдийг авч явж аялан тоглуулдаг байв. Ингэж явахдаа Лхагвасүрэн гуайтай нэг купенд хамт явах завшаан тохиосон. Тамхийг нь асааж өгнө. Намайг, чи чинь“Сүүн далай ээж”, “Зүрхний уяа”-г зохиочихсон,... аялгуутай юм байна. Ганзага хоосон буцахгүй ээ, долоо хоног аялна,  хамт явна гээд л... Би чинь Лхагвасүрэн гуайг унтвал дагаж унтаад, сэрэхэд нь сэрээд л...  Энэ хүнээс ганц сайхан дуутай буцах юмсан гэж л бодож явлаа. Олон яруу найрагч явсан л даа. Д.Пүрэвдорж, П.Бадарч, Ш.Дулмаа, С.Оюун, Б.Сарантуяа... гээд том яруу найрагчид бүгд явсан. Нэг удаа вагоны ресторанд хоол идэхээр орлоо. Лхагваа ахтай нэг ширээнд өөд өөдөөсөө хараад суучихлаа. Лхагваа ах тэгсэн чинь, чи надаас дууны шүлэг хүсээд байгаа билүү. Ард чинь гурван хүүхэн сууж байна. Аль нь хөөрхөн байна, гэж байна. Эргээд харсан чинь цэргийн хувцастай ромбо зүүсэн гурван хүүхэн байна. Хүнээс хүн шинжинэ гэдэг хэцүү. Гурвуулаа л сайхан хүүхэн байна гэлээ. Үгүй, үгүй нэг нь бүр онцгой сайхан хүүхэн гэж байна. Дахиад эргээд харлаа. Дунд талынх нь хүүхэн их аятайхан санагдлаа. Дундах нь мөн үү, Лхагваа ах, гэлээ. Мөн мөн яг юу нь сайхан байна. Чи тэрийг нь олж харвал уран бүтээлч хүн, гэснээ. Чи ахдаа цаад буфеднээсээ тамхи аваад ир, тэгэхдээ чи сайн хараад ир гэж байна. Эхлээд хажуугаар нь гарахдаа анзаарч чадсангүй. Буцахдаа зориуд хажууд нь тамхиа унгачихаад, авах гэтэл. Зүгээр зүгээр найзаа би аваад өгье гээд аваад өгөхдөө харц тулгарсан чинь үнэхээр өөдөөс өрөмдөж байгаа юм шиг харцтай тас хар нүдтэй хүүхэн байсан. Тэгээд л Лхагваа ахад очоод хэллээ. Нүд нь гоё юм гэлээ. Лхагваа ах, тэрийг чинь хэлээд байгаа байхгүй юу... гээд.

Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм                     

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ л юм бол доо... гээд тэр дор нь эхний бадгийг нь биччихсэн. Тэгээд ресторанаас гарахдаа нөгөө гурав дээр очоод гучин минутын дараа орж ирж шинэ дуу сонсоорой, есдүгээр "куфе" шүү... гэж хэлчихээд яваад өгдөг гэж байна штээ. Би сандарлаа. Та ч яахав биччихдэг юм байна. Би гараагүй аяыг яах болж байнаа. Гэсэн чинь Чадалтай юм бол таван минутанд л бичнэ гэлээ. Ороод л хоёрдугаар бадгаа биччихсэн. Тэгсэнээ Лхагваа ах жаахан ядарсан уу нойрмоглосоноо, гэнэт босож ирээд л

...Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд

Норсон дэр хацрыг жиндээн хайрах юм... гээд гуравдугаар бадгаа бичээд, арван тавхан минут үлддэг юм байна. Би хоёр ч ая хийлээ. Лхагваа ахад таалагдсангүй. Чи яваад нэг харчихаад ир. Зүгээр харчихаад хаалгаа хаагаарай. Тэгвэл нэг юм орж ирж мэднэ. Нэгдүгээр куфенд байгаа шүү гэлээ. Тэгээд л нэгдүгээр куфенд очсон чинь нөгөө хүүхэн чинь дуу сонсох гээд цагаа хараад үсээ самнаад сууж байсан. Сарны гэгээнд үс нь мөнгөрөөд их гоё харагдсан. Онгод гэдэг үнэхээр гайхалтай юм билээ. Тэгээд л нэгдүгээр куфенээс есдүгээр куфений хооронд зохиогдсон дуу даа.

-Хөгжмийн зохиолч маань Багшийн сургууль, БНХАУ-ын Бээжин хотын хөгжмийн дээд сургууль дүүргэжээ. 2000-2012 онд Хөх хотод хөгжмийн зохиолч найруулагч, хөгжмийн багшаар ажиллаж байж. 30 гаруй жилийг хөгжмийн урлагт зориулжээ. 1979 онд Багшийн сургуульд орж байхдаа анхныхаа дууг зохиож байсан гэдэг. “Сүүн далай ээж” гэдэг дуу таны анхны уран бүтээл үү?

-Би багшийн сургуульд 15 настай ирсэн юм. Ангийн багш маань алдарт дуучин Галхүү багш байлаа. Багшийн сургуулийн багш нар чадалтай олон сайхан зохиолч багш нартай, аргагүй л хөгжмийн зохиолч бэлтгэдэг сургууль л даа. Нэг удаа Зохиолчдийн хороон дээр очлоо. Шаравын Сүрэнжав гуай жижүүрээр нь сууж байна. Тэр үед зохиолч нар ээлжилж жижүүрт гардаг байсан юм. Тэгээд Гайтав гуайтай уулзах гэж байгаагаа хэллээ. Шүлэг авах юм гэсэн чинь нэг их инээж билээ.

-Та Цэгмидийн Гайтав гуайгаас яагаад шүлэг авах болсон юм бэ?

-Гайтав гуайг тухайн үед их уншдаг, шүлэг зохиолыг нь ч их цээжилж байсан юм. Сүхбаатар найраглалаас эхлээд уншиж байлаа шүү дээ. Гайтав гуай дууны шүлэг их цөөтэй байсан юм. Тэгээд л очсон хэрэг л дээ. /”Сүүн далай ээж” дуугаа дуулав/

- Насны намар гэж сайхан дуу бий. 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны үед дуучин Төмөрхуяг дуулж гарч ирж байсан шүү дээ. 1989 оны Морин хуур наадмын үзэгчдийн шагнал авч байж?

-Энэ түүхтэй дуу л даа. 1988 онд Хэнтий аймагт Армийн сурталчилгааны тоглолтоор явж байсан юм.  Сүүлийн өдрийн тоглолтон дээр миний ээжийг Увс аймагт бурхан боллоо гэсэн мэдээ ирсэн. Тэр хүн ч өөдөөс харж байгаад шууд хэлж байлаа. Хэцүү байсан. Шүд зуугаад тоглолтоо дуусгасан даа. Тэрний дараа Хэнтий аймгийн хориход ажилладаг хошууч цолтой хүн ирж уулзсан. "Чиний амьдрал миний амьдралтай төстэй юмаа. Чамд нэг шүлэг өгөх гэсэн юм" гээд “Насны намар” гэдэг шүлэг өгсөн. Тэгээд би тэнд нь бичиж, Төмөрхуягт өгчихөөд ирсэн. Удалгүй хориодхон хоногийн дараа дуулагдсан даа.

- Ренчинмядагийн шүлэг, "Зүрхний уяа" дууг сүүлийн үед дуучин Баттулга дуулж байгаа шүү дээ. Энэ дууны түүхээс сонирхуулаач?

-Энэ дуу залуу, сахилгагүйхэн явж байгаад бичсэн дуу л даа. Ренчинмядаг гэдэг хүн одоо амьд сэрүүн яваа байх гэж би найдаж байгаа. Гучаад жил уулзсангүй. Ганцхан шүлэг бичсэн нь энэ юм гэнэ билээ. Тэр үед би ч бас залуухан гал халуун хайртай учирч явсан үе л дээ. Тэгээд л энэ дуу төрсөн. Зориулсан хүн маань ч мэднэ л дээ.

-Энэ сайхан дууг дуучин Төмөрхуяг анх дуулсан. Гуч гаруй жилийн хойно зохиогчийнх нь хэрхэн дуулахыг сонсох бас сайхан байна.

-Мартах гэж байна. Сэтгэлээс гарсан юм гэсэн дээ санаж байна уу шүү бас. /инээв/

-“Сүслэн хайрлаж яваарай” гэж бас их сайхан дуу бий. Төрийн шагналт, СГЗ яруу найрагч Дөнгөтийн Цоодолын шүлэг, МУГЖ дуучин Сийлэгмаагийн дуулснаар олоны хүртээл болсон дуу шүү дээ. Энэ дуу хэрхэн бүтэж байв?

-Би одоогийн Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулгад, Сийлэгмаа Хилийн цэргийн чуулгад байсан юм. Хөдөө гадаа байнга хамт явна. Сийлэгмаа “Шинэхэн цэрэг чамдаа би хайртай...” гээд Жанцанноров багшийн дууг дуулдаг, би баянхуурыг нь тоглодог байлаа. Тэгээд л намайг их өднө. "Чи авьяастай гэсэн. Надад нэг дуу өгөөч" гээд л... Нэг удаа Цоодол гуайтай уулзлаа. Ээжийн тухай нэг сайхан дууны шүлэг хэрэгтэй байна. Та л чадна даа... гэлээ. За байз бодьё... гээд үлдсэн. Удалгүй намайг дуудаж, энэ л болох байх гээд “Сүслэн хайрлаж яваарай” гэдэг дууны шүлгийг үзүүлсэн дээ. Тэгээд л Сийлэгмаад зориулж бичсэн дээ. Энэ дууг маань Сийлэгмаагаас өөр дуучин дуулаагүй санагдаж байна.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ганзул

www.zindaa.mn

 


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочин [ 202.21.116.2 ]      |     10-р сарын 22 -нд, 21:15 минутанд

Энэ хүнд гавъяатыг нь өгөөч эээээээээээээээ

цэрэг эрс [ 59.153.113.132 ]      |     10-р сарын 22 -нд, 00:58 минутанд

Сайн хүн-сайхан хүн,авьяас нь савандаа багтахгүй сагаж яваа хүн,тэр шар тэмдэг яахав нэр дэвшигчийг дагаж дальжигнаж шагнал авсан зарим нэг салбадайн дэргэд тэртээ тэргүй түмэн олон нь бүх шагналаа харамгүй хайралсан хүн,хилийн заставын хар нүдэн бүсгүй дууныхаа түүхээс олон түмэндээ ойрын үев хүргэж сонорыг минь мялаагаарай,танд эрүүл энх сайн сайханыг хүсье.

ХЭНТИЙ АЙМГААС [ 202.9.41.120 ]      |     10-р сарын 20 -нд, 22:57 минутанд

МАГСАРЖАВ БОЛ 19 р ЗУУНЫ ГЭГЭЭЛЭГ РОМАНТИК YЕИЙН ТЕЛЕЕЛЕГЧ. АРВАН ЕСДYГЭЭР ЗУУН ГЭЖ АНДУУРЧ ХЭЛЭЭГYЙ. НАМ ЖИМХЭН БОДЛЫН МИНЬ ЕДЕЕГЧ МОНГОЛЫН ХЕДЕЕ МАНДТУГАЙ. ГАВЬЯАТАА ЮУНААС ХАРАМЛАДАГ БАЙНАА

Энхтүвшин [ 150.129.140.78 ]      |     10-р сарын 20 -нд, 07:05 минутанд

Анх жаахан хүү өнөөдрийн Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Цэцэрлэгтэй баян хуур хөгжим тоглоод гарч ирж байхыг нь харж байлаа. Авьяастай хүн ч тэгээд шал өөр байх юм даа. Насны намар, Сүслэн хайрлаж яваарай, Зүрхний уяа, Сүүн далай ээж, Зүүдэн бороо, Хилийн заставын хар нүдэн бүсгүй, Ээжийн чанасан цай гээд аргагүй л аялгуулаг дууны эзэн дээ. Харин монголын төр энэ хүнээс нэг жаахан шар тэмдгээ өнөөдрийг болтол харамлаад өгөхгүй байгааг гайхаад бардаггүй. Магсаржавын хажууд юу ч хийгээгүй шахуу олон л юмнууд тэр шар тэмдгээр энгэрээ мялаасан даа, чааваас гэж...

hun [ 73.200.34.90 ] 10-р сарын 20 -нд, 16:34 минутанд

yag unen ene hund gaviya shagnaliin tor ni ogdog boloosoi ard tumen ali hediin duugiin duulj aylaj nair cengeend duulaad l karaoked hooloi meden charladag shuu

Zov [ 1.75.7.236 ] 10-р сарын 20 -нд, 20:39 минутанд

Dandaa goy duunuudtai yum bn sh de iim mundag chadaltai avyastai hundee gaviya shagnalaa ugmuur yuma. Ydaj iim yuman deer shudraga bj boldguin bhda

Oyun [ 66.181.178.77 ] 10-р сарын 20 -нд, 22:39 минутанд

Demjij baina!Ih chadaltai, mundag uran buteelch shu de!Duu buhen tuuhtei gej unen yum ba da!

Zochin [ 103.212.119.214 ] 10-р сарын 21 -нд, 04:58 минутанд

Gaviyat uguh heregtei. Ern aya, shuleg zohioson humuusn bish duuchidn gaviyagiin hurteed bga n shudarga bish shude. Daruuhan humuusn hohirod zalitai sergelen humuusn hojij yvah horvoo umsa

mongol bysgyi [ 5.48.252.91 ] 10-р сарын 21 -нд, 06:00 минутанд

Minii sonsox durtai olon saixan duunii ayalguug zoxioson zoxiolchiinxoo yariltslagiig unshix tun taatai baina Duu bolgon tyyxtei gej ynen yum daa Tanid uran byteeliin ender amjilt xysen ard tumniixee sonoriig myalaax olon saixan zoxiogooroi gej erooe

Зочин [ 103.212.119.195 ] 10-р сарын 21 -нд, 22:21 минутанд

Энэ хөгжмийн зохиолч бол ард түмний дунд хэдийн гавьяат болсон хүн шүү.Төр нь анхаараасай билээ

рагчаа хасаг [ 103.229.121.86 ] 10-р сарын 24 -нд, 08:06 минутанд

маш гое дууны автор юм байна.төр засаг гавьяат өгөхийг хүсэж байна