Өвлийн улиралд автомашиндаа анхаарах АРВАН зүйл

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 21

Хүйтний улирал хаяанд ирлээ. Хүн бүр өвлийн бэлтгэлээ базааж байна. Тэр дундаа автомашиндаа анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Тэгвэл өвлийн улиралд та автомашиндаа дараах бэлтгэлийг зайлшгүй хангаарай.

Нэгдүгээрт. ДУГУЙ

Аюулгүй байдлаа хамгаалахын тулд юуны өмнө зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих хэрэгтэй. Зарим жолооч өвөл, зунгүй нэг дугуйтай явдаг нь тун буруу юм. Зуны дугуй хатуу резинтэй байдаг учраас халтираа, гулгаа үүсгэдэг. Өвлийн дугуйны резин зөөлөн, хээ нь гүн, тод байдаг. Танд гэж хэлэхэд хэзээ ч дөрвөн улирлын дугуй гэж байхгүй ба Монголчуудын хэлж заншсан өвлийн дугуй гэдгийг таа бусад дугуйнаас хэрхэн ялгах талаар бид бяцхан зөвлөгөө өгье. Өвлийн дугуйнд M+S гэсэн тэмдэглэгээ байдаг ба энэ нь /Mud and Snow/ буюу шавар, цас гэсэн утгатай тэмдэглэгээ юм

Хоёрдугаарт. ТОРМОЗ

Тормоз бүрэн гүйцэд, тэгшхэн, зөв барих ёстой. Тормоз тэгш бус байвал шарвах аюултай. Тиймээс засварын төв дээр очиж шалгуулах нь зүйтэй.

Гуравдугаарт. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС

Хөдөлгүүрээ хөлдөөхгүйн тулд зун хэрэглэж байсан тосоо өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг нь уртасгаж өгдөг.  Дашрамд дурдахад, 5w30, 5w40 ангиллын тос хийвэл сайн ба зун 10w30, 15w40 тосыг хөдөлгүүрт хийх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт. ТОСНЫ ШҮҮР

Тос солихтой хамт сайн чанарын тосны шүүр шинээр тавих шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Мөн тосны төвшинг 7 хоногтоо нэг удаа тогтмол шалгаж байх хэрэгтэй. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг. Моторын тосны хэмжүүр /oil gauge/ нь ихэвчлэн шар өнгөтэй байдаг.

Тавдугаарт. БИТҮҮМЖЛЭЛ

Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.

Зургадугаарт. ОЧЛУУР

Бензин хөдөлгүүртэй автомашинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга. Харин дизель хөдөлгүүртэй автомашины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон эсвэл дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.

Долоодугаарт. ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН.

Хөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүрийг хэт халсан үед хөргөх, мөн хөлдөөхгүй байх гол үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой гэдгийг мартаж болохгүй. Хөргөлтийн шингэнийг автомашиндаа хийхдээ устай хольдог, хольдоггүйг сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ заавал устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хийвэл таны хөргөлтийн шингэн ердөө -13 градуст л хөлддөг уршигтай. Тиймээс устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн санах хэрэгтэй. Дээрээс нь хөргөлтийн шингэний хойно байрлах заавартай зайлшгүй танилцаарай.

Наймдугаарт. УСНЫ ТЕМПЕРАТУР

Автомашинаа асаагаад хөдлөхийн өмнө усны температурын заалт өстөл 3-5 минут асаалттай нь хүлээгээрэй. Энэ нь хөдөлгүүрийн болон кропний ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг уртасгадаг.

Есдүгээр. Олон цагаар гадаа бүү тавь.

Хэрэв та автомашинаа өвлийн хүйтэнд гадаа олон цагаар орхидог бол 1-2 цаг тутамд 2-3 минут асааж байхыг хичээгээрэй. Эс тэгвээс машин тань асахгүй, хүндрэл учирна.

Аравдугаарт.Анхаарах зүйл

Эцэст нь хэлэхэд миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд машинаа ил зогсоолд хонуулах эсвэл олон цагаар зогсоохоос зайлсхийж байхыг зөвлөе.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jm(202.55.182.214) 2017 оны 11 сарын 19

yamar ih medegch vee ug n m s temdegiig tailbarlasan n zuv gehdee uvliin h bish tsasnii zuragtai snow gesen bichigtei bdag yum mash zoolon

0  |  0
Энхээ(75.159.144.152) 2017 оны 10 сарын 21

Битуумжлэлийг яаж шалгаж засдаг юм бол?

0  |  0
bb(103.57.93.101) 2017 оны 10 сарын 21

DIZEL MASHIND OCHLUUR BAIHGUI BAIHAD GALT TERGEND OCHLUUR BAIH JISHEETEI UCHIR N MEHANIKAAR ASAH BOLOMJGUI NUSER TUMUR UCHRAAS TEGDEG BAIH

0  |  0
Top