Бувайсар Сайтиевийн нэрэмжит ОУТ Красноярскод болно

2017 оны 10 сарын 21

 

Олимпийн гурав, дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, алдарт бөх Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ энэ сарын 28-29-нд ОХУ-ын Красноярск хотод болно.

2005 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй XIII удаагийн уламжлалт тэмцээнд 2002-2004 онд төрсөн хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 76, 85, 100 кг гэсэн 10 жингийн ангилалд өрсөлдөх юм. Тэмцээнд Монгол, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикистан улсаас гадна ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Дагестан, Ингуш, Буриад, Тува, Хакасия, Якут, Чуваш, Чечень, Ставропольск, Хабаровск, Краснодар, Красноярск, Эрхүү, Кемеровогоос өсвөр үеийн тамирчид оролцохоор мэдэгдээд байна.

Тэмцээний аваргыг 50, дэд аваргыг 30, хүрэл медальтанг 15, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнах юм.

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top