Замын халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна

2017 оны 10 сарын 21

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө болон маргааш өдөр Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зааг нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэх тул замын халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2017.10.21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө  градус 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 5-7 градус дулаан байна.

 

2017 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 23-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top