Есдүгээр сард 808 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Есдүгээр сард банкууд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянга болжээ.

 Мөн орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт харин зээлдэгчдийн тоо 25.3 мянга болсон гэж Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )